Сүүлийн үед барилгын салбарт шинэ орон сууцны эрэлт ихтэй байгаа боловч худалдан авах чадвар багассан байна. Энэ нь арилжааны банкууд орон сууцны зээлээ зогсоосонтой холбоотой аж. Тиймээс үзэсгэлэнд оролцож байгаа барилга угсралтын компаниуд эл өдрүүдэд худалдах орон сууцныхаа үнэд 10-20 хувийн хямдрал зарлажээ. Түүнчлэн компаниуд өөрсдийн хөрөнгөөр орон сууцны зээл олгож байгаа юм байна. Үзэсгэлэнгийн талаар зохион байгуулагч Барилгын зөвлөгөө, мэдээллийн төвийн захирал Г.Батсүхээс тодрууллаа.
-Үзэсгэлэнгийн гол зорилго юу вэ?
-“Үл хөдлөх хөрөнгө -2008” үзэсгэлэн нь анх удаа зохион байгуулагдаж байна. Өнөөдөр
иргэдийн дунд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тогтворгүй байдал үүсчээ гэсэн яриа
байгаа нь нууц биш юм. Тэгвэл энэ тогтворгүй байдлыг арилгах, үл хөдлөх
хөрөнгө худалдах, худалдан авах арилжааг зах зээлийн сөрөг үр дагавраас
хамгаалах зорилготой.
-Банкууд барилгын явц нь 70 хувиас
дээш гүйцэтгэлтэй барилгын компаниудад зээл олгохоор болсон. Тэгэхээр
захиалагчийн мөнгөөр барилга барьж байгаа компаниуд яах вэ. Мөн тэдэнд захиалга
өгсөн хэрэглэгчид хэрхэх болж байна.
-Өнөөдөр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, зах зээлд байр
сууриа олсон томоохон компаниудад зээл олгож байгаа. Харин захиалагчийн мөнгөөр
барилга барьж байгаа жижиг компаниудын үйл ажиллагаа хүнд байдалд орж байгаа
юм. Мөн зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөрсдөө зээл
олгож эхэлсэн. Энэ нь өөрийн барьж байгаа байрны төлбөрийн 50 хувьд нь
урьдчилж аваад үлдсэн 50 хувийг нь 1.5-2.1 хувийн хүүтэй зээл олгож байгаа юм.
Жижиг компанид захиалгаа өгсөн хүмүүсийн хувьд маш эрсдэлтэй. Тийм учраас үүнд
Монголбанкнаас зээл олговол дээрх эрсдэл арилна гэж бодож байна.
-Орон сууцны үнэ сүүлийн үед буурч
байгаа. Цаашид энэ хандлага үргэлжлэх үү?
-Хуучин орон сууцны хувьд хямдарч болно. Харин шинэ барьж байгаа байр таван
жилийн өмнөх шиг хямдарна гэж байхгүй. Хэрвээ хямдарлаа гэхэд үл хөдлөх хөрөнгө
үнэ цэнэгүй болно. Монголын эдийн засагт ч хүндээр нөлөөлнө.
-Барилгын компаниуд зээл өгч байгаа
нь мэдээж сайн талтай. Харин ийм зээл олгох чадвартай компаниуд хэр олон байгаа
вэ?
-Зээл өгөх компаниуд олон байгаа. Энэ нь Монголын барилгын салбарт өөрийн гэсэн
байр сууриа эзэлснийг харуулж байгаа хэрэг гэв.
Харин үзэсгэлэнг сонирхож яваа
иргэдийн сэтгэгдлийг сонсоход ийм үзэсгэлэнг сардаа байг гэхэд улиралд нэг удаа
зохиож, барилгын үнэ цэнийг танилцуулж байвал зүгээр хэмээж байсан юм.
Үзэсгэлэн энэ сарын 13-ныг дуустал үргэлжилнэ.
Г.Даваабаатар