Олимпиадын ялагч 14 хоног Японд дадлага хийнэ

МОНЦАМЭ

2008-12-26 17:30 GMT+8

Мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр суралцдаг Их,  дээд сургуулиудын оюутнуудын дунд Япон улсын “Фүжи Инфокс Нэт” компанийн нэрэмжит програмчлалын хоёрдугаар олимпиад зохион байгуулагдлаа.

Олимпиадад мэдээлэл, технологийн чиглэлээр сургалт явуулдаг МУИС-ийн МТС, МКС, ШУТИС-ийн КМТС, ”USI” зэрэг 14 сургуулийн 80 гаруй оюутан оролцож оюун ухаанаа уралдууллаа. Алтан медалийг МУИС-ийн МТС-ийн оюутан Д.Батчунаг авч, тус компанийн зардлаар Японд 14 хоног мэргэжлийн дадлага хийх эрхийн бичгээр шагнуулав. Харин мөнгө ба хүрэл медалийн эздээр мөн л МУИС-ийн МКС, МТС-ийн оюутнууд тодорлоо.

Япон улсын “Фүжи Инфокс Нэт”компанийн Монгол дахь салбар “Ай Эн Ай” ХХК нь программ хангамжийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын мэргэжлийн ур чадварыг судалж, төгсөөд мэргэжлээрээ дотоод, гадаадын компаниудад ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой ийнхүү олимпиадыг ивээн тэтэгэж зохион байгуулдаг гэлээ.

Д.Догсмаа           

GoGo Facebook Хуудас
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 2976 санал өгсөн байна.

Дээшээ