Жүжигчин Хүрлээгийн харуусал
Хоног тоолон хүлээсэн 2008 оны сонгууль араасаа олон булхайтай, хуудуутай болсон тухай нь хэл амаараа хэлэлцэж эхэлсэн тэмцэл, ард нийтийн дэмжлэгээр чангарахын хажуугаар ХУ намын цагаан байр, цаашлаад СТӨ-нд байрлах урлагийн байгууллагуудад гал гарсныг олон нийт мэдэж байгаа. Тэрчлэн өөрсдийн өмч хөрөнгө, эд зүйлээ галд бас хулгайд алдсан нөхдүүд “алдсан хүн арван тамтай" гэдэгчлэн хэцүүхэн байгаа нь үнэн. Түүнчлэн Монголын хошин урлагт өөрсдийн чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулж яваа гэж ярьдаг жүжигчин Хүрлээ арван жилийнхээ хөдөлмөр, нойр хоолоо хасан байж зүтгэснийхээ үр дүн болсон олон тоглолтын бичлэг архивууд нь устаж үгүй болсонд шоконд орсон байдалтай байна билээ. Ямартаа л өрөө тасалгаан дахь нурсан шатсан эд хогшлоо байн байн хараад л байн байн л "Үгүй мөн гамгүй эвдэлжээ" гэж зогсоно лээ.
Улсын гарьд П.Сүхбатын шавь нар цахиур хагална
Улс орон даяар үймж,бужигнан
онц байдал зарласан биш Монгол наадмын сураг ажиг тунчиг хол байгаа. Уг нь
өдийд бөхөө дээдэлдэг Монгол түмэн наадмын түрүү бөх хэн байх вэ гэдэг дээр ид талцан
оролцож байдаг билээ. Тэрчлэн уран хурц барилдаанаарэа ард түмнийхээ хүндлэлийг
хүлээсэн МУГТ, Улсын гарьд П.Сүхбат багагүй хугацааны дараа Монгол наадмаа үзэх
гэтэл ийм нөхцөл байдалтай байгаад их л харамсаж байгаа аж. Хамаг залуу нас цаг
заваа спортод зориулсан тэрээр үр хүүхдүүдийнхээ төлөө хүний нутагт хар бор
ажил хийх шийдвэр гаргасан нь эцэг хүнийх нь хувьд зүй ёсны асуудал. Харин Монголын
ард түмний хувьд ид сайхан үе дээрээ явчихсан бол аврага цолонд хүрэх бөх гэж
ярьцгаадаг. Гэсэн ч П.Сүхбат гарьд тухайн үед гаргасан шийдвэрээ зөв байсан
гэдэгт ер эргэлздэггүй төдийгүй, өнгөрснийг ярьж суухаар өөрийн хүрээгүй
амжилтанд хүргэхийн төлөө гарын шавь нараа зүтгүүлнэ гэж байна. Мөн тэрээр
өнөөдөр Монгол түмнээ шуугиулсан барилдаантай бөх гарч ирэхгүй байгаад сэтгэл
дундуур явна.