Э.Бадар-Ууган Чикагогийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтын дайтай мөнгөн медалийг авч ирэн ард түмнээ баярлуулж байсан билээ. Тэр үед ард олон хэдийгээр баярлаж байсан боловч мөнгө биш алтан медаль л байх ёстой байсан юм даа хэмээн халаглаж байсан. Харин Бээжингийн олимпод явахад нь ард түмэн түүнд итгэж алтан медаль хүртэх ерөөлийг дэвшүулсэн. Э.Бадар-Ууган энэ итгэлийг алдалгүй дэлхийн хэмжээний боксчин болохоо харуулж олимпийн наадмаас алтан медалийг эх орондоо авчирсан билээ. Олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Уугантай ярилцлаа.
-Тулаан
хийсэн боксчдоосоо илт давамгай тоглолт үзүүлж олон онооны зөрүүгээр хожиж
байсан. Энэ бүхэн олимпийн өмнөх бэлтгэл сургуул илт чинь сайн тохирсонтой
холбоотой юу?
-Тийм шүү. Бэлтгэл сургуулилт чанартай үр өгөөжтэй болсны үр дүн. Манай боксын холбоо. БТСУХ, МҮОХ, Засгийн газрын олимпийн наадамд
бэлтгэх комисс, шигшээ багийн тамирчид, бэлтгэл хангагчдын маань хамтын
хөдөлмөрийн үр дүн л дээ. Би өөрийнхөө хэр хэмжээнд өрсөлдөгч нараа тодорхой
хэмжээнд тоглолтын арга барилыг нь судалсан. Хоол унд, витаминжилт бэлтгэлийн
орчин нөхцөл бас нөлөөлсөн болов уу.
-Олимпийн наадмын рингэнд 16 хоногийн хугацаанд тоглох,
дэлхийн аваргын рингэнд тоглох тоглолтоос ялгаатай байв уу?
-Ялгаатай байлгүй яахав.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн цөөхөн өдөр явагдаж өндөрлөдөг. Миний хувьд
анх удаа олимпийн наадамд оролцсон болохоор жаахан хүнд л юм шиг санагдсан.
Олимпийн наадмын эхний өдрөөс эхлээд дуусах 16 хоногийн хугацаанд жингээ барих,
бэлтгэлээ тааруулж хэмжээндээ барих нь амаргүй юм билээ. Багийн сайн эмч,
туршлагтай багш, дасгалжуулагч нарын хүчинд бүх зүйл тохироо их сайхан бүрдсэн.
-Дохагийн Азийн наадмын үеэр тохойны үеэндээ авсан бэртэл
бүрэн эдгэрсэн үү?
-Одоо болтол бүрэн эдгээгүй
байгаа. Тамирчин хүн чинь хамгийн гол эрүүл байх ёстой. Тэгж байж л амжилт
гаргана шүү дээ. Миний хувьд олимпийн наадам дуусгаад хагалгаанд орохоор төлөвлөсөн
байсан.Тэмцээний үеэр бэртэл сэдэрхээс битүүхэндээ болгоомжилж байсан л даа.
Одоо удахгүй гадаад руу явж хагалгаа хийлгэнэ. Тамирчдын амжилтад хамгийн их
нөлөөтэй үзүүлж амжилтыг хойш нь татдаг зүйл бол бэртэл гэмтэл байдаг. Бэртэл
гэмтэлтэй тамирчин тэмцээн орох нь их хүнд хэцүү. Өрсөлдөгч тамирчиндаа аль
болохоор гэмтлээ мэдэгдүүлэхгүй байхыг хичээж л тоглоно шүү дээ. П.Сэрдамба
мөрний гэмтлээс болоод алтан медалийн төлөө тоглож чадсангүй.
-Чикагогийн дэлхийн аварга, олимпийн наадамд үзэгч
хөгжөөн дэмжигчтэйгээ байх нь амжилтад хэрхэн нөлөөлөв. Олон хүмүүс нэрээр тань
дуудах нь анхаарал сарниулдаггүй уу?
-Маш их нөлөөтэй байдаг.
Өөрийн улсын хөгжөөн дэмжигчтэй тамирчин сэтгэлийн хүч тэнхээгээр илүү байдаг.
Цохилт орох болгонд уухай хашгиран урам зориг оруулдаг юм билээ. Оноо илүү
дутуу явж байгаагаа үзэгчдийн уухайн түрлэгээс мэдэрдэг. Гэхдээ бас хамаагүй онгирч
сагсуураад байхгүй. Аль болохоор өөрийгөө удирдаж тоглолтоо мэдрэх нь чухал
байдаг. Хөгжөөн дэмжигч байхгүй тамирчин ганц дайчинтай адил. Манай хөгжөөн
дэмжигчид үнэн доргио хүчтэй юм билээ. Спортыг сэтгэлээрээ мэдэрч дэмждэг ард
түмэн гэдгээ дэлхий нийтэд харуулж чадсан.
-Алтан медалийг тань мялаалж олон байгууллага, компаниуд
шагнал амлаж байгаа. Амласан шагналаа өгч байгаа юу. Үүрэн холбооны компаниуд
азын алтан дугааруудыг олгоно гэсэн бүгдийг нь барих уу?
-Манай монголчуудын
маань олон жил хүсэн хүлээж байсан медаль болохоор ард түмэн минь их баярлаж
сэтгэлээсээ бэлэг амласан. Түрүүчээс өгч байгаа. Гар утасны бүх компаниуд азын
алтан дугаарууд бэлэглээгүй л дээ. Ганцхан "Мобиком "компаниас л азын
алтан дугаар өгсөн. Одоогоор эрхийг нь нээлгэж амжаагүй л яваа.
-ИНЕГ-ээс нисэхийн сургуульд сурах хугацааны бүх зардлыг тань даахаар болсон гэсэн.
Хэрэв нисэхийн сургуульдаа орж гадаадад сурах болвол бэлтгэл сургуулилтаа
хэрхэн яаж зохиуцуулах вэ?
-Би Иргэний нисэхийн
ерөнхий газрын биеийн тамирын арга зүйчээр ажилладаг. Байгууллагын зүгээс
сургуульд сургах санал тавьсан байгаа. Бэлтгэл сургуулилтаа хэрхэн яаж
зохиуцуулах талаар шийдэж байж болно. Миний хувьд сурах сонирхол их бий. Ямар ч
байсан энэ сургуульдаа суралцана даа. Гэхдээ боксын спортоо хаяж, орхихгүй.
-Бага насны талаар ярихгүй юу. Ихэнх хүмүүс Шархадны
гудамжинд зодолдож өссөн сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэсэн ойлголтой
байх шиг байна?
-Тийм шүү. Тэр үнэн
нэлээн хөдөлгөөнтэй дэггүй сахилгагүй хүүхэд байсан. Зодоон цохион хийж аав,
ээж хоёрынхоо чихийг байнга халууцуулдаг байлаа. Сав хийвэл зодоон хийнэ. Олон
ч айлыг хүүхдийг зодож ээж, аавд нь загнуулсандаа. Шархадны ихэнх хүмүүс намайг
мэднэ дээ. Боксын дугуйланд ороод энэ бүх утгагүй гудамжны зодооноо орхиж
ухаажсан. Ер нь ганц бокс гэлтгүй, спорт хүний хүмүүжил төлөвшилт маш чухал
нөлөө үзүүлдэг агуу гайхамшигтай юм билээ. Спорт хүнд эрүүл бие, саруул ухаан,
тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат, аз жаргал, хүнлэг чанар, сайн сайхан бүхнийг бэлэглэдэг.
-Олимп, дэлхийн аваргын рингэнд ялалт байгуулсан олон
сайхан тоглолтыг чинь үзэж харсан хүүхдүүд боксын спортыг сонгох байх. Тэдгээр
хүүхдүүдэд хандаж юу захиж хэлэх вэ?
-Дүү нар минь цаг алдалгүй
спортоор хичээлэх хэрэгтэй шүү. Амжилт гаргах гаргахгүй нь хамаагүй эрүүл
мэндээ бод. Эрүүл саруул зөв хүмүүжилтэй болвол улс эх орондоо ихийг хийж
бүтээж чадна. Ирээдүйгээ өнөөдрөөс төлөвлөл гэж хэлье дээ.
-Аав тань миний хүү урамтай сайхан тоглолт гарган ялалт байгуулан
явсаар шигшээ тоглолтод ОХУ-ын Водопьяновтай хүч үзвэл бол оо. Ялах ялагдах нь
хамаагүй гэж байсан. Водопьяновтай тулалдахыг хүсч байв уу?
-Ер нь би Водопьяновтай
тоглохыг их хүсч байсан. Шигшээ тоглолтод гэж бодоогүй л дээ. Ямар ч байсан
тоглож хожих юмсан гэсэн бодол байсан. Хэдийгээр би дэлхийн аваргаас мөнгөн
медаль хүртсэн ч Водопьяновт өөрийгөө ялагдсан гэж боддоггүй. Миний техникийн
цохилтоор авсан оноо илүү байсан цаг дуусахаас өмнө ямарч шалтгаангүйгээр
торгуулийн оноогоор хожигдсон юм. Шүүгчдийн бага зэрэг булхай орсон байхыг
үгүйсгэхгүй.
-Шүүгчдийн шүүлт хэр шударга байв. ОХУ-ын дасгалжуулагчид
шүүгчдийг Азийн тамирчдын талд илүү ашигтай байдлаар худал шүүсэн гэж ярьсан
байна лээ?
-Олимп гэдэг чинь их нэр
хүндтэй дөрвөн жилд ганц удаа болдог дэлхий дахины спортын их наадам. Тэр
утгаараа олон мянган үзэгчид үзэгдэг болохоор шударга шүүх шаардлагтай. Боксын
тэмцээнийг үнэн зөв сайн шүүсэн байх гэж бодсон. Тивээр нь ялгаж шүүнэ гэж
байхгүй л дээ. Олон орны шилдэг шүүгчид байгаа. Оросуудад буруу шүүсэн байх
гэсэн сэтгэгдэл хардлага л төрсөн байх. Оросын боксчдын бэлтгэл маш муу байна
лээ. Чухам юунаас болсон юм бүү мэд. Бэлтгэлийн ямар нэг юм нь таараагүй байх.
Хөндлөнгөөс харж байхад эхний хоёр үе тоглоод дараагийн хоёр үед хялааж байсан.
-Водопьяновыг шүүгчдийн буруу шүүлтээс болж хамгийн их
хохирсон. Тэрнээс биш Энэтхэгийн боксчиноос илүү байсан. Тэр ялагдалыг хүлээгээгүй
бол ямарч торох зүйлгүй шууд олимпийн аварга болох байлаа гэж хэвлэлд
мэдээлэлсэн байх юм. Үнэхээр буруу шүүлтээс болж хохирсон уу?
-Миний тоглолтын өмнө
тэр хоёрын тоглолт болсон болохоор тулааныг нь харсан. Миний хувьд Водопьяховыг
хожил аваасай гэж бодож байлаа. Яагаад гэвэл бид хоёрын тоглолт их таардаг.
Энэтхэгийн боксчин их эвгүй хүчтэй, техник сайтай тамирчин. Водопьянов яах
аргагүй хожигдсон. Азийн аваргын тэмцээнд дээр би Энэтхэгийн боксчинтой тааран
тулалдаж хожиж байсан л даа.
-Энхзориг Кубын боксчинд нэг оноогоор ялагдсан нь
шүүгчдийн будилаантай холбоотой болов уу?
-Магадгүй тийм зүйл
байсан байх. Ганц оноогоор хожигдоно гэдэг их харамсалтай. Зарим нэг оновчтой
цохилтыг шүүгчид хараагүйгээс болоод тамирчид хохирох тохиолдол байдаг.
-Мэргэжлийн бокс руу орооч гэсэн санал тавьж байна уу. Ер
нь цаашид мэргэжлийн бокс руу орох уу?
-Австралийн мэргэжлийн
боксын клубээс тийм санал ирсэн. Ард түмнийхээ итгэл найдварыг хүлээчихээд
хөсөр хаяж болохгүй л дээ. Тийм болохоор мэргэжлийн бокс руу орохгүй.
Монголчууд маань надаас өшөө их амжилтыг хүсч хүлээж байгаа шүү дээ. Энэ
итгэлийг нь дааж явахыг хичээж бэлтгэл сургуулилтаа улам сайжруулах шаардлага
бий. Бусад орны боксчид миний тоглолтын арга барилыг судлах байх. Тэднээс давж
гарсан бэлтгэл хийх нь чухал байна. Нас минь залуу байна. Олон тэмцээн уралдаан
хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй.
Н.Отгонбаатар