УИХ-ын эрхэм гишүүд нэг хэсэг ямаан толгойг ямбанд тавьдаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй хэмээн өөр хоорондоо "хэрүүлийн алим" шидэлцэж суусан ч цагийн аясаар өнөөх толгойгоороо "найрлахад" хүрсэн. Харин энэ удаа тамхины албан татвараас жилд 10.0 тэрбум төгрөг угаахаар удаах хороо найруулж сууна.
Тодруулбал, УИХ-ын баасан гаригийн намрын ээлжит чуулганаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн явдал юм. Уг нь төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй. Манайд төдийгүй дэлхийн улс оронд санхүү эдийн засгийн хямрал нүүрлэсэн эгзэгтэй үед татварыг тогтвортой байлгахын тулд чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхгүй буцаая гэсэн шийдвэр гаргасан. Гэвч хэдхэн хоногийн дотор гишүүдийн бодол 180 градус эргэж уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрэв.
Чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр "Хоёр сая гаруйхан хүн амтай манай улс дэлхийн томоохон гүрнээс тамхины хэрэглээгээрээ хэд дахин их байна. Тиймээс нэн тэргүүнд анхаарах ёстой асуудал бол насанд хүрээгүйчүүд тамхинд олноороо дурлаж байгаа нь үндэсний эмгэнэл юм" гэсэн байр суурь илэрхийлэх гишүүд олон байв. Тухайлбал, Ч.Сайханбилэг гишүүн "Тамхи бол өргөн хэрэглээний бараа биш. Би хаана ч явсан тамхийг үгүйсгэдэг. Олон ч найз, нөхдөө тамхинаас гаргаж чадсан. Тэгэхээр Онцгой албан татварыг хөндөж ярих нь зүйтэй" гэв.
Харин Л.Гүндалай гишүүн төсөл санаачлагчийг дэмжих үү эсвэл Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг үү гэх эргэлзээнд орсон бололтой ёстой л эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэн шиг санал хэлэв. Тэрбээр "Тамхины хор хүний биед дасан зохицохдоо маш амархан эд. Тиймээс татвар нэмснээр хүмүүс тамхинаас гарах нь юу л бол. Харин ч тамхины үнэ өссөнөөр дунд, доод түвшнийхэнд муугаар нөлөөлөх болно. Иймд тансаг хэрэглээний ханш өндөртэй тамхины татварыг нэмж болох юм. Харин татвараас олсон мөнгөө зөвхөн эрүүл мэндийн шинжилгээний төв барихад зориулах ёстой" гэсэн юм. Энэ зуур танхим дүүрэн инээд болж, УИХ-ын дэд дарга "Л.Гүндалай гишүүн юу хэлэх гэсэн юм бол. Ямартай ч асуудлыг дэмжиж байна гээд ойлгочих уу" гэхэд тэрбээр "Үнэнийг хэлэхэд, дэмжих хэцүү дэмжихгүй байх бас хэцүү л юм болоод байна шүү" хэмээн хээв нэг хариулав.
Манай улсын 10 эрэгтэйгийн долоо нь, гурван эмэгтэйгийн нэг нь тамхи татдаг болох нь судалгаагаар гарчээ. Үүнийг чуулганы хуралдааны үеэр Төсвийн байнгын хорооны дарга Л.Гантөмөр гишүүдэд дахин дахин хэлж байв. Гэвч гишүүд түүнийг ойшоох нь бүү хэл хардлагын үг чулуудаж суув. Л.Гантөмөр гишүүн "Тамхины татвар нэмэх нь олон хүнийг гэмт хэрэгт уруу татах болно. Тэгээд ч татвар нэмснээр тухайн бараа, бүтээгдэхүүний үнэ хэд дахин өсөх нь ойлгомжтой. Энд ганцхан жишээ хэлэхэд, тухайн айл өдөрт хоёр ширхэг талх иддэг байлаа гэж бодоход тамхины үнэ нэмснээр нэг талх иддэг болно гэсэн үг. Тэгэхээр хүүхдийнх нь талхны мөнгөөс хулгай хийж аавд нь тамхи татуулж байгаа хэрэг болох нь" гэв.
Түүний үгийг хэн ч дэмжихгүй байсанд тэрбээр учирлаж, уурлаж үзээд амжилт олохгүйгээ мэдсэн бололтой дуугаа хурааж хэсэг сууснаа гарч одсон юм.
О.Сэлэнгэ