GoGo
Санал асуулга
Танай гэр бүлийн энэ жилийн цагаан сарын төсөв өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үү?

Санал өгсөн нийт хүн(1675)
  • Тийм
  • Үгүй, хэвээрээ
  • Хасагдсан
  • Мэдэхгүй
  • Бусад /Та сэтгэгдлээр оруулна уу/

Бидний үеийнхний чадах ба чадахгүй зүйлс

Бидний үеийнхний чадах ба чадахгүй зүйлсДэлхийн хамгийн буурай хөгжилтэй орны нэг байсан Монгол чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжээд яг 20 жил болжээ.


ТҮЦ шиг жижиг хөрөнгийн захаа түшиж хөгжих үү?

ТҮЦ шиг жижиг хөрөнгийн захаа түшиж хөгжих үү?- Энэ зах дээр өнөөдрийн байдлаар 500 сая орчим ам.доллар эргэлдэж байгаа нь эдийн засагтайгаа харьцуулсан ч бага тоо.


Хаалгаа хаасан бурхны цонх нээлттэй ч юм билүү

Хаалгаа хаасан бурхны цонх нээлттэй ч юм билүүЮмс найдваргүй бо­лох тутам горьдлого улам ихэссээр байдаг. Одоо энэ цасан шуурганы да­раа аягүй сайхан дулаан болох юм гэнэ лээ.


“Америкийн шинэ топ модель”-д оролцогчид хаана явна вэ

2008 оны 11-р сарын 18

Америкийн шилдэг реалити шоунуудын нэг “Америкийн шинэ топ модель” 2003 оноос охид бүсгүйчүүдийг зурагтын өмнө уях болжээ. Ирэх хавар үзэгчидтэй дахин уулзахаар зэхэж буй уг шоуны оролцогчид хаана, юу хийж явааг сонирхъё.

Ёонна Хаус

Шоуны дараа Хаус алдарт “Levi’s” болон “Sephora”-ийн нүүр царай болжээ. Гэсэн ч эцэст нь телевизийг сонгож, “Сайхан харагдах нууц” нэвтрүүлгийн хөтлөгч, 2006 оноос CW сувгийг сурталчилж, “Хатан зөгий” хэмээх цувралд ч тоглоод амжиж. Амжилтынхаа тухайд тэрбээр “Дунд сургуульд байхдаа би хэнд ч анзаарагддаггүй Хаус байлаа. Загвар өмсөгч болсноор амьдрал минь тэр чигтээ өөрчлөгдсөн. Гэсэн ч хүн бүр л “Энэ бүхэн юу ч биш. Цаашид хийх зүйл их бий” гэж тоть шиг давтаад байх юм” хэмээжээ.

Шэнон Рэтлифф

Нэгдүгээр хэсгийн хүчтэй өрсөлдөгч бол яах аргагүй Шэнон Рэтлифф. Түүнийг ялагч болох ёстой байсан гэх шуугиан тухайн үед дэгдээд амжсан. Саяхныг хүртэл түүнтэй холбоотой байсан загвар өмсөгч Мэтт Рэтлифф “2007 он түүний хувьд хамгийн сайхан жил болж өнгөрсөн. Тайз, сэтгүүл, каталогууд гээд л… ” хэмээн Шэноны амжилтыг тодорхойлжээ.

Мерседес Иветт

Хоёрдугаар хэсгийн оролцогч Мерседес хэдийгээр ялагч болоогүй ч тун сэтгэл хангалуун байсан. Реклам, каталог, хуримын даашинзны сэтгүүлийн нүүрэнд зургаа татуулах гээд ажил их байсан болохоор тэр биз. Энэ бүхний эцэст тэрбээр гоо сайхны бизнест хүч сорих болсон байна.

Найма Мора

Ялагч болсноосоо хойш тун удалгүй “Ford”-той хийсэн гэрээгээ цуцалж, хэд хэдэн сэтгүүлийн нүүрэнд зургаа тавиулснаар Найма Мора өрнөөсөө салжээ. Ингээд л эрх чөлөөгөө эдлэх болж, нэг хэсэг Маяами дахь дэлгүүрт хянагчаар ажилласны дараа Нью-Йоркийн нэгэн рок хамтлагт дуучин, аман хуурчаар элсчээ. Тун удахгүй тоглолтоо толилуулахаар бэлдэж буй Мора энэ тухайгаа “Найз залуу маань бөмбөрчин. Тэгээд л намайг “Их сайхан дуулах юм, надад зориулж дандаа дуулж бай” гэснээр хөгжмийн ертөнцөд хөл тавьсан даа” хэмээжээ.

Мишель Дэйтон

Дөрөвдүгээр хэсгийн оролцогч Мишель Дэйтон шоуны дараа Лос Анжелесийг зорьжээ. Тэндээс ажлаа биш, ирээдүйн нөхөр Жонни Фэйрплэйгээ олсон тэрбээр 2007 оны нэгдүгээр сарын 16-нд амаржиж, Пипер Эдисон хэмээх охинтой болсон аж. Тун удахгүй загварын ертөнцөд эргэн ирэхээр шийдсэн Мишель спортоо ч бас орхихгүй гэнэ.

Люви Гомез

Гомез бусад оролцогчийн адил Лос Анжелесийг зорьж, загвар өмсөхөөр шийджээ. Гэсэн ч гэрлэлтийнх нь хүсээгүй бэлэг төлөвлөгөөг нь өөрчилж, Люви бяцхан хүү Ашерийгаа харж, түр амсхийхээс өөр аргагүйд хүрчээ. Өдгөө нэгэн агентлагт гэрээгээр ажиллаж байгаа тэрбээр тун удахгүй үс арчилгааны бүтээгдэхүүн сүлжээгээр борлуулж, цаашдаа гоо сайхны дэлгүүр нээх бодолтой байгаа аж. Тэрбээр шоуны тухай “Шоу дууссаны дараа хүмүүс өдөр бүр надтай уулзахаар ирж, галзуурсан мэт авирладаг байлаа. Тэдний сэтгэл яагаад тэгж их хөдөлдөг байсныг би ойлгодоггүй юм. Мэдээж гайхалтай шоу байсан л даа. Гэхдээ би цорын ганц оролцогч нь байгаагүй шүү дээ. Тэд Брэд Питт ч юм уу, Тайраг харвал яах юм бол?” хэмээн дурсчээ.

Николь Линклэттер

Шоуны дараа хэсэг хугацаанд Лос Анжелест загвар өмсөгчөөр ажилласан тэрбээр Нью-Йорк руу нүүж, тэндээс жинхэнэ мөрөөдлөө олжээ. Сүүлийн зургаан сард загварын ертөнцийн тухай өгүүлэл, нийтлэлүүд нь эрчимтэй хэвлэгдэх болсон Николь маркетингийн чиглэлээр дахин суралцаж, энэ зун гэхэд нэлээд зүйлийг амжуулсан байхаар төлөвлөсөн байна.

Ким Столц

Тавдугаар хэсгийн оролцогч шоуны дараа хуулийн чиглэлээр суралцахаар төлөвлөсөн байна. Хэсэг хугацаанд нэгэн хуулийн компанид ажилласан ч удалгүй загварын тайзнаа эргэн ирсэн гэдэг. 2006 оноос “MTV”-ийн сурвалжлагчаар ажиллах болсон бөгөөд ажилдаа сэтгэл хангалуун байгаагаа ярилцлагадаа дурджээ.

Жоани Доддс

Хөгжилтэй Жоани шоуны дараа ном бичиж, сурталчилгаа, богино хэмжээний кинонд тоглох болжээ. Коллежиудаар шоуны нууцыг дэлгэж явах нь түүний бас нэг ажил. Жэйдийн юунд дуртайг, Тайра яг ямархуу төрхтэйг гээд оюутнуудын асуултад хариулах тэрбээр “‘Оролцогчдын тухай эерэг мэдээлэл түгээж яваадаа би тун их баяртай байдаг” хэмээжээ.

Кариди Инглиш

Долдугаар хэсгийн ялагч дурлалдаа шатаад тун завгүй яваа гэнэ. Хувийн амьдрал нь төдийгүй, ажил нь ч ахицтай яваа түүнд “CoverGirl” гэрээ хийх санал тавьсан байна. Түүнээс гадна хэд хэдэн сэтгүүл загвар өмсөгчөөр ажиллуулах хүсэлтэй байгаа бөгөөд тун удахгүй түүний бүтээл MTV-ээр гарах аж.

“Америкийн шинэ топ модель” шоуны хамгийн хамгийнууд:

* Шилдэг өөрчлөлт:
o Шанди Сулливан (Хоёрдугаар хэсэг)

* Хамгийн сэтгэл хөдөлгөм яриа:
o Наташа Галкина (Наймдугаар хэсэг)

* Шилдэг дэвшилт:
o Токкара Жонс (Гуравдугаар хэсэг)

* Хамгийн муу алхдаг оролцогч:
o Норелл Ван Херк (Гуравдугаар хэсэг)

* Хамгийн шилдэг үдэлт:
o Кимберли Ризевский (Аравдугаар хэсэг)

* Хамгийн муухай уйлсан оролцогч:
o Жон Додс (Зургадугаар хэсэг)


Жаслин Гонзалес

“Хувцас загварын ертөнц намайг дүрэлзэж буй гал шиг болгочихдог” хэмээн ярих дуртай наймдугаар хэсгийн ялагч бол мэдээж Жаслин Гонзалес. Шоуны дараа “Latina” сэтгүүлийн нүүрнээ зургаа авахуулсан тэрбээр энэ сарын сүүлээр “Гумбольдын цэцэрлэгт хүрээлэн” нэртэй кинонд тоглохоор болжээ.

Наташа Галкина

Наймдугаар хэсгийн оролцогч Наташа Галкина саяхныг хүртэл фото моделиор ажилласан гэнэ. Удаан хугацааны турш Милан Афинд “Cosmopolitan”, “Lucky”, “Elle” зэрэг сэтгүүлүүдийн загвар өмсөгчөөр ажиллаж, Европыг тойрсон гурван сарын аяллаа дуусгаад удаагүй тэрбээр амралт авахаар шийджээ. Энэ тухайгаа тэрбээр “Удаан хугацааны туршид загвар өмсөгч, ээж гээд л амсхийх завгүй байсан учраас сурч боловсрох ч зав гарсангүй. Тиймээс энэ амралтаа сурахад зориулах болно. Магадгүй би зүгээр сууж чаддаггүй нэгэн байх л даа” хэмээжээ.



Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(3)
  • Зочин
    2008 оны 11-р сарын 18

    хөөрхөн Наташа!

    [ Хариулах ]
    • Зочин
      2008 оны 11-р сарын 18

      Кариди чи шүүү

      [ Хариулах ]
      • Зочин
        2008 оны 11-р сарын 19

        Minii hairtai oroltsogch Katarzyna haana yu hiij yavdiin boldoo medhiimsn

        [ Хариулах ]