-Сайн байна уу? Мэдээллийн технологийн салбарт “Оны хүн” шалгаруулах
ажил 6 дахь жилийнхээ нүүр үзэж байна. Та энэ шалгаруулалтын хамгийн анхны буюу
2003 оны “Манлайлагч” билээ. Тэгэхээр тантай хэдхэн хором ярилцмаар байна л
даа...?
-Чин үнэнээ хэлэхэд би үүгээрээ их бахархдаг шүү. Жоохон хүүхэд шиг л.
Гэхдээ бас чин үнэнээ хэлэхэд би тийм сүрхий этгээд нь мөн ч юм уу даа, бүү
мэд.
-“Мэдээллийн технологийн ОНЫ ХҮН” арга хэмжээг ямар байгаасай гэж боддог вэ?
-Би сайн мэдэхгүй юм. “Шинэ жил” дөхөөд ирэхээр өчнөөн л юм болоод байдаг,
аль нь алинтайгаа холбоотой юм, би сайн ялгаж салгаж мэддэгүй болохоор юугаа
хэлэх вэ дээ.
-“Оны хүн” таны бодлоор ямар байх ёстой вэ? Бусдад үлгэр үзүүлэхүйц
шилдэг хүн үү эсвэл ажлаа маш сайн хийдэг хүн үү? Сонирхолтой хариулт ирнэ
гэдэгт итгэлтэй байна...?
-Ямар ч атугай тухайн ондоо онцгойрсон хүн байх ёстой болов уу. Тэгэхгүй
бол хамаг өнгөрсөн гавъяагаа тоочоод унаж мэдэх юм билээ. Тэгэхдээ ер нь бодит
байдал дээр бол их юм хийж байгаа хүн завгүй байдаг гэмтэй. Завгүй болохоороо
элдэв юмыг мэдэхгүй, анзаарахгүй өнгөрчих гээд байдаг болов уу. Завтай хүн
ахиухан цаг зарцуулаад тодорхойлолтоо өгөөд, “оны хүн” болчихоор жинхэнэ
“онцгой”-гоо онохгүй байх гэм байх шиг л байгаа юм даа. Тэгэхдээ бүх юм тэгээд
л явдаг юм болохоор дажгүй биз дээ.
-Удахгүй “Оны хүн–2008” болно. Энэ арга хэмжээг зохион байгуулагчдад
хандаж та юу хэлмээр байна?
-Хүн бүр өөр өөрийнхөө байран дээр бүтээл хийж яваа шүү дээ. Би энэ арга
хэмжээг зохион байгуулдаг улсад их талархдаг. Хэцүү л ажил шиг байгаа юм.
Тэгээд бас сэтгэл сайтай улсын ажил шиг байгаа юм. Их баярлаж явдаг гэж хэлмээр
байна.
-Тэгвэл МТ-ийн салбарынхан болон компьютер, утас, интернэт гэх мэт
МТ-ийн ололт дэвшил бүхнийг ашиглаж буй нийт монголчууддаа хандаж хэлэх таны
үг, зөвлөгөө...юу ч байж болно?
-“Оройтсоны давууг ашиглана” гэж нэг үг байдаг. Бид Монголчууд лав ашиглаж
таарах гээд байх шиг байгаа юм. Тун ойрын үед юм дуулгах болов уу. Мань чинь
жаахан хоцрогдчихоод байгаа юм. Залуучууд маань! Би ерөнхий хандыг мэдэж байгаа
хүний хувьд үүнийг хэлж байгаа юм шүү.
-Та бол “Оны хүн”. МТ-ийн салбарт ямар үүрэг гүйцэтгэж, юу хийе гэж
бодож байна? Тодорхой санаа, ажил байвал тэр мэдээллээ бидэнтэй хуваалцаач?
-Ямар ч байсан учир зүггүй тэтгэвэрт гарахгүй бололтой байгаа юм. Төлөвлөж
байгаа жаал зугаа юм бий. Ирэх жил сониноосоо дэлгэе.
-Та бол МТ-ийн салбарын “Манлайлагч”. Энэ салбарт төрийн зүгээс чухам юу
хийсэн, цаашид юу хийх шаардлагатай байгаа вэ?
-Төрийн маань байгаа царай нь л энэ шиг байгаа юм. Юугаа ч хүлээх билээ
дээ. Аль болох тус дэм болохыг хичээж байна. Улам дээрээс нь дарамтлаад лав
хэрэггүй биз. Тэр тусмаа далимдуулаад, дэл сул юмыг нь туугаад байгаа явдалд би
бүүр эгдүүцдэг.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.