Дорнод аймгаас сонгогдсон нэр дэвшигчид тангарагаа өргөлөө

GoGo.mn

2008-09-16 14:49 GMT+8

УИХ-ын нэгдсэн чуулган 13.00 цагийн орчимд эхэлсэн талаар бид мэдээлсэн. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Б.Баттулга УИХ-ын долдугаар тойргийн сонгуулийн дүнг танилцуулж гишүүд түүнээс болон СЕХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нараас асуулт асууж нэлээд маргаан үүсгэлээ. Асуулт асуусан гишүүдийн дийлэнх нь 25 дугаар тойргийн дүнг хэзээ оруулж ирүүлэхийг тодруулж байлаа. Үүний хариуд Б.Баттулга дарга “үүнийг би мэддэг бол маргааш ч Баянгол дүүргийн сонгуулийн дүнг оруулаад ирмээр байна. Хэзээ нэгдсэн шийд гарах нь тодорхойгүй байна” гэлээ.

Ингэж Дорнод аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн П.Алтангэрэл, МАХН-аас нэр дэвшсэн Д.Одбаяр, Ц.Шинэбаяр нар УИХ-ын гишүүний тангарагаа өргөж, чуулганы танхимд төрийн дуу эгшиглэлээ. Тэдний УИХ-ын гишүүний тогтоолыг батлахад Ц.Элбэгдорж, С.Оюун нар эсэргүүцсэн юм.

Ч.Болор

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3177 санал өгсөн байна.

Дээшээ