Монголын улстөрчид "Эх орны хишиг", "Эрдэнийн хувь"-ийг хэрхэн хүртээх талаар ухаан бодлоо уралдуулж байна. Тэднийг энэ оны төсвийн тодотгол, 2009 оны төсвөөс хэн хэдэн төгрөг илүү хүртэхээ бодож марган суутал АНУ-д анх ипотекийн хямралаар эхэлсэн эдийн засгийн уналт банк санхүү, уул уурхайн салбарыг хамарч улмаар Европ, Ази түүгээр ч зогсохгүй хойд хөршийг маань дайраад байна. Энэ хямрал Монголын үүд хаалгыг хэдийд тогших вэ гэдэг асуудал төсөв, татвар, мөнгөний бодлогыг УИХ, Засгийн газраар хэлэлцэж буй энэ цаг мөчид хүн бүрийн анхаарлын төвд байх учиртай.
Зэсийн үнэ өчигдрийн 16.00 цагийн байдлаар "Блүүмберг" агентлагт мэдээлснээр 5727 ам.долларын ханштай байв. Энэ нь өмнөх өдрийнхөөсөө бас ч гэж 80 гаруй ам.доллараар өсчихөөд буй ханш. Хоёр хоногийн өмнө нэг өдрийн дотор 400 гаруй ам.доллараар буурсан гээд бод доо. Дэлхийн зах зээлийн зэсийн үнийн өсөлтөд дөрөөлсөн монголчуудын баярхал талаар болох тийшээгээ хандаж байна гэсэн үг. Бас нэг бидэнд хамаатай анхаарал татахуйц сайнгүй мэдээ бий. "Айвенхоу майнз" компанийн хувьцааны үнэ саяхан зургаан ам.доллар болж унасан дуулдаж байсан. Гэтэл одоогийн байдлаар дээрх хувьцааны үнэ 3.90 ам.доллар болтлоо навс унажээ. Уг нь өнгөрсөн оны дундуур 17 ам.долларт хүрч ханш нь өсч байсан хувьцаа шүү дээ. "Айвенхоу майнз"-ын хувьцааны уналтад хэд хэдэн шалтгаан бийг монголчууд бараг гадарлаж байгаа биз. Нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэхгүй залхаалт үүсгэж байгаа байдал. Хоёрдугаарт, АНУ-аас гаралтай санхүү, эдийн засгийн хямрал. Гуравдугаарт, Сүүлийн үеийн дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн огцом уналт нөлөөлж буй.
Зэсийн үнэ ч мөн ялгаагүй. 2006 оны тавдугаар сард түүхэнд байгаагүй оргил үе буюу 8800 ам.долларт хүрч, холын Монголд хөөр баярыг төрүүлж байлаа. Тухайн үед манай улс төрчид дээрх суурь металлын ханшийг байнга өндөр байх юм шиг бодож хөөрцөглөн Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар хэмээн нэрлэгдэх болсон цуутай хууль санаачлан баталж байсан цаг саяхан.
Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйлдвэрлэлийн өртөг зардал Монгол Улсад өнөөдөр тулгараад буй инфляцын өсөлтөөс ч илүү хурдацтай нэмэгдсэнийг манай улс төрчид анзаараа болов уу гэдгийг уул уурхайн томоохон компанийн эдийн засагчид онцлон тэмдэглэж байгааг уламжилъя.
Манайхныг УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль хэмээн хөөрцөглөж сандал ширээнийхээ төлөө нойр, хоолоо умартан тэмцэлдэж байх хугацаанд дэлхийн эдийн засаг өсөлтийн үеэ нэгэнт өнгөрөөж, уналтын байдалд эргэлт буцалтгүй ороод байна.
Газрын тосны үнийн хэт өсөлтөөс үүдэлтэй инфляцын өсөлт дэлхийн цөөнгүй орныг сандаргаж буй үед монголчууд эдийн засгийн хөгжлийн дараагийн шатны бэлтгэлээ базаах ёстой байсан. Энэхүү бэлтгэл ажлын хүрээнд стратегийн томоохон ордуудыг эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Тухайлбал, Оюутолгой, Тавантолгойн орд газраа ашиглаж эхлэх, тэдний ашиглалтад шаардлагатай дэд бүтцийг бий болгох асуудал өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улстөрчдийн үндсэрхэх, туйлшрах давалгааны улмаас огт хэрэгжээгүй гэхэд болно. Гэтэл бид дэлхийн эдийн засгийн уналтын энэ үед нөгөө л "Эрдэнэт" гэх унааны ганц морьтойгоо мөлхөх болж байна.
Дэлхийн эдийн засагт зэс, нүүрсний эрэлт, хэрэгцээ өндөр байсан 2006-2007 онд Оюутолгой, Тавантолгойн орд газрыг ашиглалтад оруулаад авсан бол өдгөө Монгол Улс нэлээд хожилтой, санаа амар суух байсан буй за. Эдийн засгийн уналтын хязгаар одоогоор харагдахгүй байна. Зарим эдийн засагчдын үзэж буйгаар уналт 2009 оны хавар болтол үргэлжлэх төлөвтэй дэг ээ.
1997 онд болсон Зүүн Азийн эдийн засгийн хямрал Монгол Улсыг тойроогүйг асуудлын учир жанцанг тунгаадаг улстөрч, эдийн засагчид мартаагүй л байлтай. Зөвхөн бүс нутгийн хэмжээнд болсон тэрхүү хямрал гэхэд л 2000 оныг дуустал үргэлжилж байсан. Гэтэл энэ удаагийн хямрал дэлхий нийтийг хамрах магадлал өндөр байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхааруулсаар. АНУ, Европ, Азийн өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийг донсолгож буй хямрал манай урд хөрш БНХАУ-ын эдийн засагт хэр нөлөөлөхөөс тодорхой хэмжээгээр хямралыг гэтлэн давах хамаарна.
Өнөөгийн байдлаар урд хөршид хямрал төдийлөн нөлөөлөөгүй байгаа ч манай экспортын зэс, нүүрсний гол хэрэглэгч тус улсад уг барааны эрэлт, хэрэгцээ буурах хандлага бий.
Шинэ тутам байгуулагдсан Засгийн газрын зүгээс төсвөө тодорхой хэмжээгээр хумих, бүсээ чангалах зарим санаачилга гаргаж, оролдого хийж буй нь сайшаалтай. Гэвч хямрал эцсийн цэгтээ хүрээгүй байгаа өнөөгийн нөхцөлд хамгийн оновчтой шийдвэрлэх арга зам бол Оюутолгой, Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг яаралтай байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах явдал болов уу. Оюутолгой Хөрөнгө оруулалтын гэрээг яаравчлах шаардлага бийг дэлхийн зах зээлд болж буй үйл явдлууд харуулж байна. Нэг үгээр хэлбэл, дэлхийн зах зээл уудам тал нутаг шигээ уужуу талбиун зантай монголчуудад дохио өгч буйг хаа хаанаа ухаарч, анзаараасай.
И.Отгонжаргал