Хөрөнгө нь гайхамшигтай хурдан нэмэгдсэн эр
"Амжилтанд хүрсэн түүх" булан маань дэлхийн тэрбумтангуудын амжилтанд хүрсэн түүхээс цуврал болгон хүргэдэг билээ. Тэгвэл энэ дугаартаа дэлхийн хоёр дахь баян Карлос Слим Хелуг танилцуулж байна. Хамгийн гайхамшигтай нь тэрбээр Чингисийн түүхийг ихэд сонирхон судалдгаараа амжилтанд хүрсэн байна.
Карлос Слим Хелу дэлхийн хөрөнгийн биржийн дарга, Телмекс болон Телсел компанийн захирал, бизнесмен билээ. Тэрбээр Мексик улсад 1940 оны нэгдүгээр сарын 28-нд католик шашинтай гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг Жулиан Слим 14 настай байхдаа Ливан улсаас Мексик цагаачлан ирсэн байна. Тиймээс Карлос Слимийн удам угсаа нь Ливан улсаас гаралтай гэж хэлж болно. Тэрбээр зургаан хүүхэдтэй айлын тав дахь нь бөгөөд өөрөө мөн зургаан хүүхэдтэй ажээ. Карлос Слим эхнэр Соумая Домиттойгоо 32 жилийн турш хамт амьдарчээ.
2008 оны гуравдугаар сарын тавны байдлаар Карлос Слим Хелу дэлхийн хамгийн баян эр Уарран Эдуард Баффетийн дараа орсон. Тэр хоёр 12 жилийн турш дэлхийн хамгийн баян эр байсан Билл Гэйтсийг хойноо хол хаяжээ. Энэ тухай 2007 оны наймдугаар сарын дөрөвний "Wall Street Journal"-д "Карлос Слимийн хувьцааг олны танил болсон компани
пүүсүүд зах зээл дээр үнэд хүргэх яг тэр үед үүнтэй хэн санаа зөрөлдөхгүй бол тэрээр Билл Гэйтсээс баян болж магад. Энэ цаг удахгүй биз ээ" хэмээх зөгнөсөн байдаг. Тэгвэл ийм амжилтанд Карлос Слим 68 насандаа хүрсэн юм. Яг энэ үед түүний нийт хөрөнгө 60 тэрбум ам.доллар хүрсэн байлаа. Хамгийн гайхамшигтай зүйл түүний хөрөнгө ердөө хоёр жилийн дотор 20-60 тэрбум болтлоо гайхамшигтай хурдацтайгаар нэмэгдсэн байна. Цаашид ч энэ тоо хэмжээ улам өсөх хандлагатай гэж үзэж байгаа нь тэрбээр удахгүй дэлхийн хамгийн баян эр болох магадлалтай гэсэн үг юм.
Чингис хааны түүхийг судалснаар Карлос Слим амжилтанд хүрсэн
Карлос Слим таксины жолоочоос дэлхийн баячуудын эгнээнд орох хүртэлх тийм л замналыг туулжээ. Түүний энэ замнал нь аливаа хүн хийгээд агуу үйлс хамгийн энгийн зүйлсээс эхэлдэг болохын тод жишээ юм.
Тэрбээр Мехсикийн Үндэсний их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж байсан ажээ. Сургуулиа төгссөний дараа Карлос Слим хэдэн найзынхаа хамтаар орон нутгийн нэгэн бяцхан зах дээр латин хэлнээ энэ захыг ангаахай хэмээдэг хувьцаа эзэмшигчийн дүр эсгэн өдөржингөө сэлгүүцдэг байсан байна. Үнэндээ тэдэнд ямар ч хувьцаа байдаггүй байсан бөгөөд том саятан мэт дүр эсгэн дүрсгүй залуус шөнө бүрэнхий болтол тоглодог байсан байжээ. Тэднийг нутгийнхан нь "Захын хувьцааны хөвгүүд" гэж дууддаг байлаа.
Карлос Смит түүхийн ном уншихаараа нойр, хоолоо умартдаг. Чингис хааны тухай ямар ч ном түүний сонирхлыг татаж хамгийн ихээр нандигнадаг байна. Тэрбээр Чингис хааны тухай болоод түүний цэрэг армийн зохион байгуулалт, дэлхийн байлдан дагууллын тухай уншаад эхлэх л юм бол хамаг ажлаа орхиод нойр хоолгүй хэдэн шөнө ч сууж чадах нэгэн. Түүний энэ үйлдэл Мексикийн Латин Америкийн бар болох боломжгүй зүйлийг бодит зүйл болгож өгсөн" хэмээн "The Wall Street Journal''-ын 2007 оны наймдугаар сарын дөрөвний дугаарт бичжээ.
1996-1998 оны хооронд Карлос Слим Мексикийн валютийн сангийн дэд ерөнхийлөгч, Нью-Йоркийн валютийн сангийн анхны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарт үйл ажиллагаагаа чиглүүлдэг "Дэлхийн боловсрол, хөгжлийн сан"-ийн тэргүүн нь Карлос Слим Хелу юм. Мөн тэрбээр 2006 оноос хойш "SBC" телевизийн захирлаар, "Алкайтел" үүрэн телефон утасны, Олон улсын Пилип Моррис компанийн салбар зөвлөлийн захирлаар ажиллаж байгаа юм байна.
"Үхлийн жигнэмэг"
Түүнийг өрсөлдөгч нь "Үхлийн жигнэмэг" хэмээдэг байна. Үүний учрыг "Хэрвээ жигнэмэг байгаад дэлгүүрийн лангуун дээр байсан бол тэр их амттай харагдаж хүн бүхэн түүнийг авахыг хүсэж тэмүүлэх байлаа. Гэхдээ энэ жигнэмэгийг хазсаны дараа чи хормын төдийд ховоог орхиж зах зээлээс нэг мөсөн арчигдах болно" хэмээн тайлбарладаг. Түүний удирдлаган дор ажилладаг хүмүүст Карлос Слимийн нөхөрсөг илэн далангүй зан ихэд таалагддаг байна. Тэрбээр "Би тэмцэлдэх дуртай, бидэнд илүү их өрсөлдөөн хэрэгтэй" гэж ихэд аз жаргалтайгаар хэлдэг. Дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн нэг Жон Рокфеллэр дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5%-ийг үйлдвэрлэдэг байсан бол Карлос Слим Хелу Мексикийн ДНБ-ний 7%-ийг үйлдвэрлэдэг байна. Энэ амжилтаараа тэр дэлхийн эдийн засгийн түүхийн хуудсыг өөрчилсөн. Төдийлөн хөгжил сайтай биш байсан Мексикийг Латин Америкийн бар болгож чадсан. Мексикийн эдийн засаг бүхэлдээ Карлос Слимээс хамаардаг байна.
Хэдийгээр тэр томоохон компьютерийн компанийн хувьцаа эзэмшигч боловч хэзээ ч комьютерийн ард суудаггүй. Тэр зүгээр л төрөлхийн уран илтгэгч. Тэр хүмүүсийн тархинд уран үгээ сийлдэг. Түүний ярьсан зүйлийг хэн ч хэзээ ч мартахгүй. Тэр тийм л уран илтгэгч, чадварлаг бизнесмен. "Карлос Слим Хелу бол Рокфеллэр, Морган, Гарнегэй. Тэр тэдний нэг мөн" гэж Монтонад амьдардаг Мексикийи хөрөнгө оруулагч Давид Мартин хэлсэн байдаг.
Дэлхийн томоохон хувьцаа эзэмшигч
Аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эхлэхээс өмнө /Одоогоос 10 гаруй жилийн тэртээ/ тэрээр iMac, Apple компьютерийн компанийн гурван хувийн хувьцааг эзэмшдэг байсан байна. Эндээс Карлос Слим хувьцааны зах зээлд нэвтрэх болжээ. Ер нь дэлхийн ихэнх тэрбумтангууд бүгд л томоохон компанийн хувьцаа эзэмшигч байдаг. Тэрбээр мэдээлэл харилцааны салбартаа тэргүүлэх нэлээд хэдэн томоохон компанийн хувьцаа эзэмшигч ажээ. Тэдгээрээс дурьдвал Телемекс", "Телесел", "Нью-Йорк таймс", "The Wall Street Journal" гэх мэт.
Мексикийн захиргаанаас тендер зарлаж Карлос Слимийн "Телемекс", "Телесел" компани ялалт байгуулсан байна. Одоогоор Мексикийн үүрэн телефоны зах зээлд "Телемекс" дангаараа ноёрхож нийт сүлжээний 90%-ийг эзэмшдэг байна. Харин орон нутгийн хүн амын 80% нь "Телесел" компаний гар утсаар гангардаг аж.
"The Wall Street Joumal"-ийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг нь Карлос Слим юм. Тэр дангаараа 13%-ийн хувьцааг эзэмшдэг байна. Мөн тэрбээр "Нью-Йорк таймс" сонины 6.4%-ийн хувьцааг эзэмшдэг ажээ. Эцэст нь гэж хэлэхэд Карлос Слим Хелу тэрбумийг өвлөж аваагүй өөрөө бүтээсэн.
Э.Нарантунгалаг
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нэг их сүрхий цэвэрхэн замаар яваагүй л хүн л дээ, бохир бизнестэй нэлээн хутгалдсан хүн. Билл Гэйтс бол өөр л дөө. Билл Гэйтс буяны хандиваар асар их мөнгө зарцуулсанаар байр нь доошилсон, тэгээгүй бол тасархай 1рт явах хүн
[ Хариулах ]Bill Gaits bysdiin zoxion buteesen buxniig xylgailj bayj bayjsan negen, xun chanargyi, myyxai.
[ Хариулах ]License-г нь худалдаад авсан бол хулгай биш шүү дээ, мундаг юм хийснээ өөрөө баялаг болгож чадаагүй тэр хүний муугийнх шдээ
[ Хариулах ]Слим юм уу Смит юм уу нэг болхоор Слим гээд нөгөө болхоор Смит гээд байх юм . Слим л бах ёстой доо.
[ Хариулах ]