Монголд хэдэн жилийн өмнө Оюутолгой хэмээх зэсийн, Тавантолгой хэмээх нүүрсний дэлхийд томд тооцогдох ордууд байгаа тухай мэдээ цацагджээ. Тэр цагаас эхлэн идэж барахааргүй энэ их баялгийн тухай сонссон улстөрчид "Боломжийн хэрээр залхуурч, хэрэгцээнийхээ хэрээр хангуулах" коммунизмын уриаг дэвшүүлсээр. Гэвч өнөөгийн бидний зорьж байгаа нийгэм "Чадлын хэрээр хөдөлмөрлөж, бүтээсний хэрээр хүртэх" зарчимтай. Анх энэ толгод хөөргөн монголчуудад бахархлын чанартай бэлгэ тэмдэг байж. Гэтэл толгодын лиценз эзэмшигч гэх канад эр толгойг ашиглах зардлаа босгох зорилгоор дэлхий дахинд бяцхан реклам хийсэн гэдэг. Уг нь хаа газар байдаг дээшээ доошоо хэд дахин өсгөсөн хэтрүүлэг.
Харин энэ бяцхан наргиа өөрт нь болон монголчуудад санаанд оромгүй гай тарина гэж хэн ч санасангүй. Тэр мөчөөс эхлэн Монголын улс төр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн мэт мансуурч өнөөг хүрэв. Эх орончид гэрлийн хурдаар олширч, хязгааргүй мөнгө амласан нь УИХ хэмээх хазаарлашгүй эрх мэдлийг атгана. Толгодын эзэмшлийн төлөөх тулаан Монголын улс төрийг сүйрүүлсэн бол монголчуудын сонголт толгодоос хүртэх мөнгөөр хэмжигдэнэ. Улстөрчид толгодын хуваарийн төлөө галдах, буудах зэргээс буцахгүй болж, ард түмэн толгодын хишгийг эрх чөлөө, ардчиллаас илүүд үзэв. Монгол орон хэдхэн жилийн өмнө салсан "Үнэгүй хоол" гэдэг социалист үлгэрт дахин итгэж эхэллээ. "Хараал идсэн энэ толгодын дор монголчуудын гар, хөлөөс илүү баялаг байгааг хэн баталсан юм" гэж эдийн засагч уурсаж, "Таван зуун тэрбум ногооныг ард түмэндээ өгөх гэж байна" хэмээн эрхэм гишүүн мунхаглана. Зах зээлийн эдийн засагч хөдөлмөр, цаг хугацааг мөнгө гэж үздэг бол большевик гишүүн сонгуульт хугацаагаа мөнгө болгон тоолж сууна. Энэ бүхнээс харвал монголчуудын зовлонгийн уурхай Оюутолгой, Тавантолгой болсон мэт. Хэдэн жилийн өмнө зах зээлийн эдийн засагч "Тэрбум гаруй хүнтэй Хятад хөрш бол дэлхийн хамгийн том зах зээл. Хятадын эдийн засгаас Монголын эдийн засаг арав дахин илүү таатай нөхцөлтэй. Хоёр сая хүнтэй Монгол орон хашаагаа давуулж шидсэн бүхнийг тэд шүүрээд авна. Тавантолгойн нүүрсийг хамгийн дээд үнээр авах боломж тэдэнд бий. Эхний ээлжид багахан нүүрсний наймаа хийгээд л бүс дамжсан дэд бүтэцтэй болчихно. Дараа нь арай том дуугарч, цахилгаан станц, хийн түлшний үйлдвэр барьчихна. Тэгээд хятадад цахилгаан, хийн түлш гаргаж алт, зэсээс илүү мөнгөний машинтай болно. Төр бизнест шүлэнгэтэхгүй бол энэ бүхэн 2007 онд хэрэгжих боломжтой" гэж мэдэгдэж байв. Гэтэл өнөөдөр эдийн засагчийн зөнгөөс нэг ч биеллээ олсонгүй. Хэргийн учир эрх баригчид зах зээлийн эдийн засгийн ганц нэг нэр томъёог зөв нэрлэж байгаа боловч үнэн хэрэгтээ социализмын эдийн засгийн онолыг засварлах оролдлого хийж байгаа гэнэ. Гэтэл хятадууд аман дээрээ социализмыг магтан дуулавч эдийн засгаа либералчлах алхмыг тууштай хэрэгжүүлж байна. Энэ бүхнийг батлахад элдэв онол шаардагдахгүй. Хориодхон жилийн өмнө ард түмнээ коммунизмын гянданд хашиж, эдийн засгийн хяналтгүй байсан хятад орны эдийн засаг дэлхийн эдийн засгийн зургаан хувьд хүрчээ. Гар үйлдвэрлэл аж үйлдвэрлэл болон хувирч Хятадын ДНБ АНУ-ын ДНБ-тэй тэнцэв. Баруун хойд Хятадад 320 сая тонны нөөцтэй орд илрүүлж, 160 сая тонн нүүрсний нөөцтэй агуулахууд сар бүр 15 сая тонноор нэмэгдэнэ. Өвөр Монголд жилийн дөрвөн сая тонн хийн түлш нүүрснээс гаргаж авах үйлдвэр байгуулна. Энэ бүхэнд Америкийн SES компани 1.2 тэрбум ам.доллар гаргах гэнэ.
Дээр "Бидний эдийн засгийн нөхцөл Хятадынхаас арав дахин их" гэж үзсэн зах зээлийн эдийн засагчийн тооцоогоор бид өнөөдөр нүүрс, мах, бензин гуравт бөхөлзөх учиргүй. Махны оронд өвс идэж, нүүрсний оронд дугуй шатаах ёсгүй. Гэхдээ монголчууд хэдэн биенээ хорлох гэж энэ бүхнийг хийж байгаа биш гэнэ. Хийж бүтээж олсон хэдэн төгрөгөөр төр ноолуурын бизнес хийгээд боломж олгохгүй байгаа болохоор тэр гэнэ.
Х.Баттөгс