Монголчууд сандайлсан эрдэнэсээ булаалдан улстөржиж байх хооронд зэсийн үнэ
дэлхийн зах зээл дээр хоёр дахин буурч, биднийг царайчлах хөрөнгө оруулагч
бараг үгүй болов. Бүх юм болж өнгөрсөн хойно бид “Зэсийн үнэ 9000 ам.доллар
хүрэх шахсан тэр сайхан цагт Оюутолгойн ордоо хамтраад ашиглаж эхлэхгүй яав
даа” гэсэн хоосон харуусал тээж хоцроод байна.
Оюутолгой, Тавантолгойн стратегийн гол ордод гадаадын хөрөнгө оруулагчид ба
Монголын төрийн эзэмших хувийг тогтоож, бас бус эрх зүйн зохицуулалт хийх
зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн төсөл
хоёр парламент дамнан “зэвэрч” байгаа билээ. Улстөржилт, дэлхийн зах зээл дээрх
ашигт малтмалын үнийн уналт зэргээс хамаараад эдүгээ тухайн орд бүрээр
тогтоолын төсөл батлах хувилбар ярьж эхэллээ. Шинэ УИХ уг хуулийн төслийг цаг
үедээ нийцүүлэн боловсруулах Ажлын хэсгийг дахин байгуулсан. Ажлын хэсгийн
гишүүн Б.Батбаяртай энэ сэдвээр ярилцлаа.
-Ашигт малтмалын тухай хуулийн төслийг энэ онд багтаагаад баталчихна
гэсэн яриа дахиад л замхрах тийшээ хандаж байх шиг. Ажлын хэсгийн
гишүүдийн байр суурь ямар байна вэ?
-Би өөрийнхөө бодлыг шулуухан хэлье. Хөрөнгө оруулалттай хамаатай, эдийн засагт
ач холбогдолтой хуулиар их оролдвол юу ч биш болдгийг сүүлийн хэдэн жилд
мэдэрч байна. Хуулиар оролдох тусам улам муу болдог аж. Ашигт малтмалын тухай
хуулийг сүүлийн хоёр жилд хэдэн ч удаа өөрчлөв. Өнөөдөр нэг сайхан хууль
баталчихаад маргааш нь өөр нэг популизм гаргаж ирээд түүндээ нийцүүлж
өөрчилдөг. Гэтэл компаниуд наад зах нь 10-15 жилийн баталгаатай газарт л
хөрөнгө оруулахаас жилд хоёр удаа аашаа хувиргадаг улстай хамтарч ажиллахгүй.
Тиймээс энэ хуулийг нэг их оролдох хэрэггүй. Монголд хөрөнгө оруулах
сонирхолтой хүн ховор боллоо. Ямар ч бизнесийг ашгийн төлөө хийдэг учир
аргагүй. Тавантолгой, Оюутолгойн ордод УИХ яаралтай тусгай тогтоол гаргахгүй
бол “будаа” болох нь. Дэлхийн санхүүгийн хямрал бүх зүйлийг зогсоолоо шүү дээ.
Хоёр жилийн өмнө Оюутолгойг 2.5, Тавантолгойг хоёр тэрбум ам.доллараар
ашиглах байсан бол өнөөдөр хөрөнгийн хэмжээ хоёр дахин өсчихлөө. Дэлхийн
санхүүгийн хямралыг туулахын тулд хөрөнгө олгодог банкууд статусаа арилжааных
болгон өөрчилж байна. Энэ хямрал хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй. Зургаан сар,
эсвэл 60 жил ч байж болно.
Зэсийн нөөцтэй улс нь зөвхөн Монгол биш. Алт, нүүрс, бусад ашигт малтмалын
нөөц ч дэлхийд их байна. Гагцхүү хэдэн ам.доллараар түүнийг ухаж гарган,
бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах вэ гэдэг л асуудлын гол нь. Өнөөдөр зэсийн үнэ
3600 ам.доллар байхад “Эрдэнэт” 4000 ам.доллараар олборлож байна шүү дээ. Ийм
нөхцөлд хөрөнгө оруулалт хийх хүн байх уу.
-Зөв цагт баялгаа “борлуулж” чадаагүйн шалтгаан нь улстөржилт үү?
-Цэвэр улстөржилт. Ашиглая гэсэн хүн бүр рүү “чулуу” шиддэг, харддаг байсан.
-Ашигт малтмалын үнэ өстөл шинэ ордод хөрөнгө оруулахгүй гэдгээ “Рио
Тинто”-гоос эхлээд мэдэгдэж байна. Таны бодлоор зэсийн үнэ буурчихсан, бас
ашигт малтмалын нөөцөөрөө манайхтай өрсөлдөх орон олон байгаа нөхцөлд бид дээрх
ордууддаа яаж хөрөнгө оруулалт татах вэ?
-Хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл л олгох ёстой.
-Өнгөрсөн жил баримталж байсан 49:51 гэдэг хувь мэдээж өөрчлөгдөх байх. 34
хувь руугаа буух уу?
-49:51 байтугай 34 хувийг ч хүлээж авах нь юу л бол. Бид хатуурхаад Монголын
төр “51 хувийг эзэмшинэ” гэж байсан. Зэсийн үнэ өндөр байхад шүү дээ. Одоо бол
хөрөнгө оруулагч талуудын саналыг л сонсох хэрэгтэй.
-Тэд мэдээж илүү доогуур хувийг төрд өгөхийг эрмэлзэнэ. Энэ саналыг нь
хүлээж аваад Монгол Улс ашиг олж чадах уу?
-Бид татвараар мөнгө олно. Олон төрлийн татвар бий. Энэ бол олж буй мөнгөний
гуравны нэг нь шүү дээ. Хөрөнгө оруулалтаар хэдэн мянган хүнээ өндөр цалинтай
ажилтай болгоно. Баялгаа зүгээр л дараад хэвтээд байх уу, эргэлтэд оруулаад
мөнгө олж, түүгээрээ өөр аж ахуйгаа дэмжсэн нь дээр үү.
Олон үйлдвэр байгуулмаар байна. Уг мөнгийг эндээс олж болно. Залуусаа эх
орондоо ажилладаг болгоё. Их санасан газар есөн шөнө хоосон хономооргүй байна
шүү дээ.
-Ерөнхий сайд Ашигт малтмалын хуулийг яаран батлахаас өмнө тухайн орд
бүрээр тогтоол гаргая гэсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөлд ч энэ
санаа туссан. Та үүнийг дэмжиж байгаа бололтой.
-Тавантолгой, Оюутолгойн ордод тусад нь УИХ-ын тогтоол гаргах энэ саналыг
дэмжиж байгаа. Маш зөв бодлого. Стратегийн ордуудаа эхлээд эргэлтэд оруулах
ёстой. Боломжоо ашиглаж, аль болох бага хохиролтой гарах нь чухал.
-Ажлын хэсгийн гишүүд энэ саналыг дэмжиж байгаа юу. Та нарыг хоорондоо байр
суурийг зөрчилтэй байгаа гэх юм.
-Олонх нь дэмжиж байгаа. Тогтоолыг хэзээ гаргахыг бид ярилцаж байна. Эхлээд
хөрөнгө оруулагчдын саналыг сонсоод, дараа нь болзлоо хэлнэ. Бид “ 50 хүртэл
хувийг Монголын тал эзэмших ёстой” гэсэн хязгаар тогтоосон. Тэрэндээ хүртэл
ярина. Ийм том ордуудад дангаараа хөрөнгө оруулах компани, улс ховор. Тэр тусмаа
ашигт малтмалын үнэ ингэж унасан нөхцөлд. Бид өөрсдийгөө хэтэрхий ихээр үнэлсэн
нь ийм байдалд хүргэсэн. Ямар ч бизнест аль аль тал нь ашигтай байх алтан
зарчмыг мөрддөг. Үүнийг бид бодох учиртай. Хэтрүүлж үнэлээд бүх зүйлд хориг
тавиад байвал юу ч хийж чадахгүй.
-Оюутолгойн ордын асуудал хүнд байгаа ч Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө
оруулагч олдоно гэх тайвшрал байна.
-Нүүрсний үнэ ч бас унаж байгаа шүү дээ. Цаашаа яахыг бас л хэн ч
мэдэхгүй. Хамгийн том хэрэглэгч болох БНХАУ эрчим хүчний хэрэглээгээ бараг 30
хувиар хязгаарлачихлаа. Энэ чинь нүүрсний хэрэгцээ багасна гэсэн үг. Бас ОХУ-ын
нутаг Тувад том нүүрсний орд нээгдсэн учир тэд сонирхлоо татаад авчихсан.
Нийлүүлэлт хангалттай байх тусам түүхий эдийн үнэ унах учир тайвшрах цаг биш.
-Тавантолгойн ордод БНСУ, АНУ-гаас хөрөнгө оруулах санал тавьсан. Ажлын
хэсгийнхнээс тэдэнтэй уулзсан уу?
-Энэ чинь хуучин санал шүү дээ. Одоогоор ажлын хэсгийнхэн ямар нэг компанийн
удирдлагатай уулзаагүй байна. Тэгээд ч тэд ийм саналыг зөвхөн Монголд тавиагүй
гэдгийг мартаж болохгүй. Аль боломжтой нөхцөлтэйд нь л хөрөнгөө оруулна.
Гэтэл манайхан дэвэргээд байх юм. Хүн алдаж болно. Харин алдаагаа
давтахгүй байх ёстой.
С.Туул