GoGo
Санал асуулга
Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн оронд Кувейтийн тусламжийн 12 сая ам.доллараар Парламентийн ордон барих тухай яригдаж байна. Та үүнийг дэмжиж байна уу?

Санал өгсөн нийт хүн(8723)
  • Үгүй. Улаанбаатар хотод хамгийн их хэрэгтэй зүйл цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж учир хэзээ ч дэмжихгүй.
  • Засгийн газрын ордонд парламент үйл ажиллагаагаа явуулж болоод л байгаа. Тиймээс нэмж Парламентийн ордон барьж үргүй зардал дахин бий болгохыг дэмжихгүй байна
  • Парламентийн ордон барихын оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалт хийхийг дэмжиж байна.
  • Парламентийн ордон барих нь зөв ч хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж барихыг дэмжихгүй байна.
  • Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ордонд Парламентийн тансаг ордон барихыг дэмжиж байна.
  • Сайн мэдэхгүй байна.
  • Бусад

Is the Human Development Fund positive or negative?

Is the Human Development Fund positive or negative?Around 1.3 million children, elders and disabled citizens have already received MNT70 thousand each from the Human Development Fund before Tsagaan Sar


Chinalco in talks about JV with Rio Tinto

Chinalco in talks about JV with Rio TintoChina’s top state-owned nonferrous metals company Chinalco has confirmed in a Chinese newspaper


Reuters releases timeline of Mongolia’s key investment decisions

Reuters releases timeline of Mongolia’s key investment decisions1990 - Mongolia opens the door to overseas companies after passing the Foreign Investment Law,


Австралийн шинэ элчин сайд жуух бичгээ барив

2008 оны 9-р сарын 3
Австралийн шинэ элчин сайд жуух бичгээ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Австрали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Петер Роуве итгэмжлэх жуух бичгээ барилаа.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр: “Таныг Элчин сайдаар ажиллах хугацаанд манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа өргөжин, хөгжинө гэж найдаж байна. Австрали улс манайхаас оюутан сургадагт баяртай байдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа хоёр талын харилцааны чухал хэсэг. Үүн дотор уул уурхайн салбар ихээхэн чухал. Мөн дэлхийн цаг уурын дулаарлын талаар санаачилсан Зүүн хойд Азийн дээд хэмжээний уулзалтыг маань манай хөрш орнуудын Төрийн тэргүүнүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ирэх жил болох энэхүү дээд хэмжээний уулзалтад Автсрали Улс оролцвол баяртай байна” гэв.

Элчин сайд П.Роуве: “Элчин сайдаар томилогдон хоёр дахь удаагаа Монголд ирж байгаадаа баяртай байна. Цаг уурын өөрчлөлтийн асуудал эдийн засгийн хувьд ч, стратегийн хувьд ч чухал ач холбогдолтой. Австрали улс цаг уурын өөрчлөлт, байгаль орчны асуудалд онцгой анхаарал тавьдаг” гээд энэ талаар бүс нутгийн дээд хэмжээний уулзалт санаачилсанд Монгол Улсын Төрийн тэргүүнд талархал илэрхийллээ.

Монгол, Австрали улс дипломат харилцаа тогтоогоод 36 жил болж байна. 2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Австралийн Ерөнхий сайд Жон Ховардтай уулзсан. Монголд өрнөсөн ардчиллыг Австрали Улс анхнаас нь дэмжиж ирсэнийг ноён Ж.Ховард уулзалтын үеэр  цохон тэмдэглээд Монголын эдийн засгийн хөгжилд Австрали оролцох хүсэлтэй бөгөөд Австралийн компаниуд тухайлбал дэлхийн хамгийн том ашигт малтмалын компани болох "Би Эйч Пи Биллитон" хөрөнгө оруулахыг сонирхож байгааг илэрхийлж байсан юм. Харин Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний уулзалтын давтамжийг хадгалах, сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэхийг санал болгосон билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба.



Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(4)
  • notebook зарна
    2008 оны 9-р сарын 3

    Америкаас сая орж ирсэн шинэ Sony VAIO notebook зарна.Үнэ:1400$ Үзүүлэлт: Windows Vista Business, Processor Intel Core 2 Duo T7250 2.00 Ghz, 2GB RAM, Hard Drive SATA 250 GB, DVD +RW+RDLAM, Display WXGA LCD widescreen 15.4 inch. Утас: 99774435

    [ Хариулах ]
    • GegeenCom
      2008 оны 9-р сарын 4

      australia-d ajillah, tetgelegeer surah talaar unegui medeelel -> mglaus com , gegeen com

      [ Хариулах ]
    • zochin
      2008 оны 9-р сарын 3

      Australiin elchin tei bj bgad bayarlaj bna

      [ Хариулах ]
      • Зочин
        2008 оны 9-р сарын 4

        Australia-d magistraar surah ymsan :)

        [ Хариулах ]