Вашингтон хотноо "Бизнес явуулах нь-2009" судалгааны тайлан илтгэл өчигдөр боллоо. Дэлхийн зарим орнуудаас, тэр дотор Улаанбаатараас Вашингтонтой интернэтээр шууд холбогдов. Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорациас тус тайланг зургаа дахь жилдээ цуврал болгон явуулж буй аж. "Бизнес явуулах нь-2009" судалгаанд дэлхийн 181 орныг хамруулжээ. Үүнд улс орнуудын эдийн засгийг бизнесийн 10 үзүүлэлтээр жагсаадаг.
Бизнесийн орчныг- сайтар бүрдүүлж өгсөн байдлаараа Сингапур улс гурав дахь жилдээ дэлхийд тэргүүлсээр байна. Шинэ Зеланд удаалж, АНУ гуравдугаарт оржээ. Манай улс уг зэрэглэлийн дагуу дэлхийд 58 дугаарт, Зүүн Ази-Номхон далайн бүсийн орнуудын дунд долдугаарт жагсав. Манай бизнесийн орчинд дэвшил гарсан ч өнгөрсөн жилийнхээс ухарсан үзүүлэлттэй байна. Учир нь манай бизнесийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн явц удаан аж.
Зүүн Ази болон Номхон далайн орнууд энэ жил бусад бүсийг бодвол бодлого, журмын өөрчлөлт, шинэчлэлтийг хамгийн сайн хийсэн байна. Манай улсын эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд гаалийн хяналт шалгалтыг нэг цэгт төвлөрүүлэн хийх болсон, ажиллагсдын нийгмийн даатгалыг нийт цалингийн 19 хувь байсныг 10 болгон буулгасан зэргийг онцгойлон тэмдэглэв. Эдгээр өөрчлөлтүүд нь ажил олгогчдын татварын ачаалал, экспорт, импортод зарцуулах цаг хугацаа болон бүрдүүлэх ёстой баримт бичгийн тоог бууруулснаар бизнесийн таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.
МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл дээрх тайланг гаргахад мэдээллийн тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тус илтгэлийг зохион байгуулагчид ч хамтран ажиллахад таатай байгаагаа мэдэгдэн, ирэх жилийн тайланг гаргахдаа зөвлөлдөнө хэмээн амлав.
Д.Чимэг