Холын зайн гүйлтэд оролцсон янз бүрийн нас, мэргэжил, шашин шүтлэгтэй хүмүүс энэ удаа хотын төвөөс хамгийн нэрд гарсан Бондай-Бичийн наран шарлагийн газар хүртэл 14,4 км замыг туулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ядуу айл өрх, хүүхдүүдэд туслахаар мөнгө цуглуулах зорилготой энэ буяны арга хэмжээ 1970 оноос эхтэй бөгөөд түүнээс хойш наймдугаар сарын хоёр дахь ням гаригт /дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хагаст наймдугаар сар бол өвлийн сүүлчийн сар байдаг - орч.,/ цамцан дээрээ хувийн дугаартай хүмүүс "Сайн санааны гүйлт"-эд оролцдог байна.
Гүйлтэд 25 настай залуу Марва түрүүлж, замыг 41 минут 10 секундэд туулжээ. Үүнээс гадна, гурван жилийн өмнө бие даан хоёр ч алхаж чаддаггүй байсан Венди Браун гэдэг бүсгүй гүйлтэд оролцсон байна. Түүний төрөл төрөгсөд, найз нөхөд нь "Сити ту серф" гүйлтэд оролцсоноороо уушиг шилжүүлэн суулгах нарийн мэс засал хийлгэхэд шаардлагатай мөнгийг "олж", тэр хөл дээрээ зогсож чадсан төдийгүй, спорт сонирхогчдын эгнээг сэлбэж чаджээ.
Үүнээс гадна, гүйгчдийн дундаас гэр бүлээрээ яваа хүмүүсийг харж болох байсан бөгөөд эдгээр айлын эцэг, эх нь хүүхдүүдээ спортод дур сонирхолтой болгож, тэднийг өвөө, эмээ нар нь ч идэвхитэй дэмждэг байна.
Я.Сүхбаатар