Өнөөдөр бид амьдран буй нийгмээ компьютергүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Өөрөөр хэлбэл та хаана байхаасаа үл хамааран шууд болон шууд бус замаар компьютертай холбогдсоор байгаа. Тухайлбал та утсаар ярихаар залгахад, орон сууцны төлбөрөө төлөхөд, гэрлэлтээ болон төрсөн хүү охиноо бүртгүүлэх гээд олон үйлдлүүд дээр компьютертэй холбогддог.
Гэтэл сүүлийн үед сонин сэтгүүл дээр компьютерийн хакерууд банкны данснаас их хэмжээний мөнгө хулгай хийлээ, шүүх, зэвсэгт хүчний байгууллагуудын компьютер руу халдаж мэдээлэл хулгайллаа өөрчиллөө. Засгийн газрын мэдээллийг устгалаа гэх мэт олон сөрөг мэдээлэл гарсаар байна.
Харин эдгээр гэмт хэргийн аль нь компьютерийн гэмт хэрэг, аль нь биш гэдгийг ялгахад төвөгтэй.
Магадгүй ирээдүйд хорлон сүйтгэх террорист ажиллагаанд компьютерийг шинэ төрлийн зэвсэг болгон ашиглах, ингэснээр бөмбөг тэслэх, барьцаалах, хулгай хийх зэрэгтэй дүйцэх хор уршиг учруулж болзошгүй юм. Иймээс ирээдүйд гарч болох компьютерийн эрсдэл, сөрөг тал юу байж болох, үүнээс хэрхэн сэргийлэх боломжтой вэ гэдгийг бодож эргэцүүлэх хэрэгтэй байна.
Компьютертэй холбогдсон гэмт хэрэг олон хэлбэртэй байдаг. Жишээлбэл:
Мэдээллийн хулгай, өгөгдөл рүү хандсан зөвшөөрөлгүй хандалтаар өгөгдлийг өөрчлөх, программ хангамжийн хулгай, техно-вандализм, өвчтөний эмийн жорыг компьютерт өөрчлөн хүний амь бүрэлгэх, хууль бус мэдээллийг серверт байрлуулан цацах, мөнгийг компьютер ашиглан хулгайлах техник хангамжийг дууриалган үйлдвэрлэх, хуурамч бичиг баримт үйлдэх гэх мэт.
Дээрх жагсаалтын заримыг нь компьютерийн гэмт хэрэг гэж үзэж болох уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байж болох юм. Тухайлбал хуурамч бичиг баримт үйлдэхийг компьютерийн гэмт хэрэг гэж үзэж болох эсэхийг хэлэхэд төвөгтэй. Тэгэхээр компьютерийн гэмт хэргийг улс орон бүр өөр өөрөөр тодорхойлсон байдаг. Дээрх жагсаалтын эхний найман хэлбэрийг компьютерийн гэмт хэрэг гэж үзэн тодорхойлсон тодорхойлолтыг өгсөн улс орон олон байдаг байна.
Компьютерийн гэмт хэргийн тухай ярихад компьютерийн хакерийн тухай ярихгүй байхын аргагүй. Хакер гэдэг нь компьютерийн систем рүү программчлалын аргаар хууль бусаар халдагчдыг хэлдэг. Компьютерийн хөгжлийн явцад маш олон тооны хакер шинэ төрлийн гэмт хэрэг үйлдсээр байна. Хакерууд нь утасны шугамаар интернет болон бусад сүлжээ рүү удаан хугацаагаар холбогдох шаардлага тогтмол гардаг бөгөөд энэ зардал нь заримдаа маш өндөр болох тохиолдол байдаг. Иймээс хакер бүрийн хамгийн түрүүнд сурдаг зүйл бол өөр эзэмшигчийн утасны дугаар эзэмших, утасны тоолуурыг зогсоох зэрэг ажлыг сурдаг байна. Ингэснээр гудамжны таксофоны шугамыг хааж ажилгүй болгон түүнийгээ сүлжээ рүү холбоход ашигладаг байна. 1980-аад онд Майкл Синержи хэмээх хакер Америкийн Үндэсний санхүүгийн агентийн систем рүү нэвтэрч ерөнхийлөгч Роналд Рейгэний мэдээллийн файл руу хандсан бөгөөд яг энэ үед түүнтэй зэрэг 63 хакер халдаж байхыг ажилгласан байна. Харин Майкл Синержи тухайн системийн хамгаалалтын цоорхойг Холбооны Мөрдөх товчоонд мэдэгджээ.
Мөн 1988 онд Америкийн Үндэсний банкаас компьютерээр дамжуулан 70 сая ам.доллар хулгайлан шилжүүлж байсан гурван хакерийг барьжээ.
Америкийн Индиана мужийн 17 настай Фрай Гай хэмээх хакер 1989 онд утасны шугам сонсох тал дээр өндөр мэргэшснээр олон хүний кредит картны дугаар, нууц үг зэргийг мэдэж аван баян үйлчлүүлэгчдийн кредит картаас мөнгө сааж байгаад баригдсан байна.
Орчин үед хакерууд клуб болон бусад зохион байгуулалттай ил далд олон байгууллагууд байгуулан ажилласнаар хакеруудын арга улам нарийссан байна. Компьютерийн гэмт хэргийн ертөнцөд орохыг хүсэгчид ч олон болжээ.
Хакерын ертөнц өөрийн гэсэн эрх зүйг томьёолон тодорхойлж, компьютерийн мэргэжилтнүүдийн хакер болох сонирхлыг өдөөх олон хэлбэртэй байдаг байна.
Гэвч энэ бүгдэд хуулинд харшлах олон зүйл байдаг. Хууль гэдэг маань ямар ч нийгэмд заавал мөрдөх ёстой журам байдаг тул компьютерийн мэргэжлийг эзэмшиж байгаа хувь хүн бүр "Оюуны өмчийн тухай хууль"-ийг дор хаяж нэг удаа унших хэрэгтэй юм.
Компьютерийн гэмт хэргийг өнөөдөр тодорхойлон хэлэх боломжтой гэж үзэж байна. Гэвч компьютерийн ертөнцөд олон шинэ гэмт хэргийн төрлүүд цаашид гарахгүй гэж хэлэхэд хэцүү.
Компьютерийн гэмт хэргийг тодорхойлон хэлэх боломж байгаа тул үүнийг зохицуулах хуулийн заалтуудыг бий болгож, хариуцлагын хэм хэмжээг зааж өгөх шаардлагатай байна.
Н.Ариун