О.Уянга "Гоёл-2009" наадмын топ модель боллоо

Өдрийн сонин

2008-12-15 08:53 GMT+8

"Монголын дизай­неруу­дын холбоо"-ноос жил бүр уламжлал болгон зохион бай­гуулдаг  "Гоёл-2009" наадам 21 дэх удаагаа болж өндөр­лөлөө. Соёлын төв өргөөнд гурван өдрийн турш үргэл­жил­сэн уг наадамд 20 гаруй байгууллагын 50 орчим ди­зай­нерууд 500 гаруй шилдэг загваруудаа толилуулсан. Мөн урьд өмнө нь бүтээлээ толилуулж байгаагүй шинэ залуу загвар зохион  бүтээг­чид бие даан оролцсон юм. Шилдэг топ моделийн төлөө 80 орчим моделиуд өрсөлдөв. Наадмын өмнө  "Азийн хатан хаан" өргөмжлөлт, загвар өмсөгч Г.Оюунгэрэлийг энэ жилийн "Топ модель"-оор шалгарна гэсэн яриа олны дунд түгээд байсан.

Гэвч 21 дэх удаагийн наадмын шил­дэг "Топ модель"-оор  "Мисс Монголия" 2006 наадмын "Мисс модель" өргөмжлөлт, "Top model of the world" болон "Miss global city competation" уралдааны шагналт, загвар өмсөгч О.Уянга тодорлоо.

Оны шилдэг загвар өм­сөгчөөр Э.Сэлэнгэ, шилдэг загвар зохион бүтээх тов­чоогоор "Шилмэл загвар"-ын хамт олон тус тус шалгарсан юм. Э.Одгэрэл, Д.Болормаа, Д.Цолмон, Ч.Туяацэцэг на­рын топ моделиуд энэ удаа­гийн наадамд оролцсонгүй. Харин топ модель Д.Пүрэв­сүрэн АНУ-аас хүрэлцэн ирж оролцсон нь олны сэтгэлд нийцэж байв.    

Францын Кристьян Турно­фел, ОХУ-ын Светлана Бека­рёва, Солонгосын Квон Хюн нарын дэлхийд нэртэй дизай­нерууд оролцож шилмэл заг­варуудаа толилууллаа.


Н.Гантулга

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2419 санал өгсөн байна.

Дээшээ