“Эмч нарыг “алуурчин” гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, та нар яасан их эмч нарыг “алуурчин” гэж хэлж чаддаг юм. Нэг юм хэлчихье, хэзээ нэгэн цагт наад үгнийхээ хариуг та нар өөрсдөө хүртэх болно. Яг энд бичсэн хүмүүс биш юм аа гэхэд бичсэн хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсөд нь миний хагалгааны орон дээр гарна шүү за! Тэр үед энд бичиж байсан юмандаа битгий харамсаарай. Эмч нар хүнийг сэхээчихэж ч чаддаг бас.... чаддагийг та нар харна аа!
Нэгэн эмчээс...”
Ийм үгс бүхий захидал манай сонины “Эхчүүдийн нулимсыг урсгасан
аймшгийн газар” нийтлэлийн дараа мэр сэр ирж байна. Хэрвээ амьд асан бол аугаа
Гиппократ, Бонивур, Шастин, Собольев нар энэ үгийг сонсоод шууд амиа хорлох
байлаа.
Хамгийн гол нь манай энэ нийтлэлийн дагуу хандсан 700 гаруй уншигчийн
ихэнх нь эмч нарын ёс зүй үнэхээр дордсон тухай баримт нотолгоотойгоор
өгүүлсэнд гүнээ талархаж буйгаа энэ дашрамд хэлье.
Гэхдээ эмч нарын бичсэн үүнээс ч бүдүүлэг, тэр ч бүү хэл ер нь ухаант хүний
тархи толгойноос ийм юм гараа гэж үү гэмээр зүйлийг жишээ болгон авсангүй.
Яагаад гэхээр бид уншигчдаа хүндлэх ёстой.
Үнэнийг хэлэхэд эмч хүний амнаас ийм үг гарна гэж зүүдэлж явсангүй. Яагаад
гэхээр бурхны дараа эмчийг бид сүсэглэн дээдэлж ирсэн. Оточ маарамбууд заримдаа
бурхнаас ч дээгүүр хүндлэгдэж иржээ.
Тэдэнд алдах ёсгүй эрхийг өгсөн. Өөрөөр хэлбэл, гартаа хутга бариад энэ
биеийг маань зүсэх эрхийг гагцхүү эмч нарт өгсөн байдаг. Тэдэнд итгэдэг.
Шүтдэг. Алтнаас үнэтэй амиа гагцхүү эмчид даатгадаг. Ертөнц даяараа тийм.
Тиймээс энэ дэлхий дээр хамгийн энэрэнгүй үйлсийг бүтээж явдаг утгаар нь дайны
үед эмнэлгийн машин, эмч нарын зүг бууны ам чиглүүлэхийг хориглосон байдаг биз
ээ.
Түүнийг аль ч талын цэргүүд тун сайн биелүүлнэ. Яагаад гэхээр эмч хүн
дайснаа ч асрах үүрэгтэй. Тийм бичигдээгүй хуультай. Энэ хуулиа ч маш чанд
биелүүлнэ.
Тэгвэл манайд өөр. Өөрчлөгдчихөж. Зах зээл, өнгө мөнгөний хорвоогийн
хатуу ширүүн урсгалд манай зарим нэгэн эмчийн ёс суртахуун ийнхүү живсэн
байна. Тиймээс шууд л Америк, Оросын мафийн тухай киноны гол баатар шиг
заналхийдэг болжээ.
Мөн дээрх захидлыг бичигч эмч нэг бус хүний аминд санаатайгаар хүрч
байсан бололтой. Дургүйгээ хүргэсэн нэгнийг “алж” чадна гэдгээ бардам хэлжээ.
Өөрөөр хэлбэл, хүний амиар тоглох нь тэдний хувьд ердийн үзэгдэл болсон тул
ийнхүү заналхийлэн бичиж байгаа юм.
Эртний үлгэрийн баатар Геракл эзнийхээ хашааг ус урсган цэвэрлэсэн тухай
домог бий. Эрүүл мэндийн яам тэгвэл яг Геракл шиг хашаагаа цэвэрлэх цаг болжээ.
Мөн эмчийн ёс зүй гэх ойлголт дэндүү бохирдож, эрдэнэт хүний алтан амийг
хөлсөнд халтартсан төгрөгнөөс доогуур тавьдаг болсны гэрч энэ. Бас эмч хэмээх
эрхэмээс эрхэм энэ мэргэжлийн эзэн болсон хүмүүсийн ёс суртахуун иймэрхүү
байгааг С.Ламбаа сайд анхаарч байгаа гэж найдъя.
Бид эмч нараа “цагаан нөмрөгт баатрууд” хэмээн өргөмжилсөөр ирсэн. Тэгвэл
одоо “Цагаан нөмрөгтэй алуурчид” хэмээн шууд хэлэх боломжийг дээрх захидал
илтгэж байна. Ингэхэд эмчийн тангарагтаа үнэнч байгаа олон арван хүн бий.
Гагцхүү тэд л өөрийнхөө эгнээнээс эдгээр ёс бус хүмүүсийг шахан гаргаснаар
Гиппократ, Бонивур, Шастин, Собольев нарын сүнсний өмнө нүүр бардам алхах эрхээ
эдлэх биз ээ.
Д.Баасанжаргал