GoGo Мэдээ - Кока-кола хэт их ууж байгааг анхааруулав
GoGo

 
 
Санал асуулга
“Хүний хөгжил сан”-аас иргэн бүрт нэг сая төгрөгийг олгохоор амласан. Гэвч иргэдийн сонголтоор нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний хувьцаа эсвэл сая төгрөгийг бэлнээр олгоно гэсэн билээ. Энэ тохиолдолд Та алийг нь сонгох гэж байна вэ?

Санал өгсөн нийт хүн(16881)
  • Сая төгрөгөө бэлнээр авна
  • Тавантолгойн хувьцаа авна
  • Одоогоор сонголт хийгээгүй
  • Алийг нь ч авмааргүй байна
  • Мэдэхгүй
  • Бусад /Та сэтгэгдлээр оруулна уу/

Кока-кола хэт их ууж байгааг анхааруулав

2007 оны 8-р сарын 9
Кока-кола хэт их ууж байгааг анхааруулав
Данид кока-кола, пепси ундаа хэтэрхий их ууж байгаагийн эсрэг тус орны засгийн газар кампанит ажил өрнүүлж байна.

Гэр бүлийн хэрэг эрхлэсэн сайд Карина Кристенсений сэтгүүлчдэд мэдэгдсэнээр, "өсвөр үеийнхэн энэ цангаа тайлдаг чихэрлэг ундаанд хэтэрхий дуртай болсон" нь онцгой болгоомжлол төрүүлж байгаа ажээ. "Юуны өмнө бид энэ байдалд эцэг, эхчүүдийн анхаарлыг суртал нэвтрүүлгийн хувиар хандуулахыг эрмэлзэж байна" гэж тэр онцлон тэмдэглэжээ.

Данид кола уухыг хязгаарлахаар эртнээс мэрийж байгаа юм. Гэхдээ энд засгийн газрын ээлжит кампанит ажлыг үр нөлөө муутай хэмээн нотлодог гутрангуй үзэлтнүүд цөөнгүй байна. Тухайлбал, колагийн худалдааны татварыг нэмэхгүйгээр, түүний хэрэглээг хэрэг дээрээ багасгах боломжгүй хэмээн тэд нотолж байгаа ажээ. Тус оронд одоо нэг литрийн ундаа мөн ийм хэмжээний рашаанаас хямд байгаа юм.

Үүнээс гадна эрх баригчид засгийн газрын албан байгууллага, улсын сургуулиудаас кола худалддаг автоматыг одоогоор хураах гэхгүй байна.

Я.Сүхбаатар



Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(1)
  • Зочин
    2007 оны 8-р сарын 9

    ЗАЛУУЧУУДАА ЗАЛУУЧУУДАА БОСОЦГООЁ ЗАЛУУЧУУДАА БОСОЦГООЁ ЗАЛУУЧУУДАА БОСОЦГООЁ ЗАЛУУЧУУДАА БОСОЦГООЁ ЗАЛУУЧУУДАА БОСОЦГООЁ ЗАЛУУЧУУДАА БОСОЦГООЁ ЗАЛУУЧУУДАА БОСОЦГООЁ ЗАЛУУЧУУДАА БОСОЦГООЁ БОСОЦГООЁ .............................. ТОМЧУУД ДЭНДЭЖ БАЙНА. УЛС ОРНОО ЗАРСААР ТОМЧУУД ДЭНДЭЖ БАЙНА.АЛБАН ТУШААЛАА АШИГЛАСААР ДЭНДЭЖ БАЙНА ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДСЭЭР ЦАЛИН 100 МЯНГА ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ ДАРГА НАР ТОМ LAND ЭНЭ ШУДАРГА БИШ БАЙНА. ТИЙМҮҮ ЗАЛУУЧУУДАА ДЭНДЭЖ БАЙНАДЭНДЭЖ БАЙНАДЭНДЭЖ БАЙНАДЭНДЭЖ БАЙНАДЭНДЭЖ БАЙНА

    [ Хариулах ]00