Дуучин С.Жавхлан гурван нутаг дамнасан хөлтэй хурим хийх үү?

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Өдрийн сонин

2007-08-02 09:52 GMT+8

Зохиолын дууны ханхүү гэгдэх дуучин С.Жавхлан энэ сард гурван нутаг дамжсан нижгэр хурим хийх тухай яригдаж байна. Хэдхэн жилийн өмнө л хэний ч үл таних шавилхан шар хүү СУИС-д сурахаар Улаанбаатарт хөл тавьж байсан бол одоо түүнийг Монгол орны өнцөг булан бүрт найман настай балчраас наян настай буурал хүртэл таних болжээ. Энэ утгаараа С.Жавхланг од гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Тэр олны танил болоод хамтран дуулаачтайгаа хайр сэтгэлийн холбоотой л гэж яригдсанаас биш сөрөг муу талаар бараг л яригдаагүй. Яахав, хэн хэдэн дотуур хувцастайг нь бараг дэлгэчихдэг шар хэвлэлүүдээр түүний үнэтэй машин, хаана, ямар байшинд амьдардаг гэдгийг нийтэд зарласан л байх. Түүнтэй адил гарч ирсэн одонцорууд өдгөө ард түмний хайр хүндэтгэл хүлээж чадалгүй хар тамхины хэрэгт холбогдож аль эсвэл хэн нэгний эхнэр, нөхрийг салгаж айл үймүүлсэн, сархдад хэт шунах болсон тухай яригдаж байхад С.Жавхлангийн хувьд тиймэрхүү зүйлд нэг их өртөөд байдаггүй. Өөрөөр хэлбэл, тэр өдгөө нас биед хүрсэн, олны танил од хүний хувьд хэлж ярих, алхах гишгэхдээ хий гаргаад байхаа больсон. Энэ утгаараа түүнд фэнүүд нь хайртай байдаг. Тэгвэл түүний хуримын зар тархаж эхэлсэн нь фэнүүдийнх нь чихийг сортойлгож аль нутаг, усны хэний үр садтай гэр бүл болох гэж байгааг чих тавьж суугаа. Тэд " Жавхлан 30 гартлаа гэрлэхгүй гэнэ. Жавхлан, Баясгалан хоёр чинь хамт амьдардаг гэнэ лээ. Тэр хоёр гэрлэвэл сайхан хосууд болно доо" хэмээн ярилцдаг байсан бол аль, аль нь худлаа боллоо.
С.Жавхлангийн сүйт бүсгүй нь түүнтэй нас ойролцоо гадаад, дотоодод сургууль дүүргэсэн шаггүй боловсролтой нэгэн бололтой. Ховд нутгаас гаралтай энэ бүсгүйг Долгормаа гэх бөгөөд Германд суралцан эмчийн мэргэжил эзэмшиж, өдгөө Монголын хамгийн үнэтэй сургууль буюу жилд 9000 ам.долларын төлбөртэй "Хартфорд" сургуульд нягтлан санхүүгийн чиглэлээр суралцдаг юм байна. Сүйт бүсгүй өдгөө тулгар биетэй учраас хичээлээсээ чөлөө авсан. Төрөх хугацаа нь бараг дөхчихсөн гэнэ. Түүний тухай зарим нэг хэвлэлээр хэн хүний нүд тусаад байхааргүй мяраалаг бор хүүхэн гэж бичиж байгаа ч нэг сургуульд сурдаг нөхөд нь түүнийг нийтэч, хөгжилтэй, хөөрхөн ааштай, аятайхан эмэгтэй гэж үнэлдэг юм билээ.
С.Жавхлан энэ сарын 15-ны билэгт сайн өдөр оршин суугаа Улаанбаатар, өөрийн уугуул нутаг Увс аймаг, сүйт бүсгүйн уугуул нутаг Ховд гэсэн гурван газрыг дамжсан нижгэр хурим хийх нь үнэн бол энэ нь Монголын нутаг дэвсгэр дээр урьд хожид болж байгаагүй нүсэр хурим болох юм.
Арлын Японд эр бяраа гайхуулах сумогийн их аварга Асашёорюү Монгол, Япон улсын хил дамнасан их хурим хийж байсан бол С.Жавхлан ийнхүү гурван нутаг хошуу дамнасан хөлтэй их найр хийх зар тарлаа. Энэ бол сайхан мэдээ. Дээрх мэдээлэл үнэн байгаад чадал чансаа нь хүрч л байвал зүүний үзүүр дээр будаа тогтохын адил ховор тохиодог хүн болж төрсөн ганцхан амьдралдаа үлгэрийн ханхүү шиг улс орон даяар хийсэн ч яах вэ дээ. Ямартаа ч залуу хосдоо удахгүй болох хуримын өдрийг угтаж фэнүүдийнх нь өмнөөс аз жаргал хүсье.
Дашрамд сонирхуулахад, өнөө жил маш олон хос шинээр гэр бүл болж байгаа бөгөөд энэ сарын 15, 16-нд 50 орчим хос хуримлах аж. Энэ үеэр олны танил хэд хэдэн хос байгаа бөгөөд С.Жавхлангаас гадна түүний эгч нь хуримлах тухай чих дэлссэн. Мөн дуучин Хишигбаяр, Дэлгэрмаа нар ч гэр бүл болохоор бүртгүүлээд байгаа гэнэ. Түүнчлэн намрын дунд сарын 17 буюу ирэх сарын 28-нд хуримлах хосуудыг бүртгээд дууссан байна. Гэрлэх ёслолын ордонд нэг өдөрт шөнийн 03 цагаас оройн 18 цаг хүртэл 98 хосыг хүлээж авах боломжтой учраас энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ бүртгүүлэх гэсэн олон хос тоо нь гүйцсэн учраас бүртгүүлж чадахгүй буцаж байгаа юм байна.

Д.ЦОГЗОЛМАА

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4272 санал өгсөн байна.

Дээшээ