Улс төрийн хилс хэрэг хэлмэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш болно. Энэ өдөртэй холбогдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд энэ жилийн ажлаа тайлагнасан юм. Урьдчилсан байдлаар хэлмэгдсэн иргэдийн тоо 36 мянга орчимд хүрээд байгаа. Эдгээрээс 29 мянга орчим хүнийг Цагаатгалын комисс цагаатгасан байна. Нийтдээ 17 мянга орчим лам их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хэлмэгдэн 14 мянга орчим нь цаазлуулсан судалгаа гарчээ.
Цагаатгалын хуулийн дагуу нэг удаагийн нөхөх олговорыг 17166 иргэнд 15 тэрбум 831,0 сая төгрөгийг иргэдэд төрөөс олгоод байгаа юм байна. Энэ оны эхний найман сарын байдлаар 22 хүнийг цагаатгасан бол 111 иргэнд 109,0 сая төгрөгийн нөхөх олгоод байгаа аж.
Нийтдээ 1990 –ээд оноос хойш 600-гаад хэлмэгдсэн иргэнд 1,0 тэрбум төгрөгөөр орон сууц, гэр худалдан авч өгчээ.
Комиссын мэдээлж буйгаар цагаатгуулах, хэлмэгдсэн иргэдэд нөхөх олговор олгох ажил төгсгөлийн шат руугаа орж байгаа ч хараахан дуусах болоогүй байгаа гэнэ. Учир нь ТЕГ-ын тусгай архивт огт шалгагдаагүй, хагас дутуу шалгагдсан гэх олон мянган хүнд холбогдох хавтаст хэргүүд хадгалагдаж байгаа аж.
Маргааш улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр 12.00 цагаас Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
Ч.Болор