Өнгөрсөн долоо хоногт доллар үнэд орж, төгрөг үнэгүйдэж банкирууд, сэтгүүлчид бүтэн нойртой хоносонгүй. Сэтгүүлчид доллар үнэд орсны учрыг банктай холбогдсон бүхнээс асуусан боловч тоймтой хариу авч чадсангүй. Монголбанк "Ханш эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалдаг эрэлт ихэсч нийлүүлэлт багасахаар ингэдэг юм" гэж хошигнов. Учир нь эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багасахаар бараа, үйлчилгээ үнэд ордгийг өнөөдөр захын хүүхэд мэддэг болсон. Монголбанк яагаад доллар хомсдож үнэд оров гэдгийг л тайлбарласан бол бид Монголбанк байгаа гэдэгт итгэнэ. Урьд жилүүдэд шинэ жил, цагаан сарын баяртай давхцан доллар өсдөг байсан.
Монголбанк энэ бүхэнд "Наймаачид гадагшаа бараанд яваад доллар жаахан үнэд орж байна. Тэдний гар дээрх доллар манай валютын зах зээлд багахан хувийг эзэлдэг. Баяр өнгөрөөд тогтворжино" гэдэг хариу өгдөг байж. Тэр нь ч үнэн байдаг. Харин энэ удаа тийм хариу өгсөнгүй.
Энэ бүхэн нь элдэв хардлагыг төрүүлсэн. Банкууд хангалттай нөөцтэй, Монголбанк арилжааны банкуудад нийлүүлдэг долларын урсгал хэвийн байгаа гэж мэдэгдсэн боловч өнгөрсөн долоо хоногт долларын ханш 100 гаруй төгрөгөөр огцом нэмэгдэв. Доллар үнэд орохын өмнө манай эдийн засгийн байдал ямар байсныг тооцох хэрэгтэй болж байна. Дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалан олон орны Засгийн газрууд банкууддаа зузаатгал хийх, хувьцааг нь худалдан авах зэргээр их хэмжээний мөнгө гаргав.
Одоогоор энэ мөнгөний хэмжээ хоёр триллион доллар хол давсан. Энэ их хөрөнгө оруулалт долларт итгэх итгэлийг сэргээж сүүлийн ганцхан сард долларын ханш санаанд оромгүй түргэн сэргэсэн. Үнэндээ доллар зөвхөн манайд үнэд орсон биш гэнэ. Дэлхий даяар л үнэд орсон. Харамсалтай нь манай сульдаанд орсон эдийн засаг л сөхөрчих шахсан болохоос бусад оронд долларын ханшны өсөлтийг үйлдвэрлэл, үйлчилгээгээ сэргээхэд ашиглаж байна.
Жишээлбэл Өмнөд Солонгост 400-500 вонноор өссөн. Тэнд ямар нэгэн түгшүүр төрүүлээгүй долларын гүйлгээ хэвийн байгаа гэсэн мэдээ бий. Харин тэнд ажилладаг монгол иргэд доллар хямдрахыг хүлээн мөнгөө гуйвуулахаа түр хүлээсэн байдалтай байгаа гэж эдийн засагч үзэж байна. Мөн зэсийн үнэ бууж буй нь манайд орж ирэх валютын урсгалд нөлөөлдөг.
Зарим эдийн засагчийн үзэж байгаагаар доллар огцом үнэд орсон нэг шалтгаан бол Монголд үйлдвэрлэл, үйлчилгээ бага байгааг харуулж байгаа гэнэ. Манай улс ихэнх хэрэглээгээ гаднаас импортолж байна. Энэ бүхэн нь долларын ханшны жижигхэн өсөлт монгол төгрөгийг дуртай цагтаа үнэгүйдүүлэх боломж олгож байна. Эндээс төгрөгийн аюулгүй байдлын тухай асуудал тавигдана. Өнөөдөр долларт цохиулсан төгрөг маргааш юаньд улмаар рубльд цохиулахад бэлэн байна.
Монголд оруулсан гадны хөрөнгө оруулалт төгрөг биш доллар цуглуулах зорилготой гэж хэдэн жилийн өмнө эдийн засагч сануулж байсан. Өнөөдөр хүн амын орлого багатай хэсэг төгрөгөөр амьдарч байгаа гэсэн яриа бий. Энэ бүхнээс үзвэл бид долларын бүсэд бараа, үйлчилгээний 60 хувийг эзлүүлсэн гэдэг нь үнэн болж таарна. Энэ тохиолдолд бид төгрөгийн ханшийг тогтвортой барих боломж байхгүй. Долларын өсөлт бууралтаар эдийн засгаа тооцохоос өөр аргагүйд хүрнэ.
Монголбанкны мөнгөний бодлого хэрэгжихгүй байгаа хамгийн том шалтгаан бол Монгол дахь үйлдвэрлэл, үйлчилгээ төгрөгөөр биш доллараар тооцогдож байгаад гэнэ. Эрдэнэтийн зэс доллар болж орж ирээд тэтгэвэр, тэтгэмжинд зориулагдана. Тэр тэтгэвэр, тэтгэмжинд зарсан мөнгө эргээд доллар болж Эрээнийг зорино. Эцэст нь бидний олсон хэдэн доллар эргээд хилийн чанад дахь үйлдвэрүүдийг санхүүжүүлнэ. Харин бид тэдний чанаргүй хямд барааны зах зээл болж байна.
Энэ нь төгрөг бараа, үйлчилгээгээр баталгаажаагүй гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй төгрөг зөвхөн түүхий эд цуглуулах хэрэгсэл болсныг харуулна. Маргааш дахиад доллар өснө. Нөгөөдөр буурна. Энэ бүхэнд бид сэтгэл түгших болно. Энэ бүхнээс зайлсхийх ганц арга бол долларын бараа үйлчилгээнээс төгрөгийн бараа үйлчилгээг илүү болгох гэнэ.
Энэ нь гаднаас авдгаа багасгаж, гадагшаа гаргадгаа ихэсгэсэн тохиолдолд төгрөг долларт дарлуулахаа болино гэсэн үг. Монголбанктай, төгрөгийн бодлоготой байх ганц арга нь Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой бараа, Монгол руу ачуулав гэсэн бараанаас олон болох. Саяхны үнийн өсөлтөөс доллар бүрт зуун төгрөг үнэгүйдэв. Эрх баригчид зах зээлд оролцоогүй бол энэ бүхэн болохгүй л байсан болов уу.
Х.Баттөгс