Үндэсний портал GoGo.mn шилдгээр шалгарлаа

GoGo.mn

2008-12-17 17:30 GMT+8

Мэдээлэл, холбооны технологийн ололт амжилтыг олон нийтэд хүргэх, хэрэглэгчдэд МХТ-ийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зөв сонголт хийхэд нь туслах, шилдэг бүтээгдэхүүн болон үйлчилгээнүүдийг тодруулах үүднээс "МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008" шалгаруулалтыг гурав дахь удаагаа “Миний компьютер” сэтгүүлээс зохион байгууллаа. Тус сэтгүүл энэ жил таван нас хүрч байгаа юм.

Энэ удаагийн шалгаруулалтанд 28 байгууллагаас дэвшүүлсэн 59 бүтээгдэхүүн, үйлчилгээ өрсөлдсөн юм.
Шилдгүүдийг олон нийтийн санал асуулга, МХХТ-ийн бодлого боловсруулах, зохицуулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг МХХТГ, ХХЗХ, ШБӨХЗГ, МТҮП, МУИС, ШУТИС, МИДАС/МОНИТА ТББ, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Оюуны өмчийн газар зэрэг байгууллагуудаас гадна хэвлэл мэдээллийн болон мэргэжлийн нийт 31 байгууллагын үнэлгээ, зохион байгуулах хорооны дэргэдэх ажлын хэсгийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй газар дээр нь танилцаж өгсөн үнэлгээ, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдээс авсан үнэлгээг үндэслэн шалгаруулсан гэж тус үйл ажиллагааг зохион байгуулаглагчид мэдээлж байна.
Үндэсний портал GoGo.mn тус шалгаруулалтаас Шилдэг портал сайтын номиннацийн шилдгээр шалгарсан юм.

Ингээд та бүхэндээ шагналын эздийг танилцуулж байна.

-Шалгаруулалтын дүн -

Интернэтийн шилдэг үйлчилгээ
-Байгууллагад зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ: Мобиком корпораци, Онлайн сүлжээ - Virtual
Private Network

-Энгийн хэрэглэгчдэд зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ: Жи-Мобайл корпораци, Жи-Интернэт
Харилцаа холбооны шилдэг үйлчилгээ

-Дараа төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ: Скайтел ХХК, VIP үйлчилгээ

-Урьдчилсан төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ: Юнител корпораци, DOPIN

Шилдэг программ хангамж
-Байгууллагын мэдээллийн системийн шилдэг программ хангамж: ЕСМ ХХК, E-Clearing House System vl.O

-Банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн шилдэг программ хангамж: Грэйпсити Монгол ХХК, Виртуаль

Банкны систем
-Хэрэглээний шилдэг программ хангамж: Юнител корпораци, uPic программ

Шилдэг вэб сайт
-Байгууллагын шилдэг вэб сайт: Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль, www.icb.edu.mn

-Шилдэг портал сайт: Монгол Контент ХХК, Үндэсний портал www.GoGo.mn

-Хувь хүний шилдэг вэб, блог: Г.Хантулга, www.hantulga.com

МТ-ийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн: Мигма Электроникс ХХК, MGM үндэсний брэнд компьютер

Дэвшилтэт технологийг 2008 онд нэвтрүүлэгч: Скайнэтком ХХК, iP77-Cyypин утасны VoIP технологи

Шилдэг шинэ технологи: Мобиком корпораци, NANO GSM

Шилдэг цахим үйлчилгээ: Скайтел ХХК, www.skymarket.mn

Мэдээллийн технологийн цогц үйлчилгээ: Ньютел ХХК, ТЕДИ нэг цэгийн үйлчилгээний төв

Мэдээллийн технологийн шилдэг сургалт: Эмпати сургалтын төв, Microsoft Learning (МСР) сургалт

МХХТ-ийн шилдэг реклам: Мобиком корпораци, Platinum, Gold “Таны нэр төрийн баталгаа” тус тус байгууллага, хамт олон шилдгээр шалгарлаа.

Ингээд GoGo.mn-ийн нийт хэрэглэгчдэдээ баярласнаа илэрхийлээд өнөөдөр шалгарсан шилдгүүддээ баяр хүргэе.

Энэ тухай видео сурвалжлагыг Та манай холбоотой мэдээнээс хүлээн авч үзнэ үү.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 498 санал өгсөн байна.

Дээшээ