Монгол Улсын гавьяат тамирчин, "Олимп" сургуулийн захирал, даян аварга А.Сүхбаттай утсаар холбогдож цөөн хэдэн асуултад хариулт авлаа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажлаар явж байв.
-А.Сүхбат аварга уу?
-Тийм байна.
-"Өдрийн сонин"-оос ярьж
байна. Танаас хэдэн зүйлийн талаар тодруулга авах гэсэн юм.
-Юу юм бол.
-"Олимп" сургуулиар сонин
юутай байна. Тамирчдын бэлтгэл ямар байгаа вэ?
-Бид ирээдүйн тив, дэлхий, олимпийн
аваргуудыг бэлтгэх зорилгоор "Олимп" сургуулийг байгуулсан. Самбо,
жүдо, чөлөөт бөхийн тамирчдыг Монгол Улсын гавьяат тамирчин, 1996 оны олимпийн
хүрэл медальт Д.Нармандах, Дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин
О.Пүрэвбаатар нар дасгалжуулж байна. Энэ хоёр хоёулаа Улсын шигшээ багт олон
жил бэлтгэл сургуулилт хийсэн манай нэртэй тамирчид.
Мөн "том" хэмээх Пунцагийн Сүхбат гарьд маань багш дасгалжуулагчийн ажил эрхэлж байна. Шавь нарын минь нэг улсын заан Д.Амгаланбаатар үндэсний бөхийн багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм. Үндсэндээ "Олимп" сургууль Улсын шигшээ багийн дэргэдэх "Улсын шигшээ баг" гээд хэлэхэд буруудахгүй байх. Тамирчдын бэлтгэл сургуулилт сайн байгаа. Ер нь их спорт гэлтгүй ямарваа нэг спортоор хичээллэхэд хамгийн түрүүнд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн дасгалжуулалтын танхим, сургалтын бааз суурь сайн бэхжсэн байх учиртай.
Орчин цагийн энэхүү шаардлагыг манай сургууль бүрэн хангаж байгаа юм. Гол давуу тал маань энэ.
-Саяхан манай оронд болж өнгөрсөн
чөлөөтийн олон улсын тэмцээнд тамирчдаа оролцуулсан уу?
-Шилдэг сайн тамирчдаа
оролцуулаагүй.
-Яагаад?
-Ирэх оны хоёрдугаар сард чөлөөт
бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Түүнд тамирчдаа сайн бэлтгэж
байгаад оролцуулна.
-Чөлөөтийн олон улсын тэмцээний
дараа янз бүрийн яриа гараад байгаа. "Монголын чөлөөт бөх мөхлийн ирмэгт
тулж ирлээ" гэх нэгэн ч байна. Улсын шигшээ багийн тамирчин байсан
хийгээд одоо их спортын төлөө зүтгэж яваагийн хувьд энэ тухайд юу хэлэх бол?
-Хэлж ярих зүйл олон л байх юм.
Гэхдээ одоо энэ талаар яримааргүй байна. Саяхан болж өнгөрсөн тэмцээнээс
тамирчдын маань чанар чансаа ямар байгаа нь илт мэдрэгдлээ. Олимпийн дараахан
болж байгаа гэдэг утгаараа Улсын шигшээ баг тарсантай холбоотой байх л
даа.
-Начин цолтнуудад хүндэтгэл
үзүүлэх барилдаанд таны шавь улсын харцага Ө.Даваабаатар түрүүлсэн...?
-Тийм ээ. Уг барилдааны тавын
даваанд начин А.Цацавширыг, зургаад харцага Л.Пүрэвжавыг, долоод начин
Т.Өсөх-Ирээдүйг орхин түрүүлсэн.
-Ө.Даваабаатар наадмаас хойш
чимээгүй байж байгаад саяхнаас барилдаж эхлээд байгаа?
-Амарч байсан юм.
-Өндөр бай шагналтай
"Моннис"-ын ойн барилдааны гурвын даваанд Сэлэнгийн Г.Эрхэмбаяр начинг
цолны эрэмбэ зааж амлаж барилдаад унасан. Үүнд багшийн хувьд юу хэлэх вэ.
Хүмүүс амаа буруу авлаа гэж байсан?
-Улсын харцага цол хүртсэнийхээ
дараа бараг л анх зодоглосон барилдаан нь тэр байх. Тиймээс ам авахад бэрхтэй
байсан болов уу. Ер нь дөнгөж цол аваад байх үед амлах хэцүү, тунах сайхан
байдаг сан.
-Энэ онд шавь нараас тань аймгуудын
наадамд яаж барилдсан бэ?
-Сүхбаатар аймгийн наадамд Б.Батжаргал
түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Увс аймгийн наадамд залуу бөх Б.Ганзориг
үзүүрлэж аймгийн заан болсон.
-Б.Ганзориг гэж өнгөрсөн жилийн сар
шинийн барилдааны үеэр "Ирээдүйн аварга" шагналыг хүртсэн залуу мөн
үү?
-Мөн мөн.
-"Ирээдүйн аварга" гэснээс
үндэсний бөхийн ирээдүйн аваргын талаар таны бодлыг сонсох гэсэн юм. Сүүлийн
жилүүдийн наадамд ихэвчлэн шинэ залуу бөхчүүд түрүүлж арслан, гарьд цолтнууд
жил дараалан төрж байгаа. Энэ нь монгол үндэсний бөхөд нэгэн шинэ залуу үе гарч
ирсэнтэй холбоотой байх?
-Амьдралд юм бүхэн цаг үеэрээ
байдаг. Аливаа үйл хэргээ залгамж үедээ өвлүүлэх цаг нь болчихоод байхад түүнээ
умартан, олны төвөгшөөсөн байдлыг үл ойлгон үргэлжлүүлэх нь утгагүй. Энэхүү
бичигдээгүй хууль спортод тэр тусмаа манай үндэсний бөхөд жинхэнэ утгаараа
үйлчилдэг. Монгол бөхийн дэвжээнд шинэ залуу үеийн бөхчүүд аль хэдийнэ
гараад ирчихсэн. Таны хэлж байгаа шиг бөх сонирхогч олон наадмын түрүү
бөхийг таахад хэцүү байна. Үнэндээ таамаглах ч аргагүй болоод байгаа юм.
Нэгэн үе Д.Сумъяабазар, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Б.Ганбат бид
хэдийнэ аль нэгийг нь түрүүлнэ гэж тааварладаг байлаа. Тэр ёсоор бидний нэг
баттай түрүүлдэг байв. Гэвч өнөөдөр ингэж таамаглах боломжгүй болжээ. Миний
бие ирээдүйн аварга хэн бэ гэдгийг гадарлаж л байна.
-Тийм үү. Нэрлэж болох уу?
-Өөрийнхөө бодож байгаа бөхийн
нэрийг хэлж болно. Гэхдээ одоо цаг нь биш. Нэгд, эрт байна. Хоёрт, нэрийг нь
олон түмэнд зарлачихвал тухайн бөхийн сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Мөн "Би
ирээдүйн аварга" гэх хандлага гаргаж биеэ тоох явдал илэрнэ. Тиймээс
нэрийг нь зарлах хортой.
-"Олимп" сургуулийн
магадгүй таны "Ирээдүйн аварга" шагналын эзэн залуусын нэг гэж
ойлгож болох уу?
-Шууд тэгж ойлгож болохгүй ээ.
Н.Гантулга