Энэ
явдлын түүхийг сөхвөл. 2004 оны наймдугаар
сарын 16-ны өдөр "Бага номт" ХХК-ийн
захирал Л.Төрбаяр нь "Улаанбаатар
банк"-наас 46 сая төгрөгийг байгууллагынхаа
нэр дээр зээлсэн байна.
Ингэхдээ
компанийнхаа үйлчил гээ явуулдаг хоёр
давхар байшинг гараашийн хамт барь-цаанд
тавьчихаад мөнгө төлөлтийн хугацаа
болоход зугтаад, алга болчихож.
Хуулийн дагуу "Улаанбаатар банк"-наас нэхэмжлэл гаргаж, "Бага номт" компаниас хөрөнгө гаргуулахаар шүүхэд өгсөн байна. Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу компанийн барьцаанд тавьсан хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан битүүмжилж. Ингэхдээ Хууль зүй дотоод хэргийн сайдын 2002 оны 208 тоот журмын дагуу төлбөр нэхэгч компаниар унаа, тэрэг болон бас бус зардлыг тэр даруйд нь гаргуулан авсан байна. Энэхүү журам нь "ядарсан иргэд хохирлоо барагдуулахын тулд шүүхийн шийдвэрийнхнийг "зугаацуулах" аргагүй юм" гэдгийг тодоор харуулсан нэгдэх жишээ.
Түүнчлэн Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийг зургаан сар, бусдыг нь хоёр сарын дотор шийдэж, иргэд аж, ахуйн нэгжийн хохирлыг барагдуулах хуультай ч дээр дурьдсан банкны нэхэмжлэлийг хоёр жилээр сунжруулж байна. Гэвч үүнд нь хэн ч хяналт тавьдаггүй, хариуцлага тооцох систем байдаггүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хоёр дахь хууль зөрчсөн үйлдэл болсон. Эл хэргийг үргэлжлүүлэн тайлбарлавал "Улаанбаатар банк"-аас зээл авчихаад төлөлгүй зугтсан Л.Төрбаяр нь барьцаанд тавьсан обьектоо иргэн Г.Монголхүү, Даваацэрэн гэгч хүмүүст зарчихаад явж байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэн ажлаа хийлгүй хаагуур явж байсан нь сонирхолтой. Уг нь бидний дагаж мөрддөг хуулинд нь "Эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу битүүмжилсэн өдрөөс эхлэн тухайн зүйлсийг бусдад зарж борлуулах, шилжүүлсэн тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээнэ" гэж байхад Л.Төрбаяр нь өнөөдрийг хүртэл эрх чөлөөтэйгөөр тогтохгүй түүнийг шийдвэр гүйцэтгэлийнхэн эрж хайхгүй байгаа нь тэд хоорондоо танилын холбоотой гэж хэлэхэд хүргэж байна гэдгээ нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хэлж байсан юм.
Энэ талаар "Улаанбаатар банк"-ны албан хаагч Ц.Цэрэнбадамаас тодруулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан хэрхэн хууль зөрчиж байгаа талаар ярилцлаа.
-Л.Төрбаяртанай
компаниас зээл авахдаа барьцаа тавьсан.
Түүнийг нь танай компани зараад хохирлоо
барагдуулж болдоггүй юм уу?
-Манай
байгууллагад барьцаалсан обьектыг
дуудлага худалдаагаар оруулахын тулд
эхлээд эзнээс нь үнийн санал авдаг юм. Үүний
дагуу Л.Төрбаяраас үнэ асуухад зах
зээлийн үнээс өндрөөр хэлсэн. Хаа байсан
2004 онд барьцаалж, үйл ажиллагааг явуулахаа
байсан барилга нь элэгдэж муудаад хэлсэн
үнэнд хүрэхгүй байсан болохоор хоёр
дахь удаагаа дуудлага худалдаанд
оруулсан. Харамсалтай нь төвөөс хол,
муудсан барилгыг хэн ч авахыг хүсэхгүй
байсан болохоор дүрмийн дагуу эзнийх
нь хэлсэн үнээр манай компани тэрхүү
барилгыг нь худалдаж авах шаардлага
гарсан юм.
-Барилгыг
хэдэн төгрөгөөр үнэлсэн юм бэ?
-50
сая. Манай байгууллага тухайн барилгыг
энэ үнээр аваад зээлсэн мөнгөө гаргаж
авахын хажуугаар Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх албаны байцаагчдад 208 тоот
журмын хавсралт "Зардал урамшууллын
гэрээ"-ний дагуу мөнгөн дүнгээс
хамааран урамшуулал өгөх болчихоод
байгаа. Ингэж болохгүй ээ. Эхлээд зардлыг
нь дааж, шийдвэр гүйцэтгэгчдийг
ажиллуулчихаад дараа нь олсон мөнгөнөөсөө
дахиад мөнгө өгөхөөр банканд юу үлдэх
вэ. Банк бол ашгийн төлөө байгууллага.
Тийм ч учраас бид дахин шүүхэд хандан
Л.Төрбаяраас авах ёстой мөнгөнийхөө
төлөөгүй өнгөрүүлсэн хугацаанд хүү
бодон гаргуулахаар шийдүүлсэн. Ингээд
төлбөр төлөөгчийн гарын үсэгтэй, тэр
хүний зөвшөөрсөнөөр бусдад зарсан
обьектыг, нэмэлт хоёр давхар тоосгон
барилгын хамт дуудлага худалдаанд
оруулахаар болсон. Үүнийг шүүхийн
шийдвэр гүйцэтгэхийнхэн бүгд хянаж,
баталсан юм.
-Нийт
хичнээн төгрөг авах болсон юм бэ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх
албаны дарга танай байгууллагыг
сүрдүүлсэн гэж дуулсан?
-Нийт
70 сая төгрөгийг гаргуулахаар болж, хоёр
дахь дуудлага худалдаагаар зарагдахаар
болсон. Гэтэл худалдан авагч барилгаа
авах болоход Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэн
"Нэмэлт хоёр давхар барилгыг зарна
гэж хэлээгүй шүү дээ" хэмээн байдлыг
бүүр ч хүндрүүлж орхисон доо. Уг нь хоёр
талын гарын үсэгтэй, шийдвэр гүйцэтгэгч
нь харж хянаад зөвшөөрсөн атлаа төрийн
байгууллага зальдагчийн талд үйлчлээд
байх шиг. Тиймгүй л байсан юм бол эхнээсээ
л ажлаа хийж чадахгүй юугаа шалгаад
байсан нь тодорхойгүй. Ингээд нөгөө хүн
ч обьектыг авахаа больсоноор тогтохгүй
дэнчингийн 12 сая 500 мянган төгрөгөө
буцаагаад авчихсан. Уг нь бол "иргэн
дуудлага худалдаагаар авахаар тохиролцсон
эд зүйлсийг буцаах тохиолдолд дэнчингийн
мөнгийг буцааж өгөхгүй" гэсэн хууль
байдаг. Гэвч хууль сахиулдаг байгууллагынхан
буюу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
албаныхан тэр мөнгийг өгөөд л явуулчихсан
байгаа юм даа. Үүнээс гадна Нийслэлийн
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн
хуралдаанаар намайг дуудан уулзахдаа
тус байгууллагын дарга А.Намсамжид
"Манай албан хаагчдын буруугаас алдаа
гарсан байна. Дахиад эхнээс нь эхэлье.
Тэгээд ч чам шиг нэг муу банкны хүнээр
ажлаа заалгахгүй" гэж хэлчихээд
хурлыг хаяад гарсан. Харин үлдсэн
байцаагчид нь "Танай байгууллага
ямар ганц хэрэг дээр манайхтай харилцаж
байгаа биш дээ. Дахиад өчнөөн хэрэг
шийдүүлэх гэж ирнэ. Ганц энэ явдлаас
болоод бусдыгаа балалчихав даа" гэж
намайг сүрдүүлээд байгаа юм уу, аль
эсвэл "Улаанбаатар банк"-нд хандаад
байгаа юм уу.
Ямартай ч тэдэнд хүлээсэн үүргээ ухамсарлах чадвар байдаггүйн дээр тухайн байгууллага, албан хаагчид нь хууль зөрчсөн бол хэн нь хариуцлага тооцдоггүй юм байна лээ. Ийм л байдлаас болж манай байгууллага хамгаалуулах бус эргээд дарамтлуулах хэлбэрт шилжчихээд явна даа.
Б.Өлзийдэлгэр