Авлигатай тэмцэх газрын дарга асан Б.Дангаасүрэн Австрали улсад "Авлигатай тэмцэх олон улсын бага хурал"-д оролцохоор явсан боловч Сидне хотод учир битүүлэг шалтгаанаар амь үрэгдсэн. Тухайн үед түүний үхлийн шалтгааны талаар олон таамаг иргэдийн дунд байсан ч Монгол Улсын Засгийн газраас томилогдсон комисс эрхэм хүнийг өвчний улмаас хорвоог орхисон гэж мэдээлсэн. Гэвч Авлигатай тэмцэх газрын дарга агсны ар гэрийнхэн түүний үхлийг өвчний шалтгаанаас бус, ямар нэгэн гадны нөлөөлөлтэй хэмээн үзэж байгаагаа өнгөрөгч баасан гарагт сэтгүүлчдэд мэдээллээ. Ямар шалтгааны улмаас ингэж үзэж байгаа талаар түүний төрсөн дүү Б.Дансалаас тодрууллаа.
-Австралийн
Засгийн газраас ирүүлсэн шүүх эмнэлгийн
дүгнэлтээр талийгаачийн үхлийн шалтгааныг уургийн дутагдал гэж үзсэн гэсэн. Та
болон танай гэр бүлийнхэн эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг
үү?
-Тийм ээ. Тухайн улсаас ирсэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг
хүлээн зөшөөрөх аргагүй юм. Баруун талынх нь гурван хавирга хугарсан, хоёр нүдийг
нь ухаад авчихсан тийм л цогцос бидэнд ирсэн.
Жам ёсоороо өөд болсон юм бол яах гэж хавиргыг нь хугалж, нүдийг нь ухсан байх
билээ.
-Та
талийгаачийн цогцсыг авчрах ажилд оролцсон. Газар дээр нь очиход ямар байдалтай байсан бэ. Нүдийг нь авчихсан
байсныг анзаараагүй
юм уу?
-Биднийг очиход задлан хийж дуусаад цогцсыг нь янзлаад яг
л унтаж байгаа мэт засчихсан байсан.
Тухайн үед хараад л өнгөрсөн болохоос биш нүд, шүд нь байна уу гэж үзээгүй. Энэ
л миний алдаа болсон. Тэр үед талийгаачийн эхнэр "нүд нь нэг биш
байна" гэхээр нь би тоогоогүй юм. Олон жил ханилсан хүний хань гэдэг
зөнгөөрөө мэддэг юм билээ. Монголд ирсэн хойно үзэхэд үнэхээр нүд нь байгаагүй.
-Та
тэгээд талийгаачийн үхэлд хэнийг буруутгаж байгаа юм бэ?
-Тэр энэ гэх юм надад алга. Доктор Жамбалжав эмч цогцосыг үзээд
"хавирганы энэ хугаралт бол гадны нөлөөллөөс үүдэлтэй" гэсэн. Тэгээд
нөгөө алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай гэж үг байдаг шүү дээ. Бас
дээр нь цуг явсан Доржпалам гэдэг нөхөр байна. Яах гэж миний ахыг дагуулж айл
руу явсан юм бол. Байрандаа байж байсан бол яах ч байсан юм бол гэж боддог.
Хатуухан хэлэхэд тухайн үед Авлигатай
тэмцэх газарт шалгагдаж байсан нөхдүүд энэ нөхөрт захиалга өгсөн ч байж болох.
Ингээд бодоод байхаар олон л юм бодогдох юм даа.
-Та
Сиднед хэргийн газар ажилласан хүмүүстэй нь уулзсан уу. Юу гэж байх юм бэ?
-Байцаагч
болон шүүх эмнэлгийн эмч нартай уулзсан. Тухайн үед надад Өлзийбаяр гэдэг
орчуулагч
үйлчилж байсан. Одоо бодоход энэ хэрэг зохион байгуулалтад орчихсон
байсан л юм бол орчуулагч нь ч хүртэл худлаа орчуулсан байх. Танай ах уургийн
дутагдалд орж нас барсан байна гэсэн.
-Талийгаачийн
цогцсыг Монголд авчраад шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй юм уу?
-Энд ирсний дараа шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн.
Харамсалтай нь хариу нь өнөөдрийг хүртэл миний гар дээр ирээгүй байна. Би шүүх
эмнэлгийн дүгнэлтийг авах гэж гурван удаа эмнэлгээр нь очсон. Гэвч тухайн эмнэлгийн дэд дарга
Дагиймаа гэгч нь ажлаа хийдэггүй юм уу эсвэл надаас зугтаагаад байгаа юм уу
байхгүй байсан. Ажлаа мэддэггүй Дагиймаа мэтийн нөхдүүдийг ийм хариуцлагатай
төрийн албан тушаалаас зайлуулах хэрэгтэй. Бүхэл бүтэн 365 хоног өнгөрчихөөд
байхад шүүх эмнэлгийн дүгнэлт гарахгүй байгаа нь ч хүртэл ар гэрийхэнд нь
хардлага төрүүлсээр байна. Би цаашид энэ хэргийн талаар холбогдох хүмүүст
хандана.
Б.Ариун