Шинэ он гаргаад орон сууцны үнэ өсөх хандлагатай байна. Энэ өсөлт нь төрөөс арилжааны банкуудад мөнгө байршуулж байгаатай шууд холбоотой. Мэдээж энэ мөнгө эргээд зээл хэлбэрээр эргэлтэнд орно.
Арилжааны банкууд өнгөрсөн гурван cap зээл олгохоо түр хугацаагаар завсарласнаас үл хөдлөх хөрөнгө, тэр тусмаа орон сууцны үнэ унасан билээ. Энэ оны хоёрдугаар сард хоёр өрөө байрны дундаж ханш 60-70 сая орчим төгрөгт эргэлдэж байсан бол өнөөдөр 40-45 сая төгрөг хүртэл буурсан. Гэвч 11, 12 дугаар сард тогтвортой байсан энэхүү ханш ирэх оны эхээс өсөх хандлагатай байгаа гэж үл хөдлөх хөрөнгө зуучлалын "ОСМО" ХХК-ийн ажилтнууд үзэж байна. Энэ талаар Орон сууц, үл хөдлөх хөрөнгө зуучлалын "Осмо" компанийн орон сууц борлуулалтын албаны ахлах риэлтор Б.Цэрэнноржмаагаас тодрууллаа.
-Нэг хэсэг буурсан орон сууцны үнэ эргээд өсөх
хандлагатай боллоо гэж үзэж байгаа юм байна. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Арилжааны банкнуудын
зээл түр хугацаагаар хаагдсанаас болж өнгөрсөн 4 сараас эхлэн орон сууц, үл
хөдлөх хөрөнгийн үнэ ханш нэлээд буурсан. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа
хүмүүсийн ихэнх хувь нь банкнаас зээл авч орон сууц худалдаж авдаг байсан.
Гэтэл банкны эх үүсвэр багассанаас болоод үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш ойрын
гурван жилд байгаагүйгээр унасан. Орон сууцны худалдаа төдийгүй барилгын
компаниудын ажил ч нэг хэсэг зогсонги байдалд орсон. Харин өнгөрсөн долоо
хоногт УИХ-аас Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 400 гаруй тэрбум төгрөгийг
арилжааны банкуудад байршуулахаар шийдвэрлэснээр орон сууц, үл хөдлөх хөрөнгийн
эрэлт өсөж, үүнтэй уялдан үнэ эргээд өсөх хандлага ажиглагдаж байна. Мэдээж,
арилжааны банкууд төрөөс байршуулж байгаа энэ эх үүсвэрийг ашигтай салбар руу
зээл хэлбэрээр олгоно. Өнөөдөр манай улсад хамгийн барьцтай, үнэ ханшаа
алдахгүй салбар бол барилга, орон сууц байгаа. Дэлхийн зах зээл дээр ашигт
малтмалын үнэ унасан, мөн түүхий эдийн үнэ ихээхэн хэлбэлзэлтэй байгаа учир
банкууд эдгээр салбарт хөрөнгө оруулахаас зүрхшээх байх. "Анод"
банкийн дуулиан шуугианаар хүмүүс банкуудаас хадгаламжаа ихээхэн татаж, голдуу
үл хөдлөх хөрөнгө болгож байна. Иймд нэг хэсэг тогтвортой байсан орон сууцны үнэ
энэ сарын дундаас эхлэн эргэж өсөх хандлагатай байна гэж бид үзэж байгаа.
2007 оны 10 сараас 2008 оны 12 cap хүртэл орон сууцны үнийн өсөлт бууралтыг харуулсан хүснэгт /1-р хорооллын угсармал 9 давхар байрны 5 давхарт, засвар дунд зэрэг 2 өрөө байрны үнээр жишиж гаргав/