Төгс төгөлдөр хүн ховор гэдэг. Тийм ч байх. Гэхдээ үүгээр түрээ бариад баймааргүй
алдаануудыг алдартай, соёлтой, хариуцлагатай хүмүүс их хийх юм. Жишээлбэл,
зурагтаар "Би өшөө амжилт гаргана", "Өшөө олон зүйлд
өөрийгөө сорино", "Өшөө олон боломж харагдаж байна", "Өшөө
сайхан хүүхэн алга"..., гээд л ярьцгаах юм. Энэ хэллэгүүдийг хар
даа, өшөө хонзонгийн олон боломж байна, өшөөгөөр амжилт гаргана, өшөөг
зорилго болгон олон зүйлд өөрийгөө сорино, өшөөтэй байгаагаараа хүүхэн сайхан
гэсэн утга төрж байгаа биз дээ. Гэтэл манайхны илэрхийлээд байгаа агуулга нь
болохоор, илүү амжилт гаргана, илүү олон зүйлд өөрийгөө сорино, илүү олон
боломж харагдаж байна, илүү сайхан хүүхэн алга л гэж хэлээд байгаа нь
ойлгомжтой билээ. Ингэж буруу ярьж, зөв ойлгохын учир юу байна аа.
Илүү гэж монгол сайхан үг нь байж л байна шүү дээ. Өөр сайн хувилбар, амжилт
байна гэж хэлэхийгээ зүгээр л "Илүү" гэдэг тэр үндсэн утгат үгээр нь
илэрхийлж хэвшмээр байна. Гавьяат тамирчин Т.Үйтүмэн энэ үгийг зөв хэрэглэдэг
болоход их сайхан үлгэр үзүүлсэн шүү дээ. Яагаав, олимпийн үеэр үндэсний
телевизээр "Илүү, илүү, илүү шүү" гээд баахан давтсан даг. Энэ бол
Боксын холбооны зүтгэлтний тамирчдаа дэмжсэн уриа уухай байсан гэхээсээ
илүү, "Илүү" хэмээх үгийг зөв зохистой хэрэглэх хэв дадлыг бий болгох
"хичээл" байсан юм шиг ээ. Хэвлэлд гарсан сурталчилгаануудад
хүртэл энэ "Илүү"-г нь зөндөө ашиглаад байгаа нь харагддаг. Ингэж
"Илүү" гэдэг үгийг зөв зохистой хэрэглэх талаар илүүдэхээргүй
номлоод байхад, өштэй юм шиг "Өшөө, өшөө, өшөө шүү" гээд байх нь туйлын
зохимжгүй байна.
Гэтэл зарим нэг нь Францад зорчсон тэмдэглэл уншаад, франц хүүхнүүд сайхан болох тухай бичсэний дор "Монгол хүүхнүүд илүү, илүү, илүү шүү" гээд хариу мэтгэсэн нь баахан уурсуу. Тэгэлгүй яахав, монгол хүүхнүүд илүү, илүү.
Б.Баяр