Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Улаанбаатар-Сонгдо" эмнэлгийн дарга буруу эмчилгээ хийсний улмаас найман настай хүү цаг бусаар хорвоог орхилоо. Талийгаачийг И.Анударь гэдэг байсан бөгөөд өнгөрсөн сарын 28-ны өдрөөс эхлэн бөөлжиж, бие нь муудсан аж. Тэр даруйд ар гэрийнхэн нь үйлчилгээ сайтай эмнэлэгт хэвтүүлчих санаатай тус эмнэлгийг зорьсон авч, өвчнийх нь оношийг тодорхой ололгүй гурван ч хагалгаа хийсэн байна. Өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж эрдэнэт хүний амь хөнөөчихөөд тус эмнэлгийнхэн хагалгаа хийсний болоод эм тарианыхаа төлбөрийг авч байгаа сурагтай. "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийг зорьж, хүүд ямар эмчилгээ хийсэн талаар тайлбар авахаар очиход өөд болсон нэгний цогцсыг тус эмнэлгийнхэн гаргаж байгаатай тааралдсан юм.
Буруу эмчилгээ хийсэн гэдгийг ар гэрийнхэн нь л хэлээд байгаа
Эмнэлгийн ерөнхий эмч, тус байгууллагын дарга Пэ Со Тонгтой уулзахаар өрөөнд нь очиход түүний туслах бололтой нэгэн эмэгтэй "П дарга та нартай уулзахгүй гэнэ. Монголчуудтай Г.Лхагвабаяр эмч харьцдаг юм" гэсний дагуу тус эмнэлгийн Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмч Г.Лхагвабаяртай уулзлаа.
-Танай эмнэлэгт өнгөрсөн сарын 28-ны өдөр нэгэн хүү эмчлүүлэхээр ирээд амиа алджээ. Түүний ар гэрийнхэн хүүгийн үхэлд танай эмнэлгийг буруутгаж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Тийм ээ. Нэг хүү ирээд эмчлүүлж байсан. Бид шаардлагатай гэсэн бүх эмчилгээг хийсэн. Харин манай эмнэлэгт хэвтэж байхдаа эндээгүй шүү дээ.
-Танай эмнэлгийн дарга талийгаач хүүд эмчилгээ хийсэн гэсэн. Ерөнхийдөө буруу онош тавьсан гэсэн?
-Эмчилгээ хийсэн эмчийнх нь өмнөөс ямар нэгэн юм ярьж болохгүй. Тэгээд ч хэн нэгэн өвчтөний түүхийг гадны хүнд хэлдэггүй.
-Ямар өвчтэй байсныг юу гэж оношлоод, яасныг нь талийгаачийн ар гэрийнхэн нийтэд зарласан шүү дээ. Тиймээс та нар "нууц" гэдгээр үнэнээс зугтах хэрэг байна уу?
-Буруу эмчилгээ хийсэн гэдгийг ар гэрийнхэн нь л хэлээд байгаа болохоос биш яг нотлогдчихсон юм байхгүй шүү дээ. Тэгээд ч буруу эмчилгээ хийсэн гэж ярьж болохгүй байх. Эхлээд та нар хүүгийн өвчний тухай судлаад ир. Дараа нь тэр талаар ярьж болно.
-Тэгвэл талийгаач ямар өвчтэй байсан талаар та хэлээд өгч болохгүй юм уу?
-Болохгүй. Өвчтөний түүхийг хамаагүй хүнд хэлдэггүй юм.
-Мэдээлэл өгөх ёстой хүн та энэ талаар хэлэхгүй гэж байхад өөр хэн энэ талаар хэлнэ гэж?
-Мэдэхгүй юм даа. Та нарын өөрсдийн чинь авьяас л мэднэ дээ (инээв).
-Уучлаарай. Би тантай нэгэн хүүгийн амь насны асуудал ярьж байна. Танай эмч буруу онош тавьж, эмчилгээ хийснээс хүний аминд хүрчихлээ гэж яригдаад байна. Гэтэл та нар эмчилгээнийх нь зардлыг авна гэж хэлсэн байна лээ?
-Би уг нь энэ талаар мэдээлэл өгдөг хүн биш шүү дээ. Гэхдээ хүү идээт үрэвсэлтэй удаан явснаас цусанд нь орж, сепсис үүсгэсэн байсан. Энэ нь ямар ч эрхтэнд үүссэн байж болно. Харин төлбөрийг нь манай эмнэлэг аваагүй. Та бүхэн ямар эмчилгээ хийсэн талаар нь хариуцсан эмчээс нь асуу.
Пэ Сон Тонг эмч нуугдаж тоглохоор шийджээ
Удирдлагуудынх нь зааж өгсөн эмч бидэнд дээрх тайлбарыг өгсөн тул хүүг хариуцан эмчилсэн тус эмнэлгийн дарга Пэ Со Тонгтой уулзах гэсэн боловч түүний туслах нь бидэнтэй уулзаад "Та нар ямар асуудлаар явж байгаа юм бэ" гэв.
-Уучлаарай танай эмнэлгийн дарга найман настай хүүхдэд буруу эмчилгээ хийгээд амийг нь хөнөөсөн байна. Үүнд тайлбар авч, өөртэй нь уулзах гэсэн юм?
-Би сая даргатайгаа утсаар ярьлаа. Та нартай уулзах боломжгүй гэж байна. Тэгээд ч өвчтөний түүхийг өөр хүнд хэлэх нь хуулиар хориотой байдаг юм. Тиймээс энэ талаар ямар нэгэн тайлбар өгч чадахгүй.
-Юу гэсэн үг вэ. Хүний амь насыг авран хамгаална гэж байгуулагдсан атлаа, өөрсдийн буруу-гаас болж хүүхэд хөнөөчихөөд одоо хууль яриад зогсож байдаг чинь зүйд нийцэх үү. Тэгээд ч эмчилгээний зардалд нэг сая 600 мянган төгрөг авч байгаа гээ биз дээ?
-Дарга ямар эмчилгээ хийснийг би эмч биш яаж мэдэх юм бэ. Тэгээд ч хүүд буруу эмчилгээ хийсэн гээд эмчилгээнийх нь зардлыг авахгүй гэдгээ ар гэрийнхэнд нь хэлсэн шүү дээ. Манай эмнэлэг ямар ч мөнгө аваагүй.
-Хүүхэд нас барчихаад байна. Гэтэл та нар "эмчилгээнийх нь зардлыг аваагүй" гэж байдаг. Та эмч биш бол би эмчтэй нь уулзмаар байна?
-Та яагаад миний үгийг гуйвуулаад байгаа юм бэ. Би эмчийнхээ хэлсэн үгийг л хэлж байна. Ямар ч байсан П эмчийг уулзуулах боломж байхгүй.
Эмнэлгийнхэн буруугаа хүлээгээд эмчилгээний зардлыг аваагүй бололтой
Ингэж хэлээд туслах эмэгтэй тас ширвэн орж явчихав. Ямартай ч тус эмнэлгийнхэн буруу оношилж, буруу эмчилгээ хийснээ хүлээн зөвшөөрөөд талийгаачийн ар гэрээс зардлын мөнгө авахгүй болж. Монгол Улсын нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг солонгос эмнэлэгт эмчийн буруугаас болж хүүхэд алтан амиа алдчихаад байхад Эрүүл мэндийн яамныхан ямар арга хэмжээ авах талаар сонирхоход "Бид ямар ч байсан хүүг ямар өвчнөөр өөд болсныг тогтооно. Хэрэв "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн буруу байвал хариуцлага тооцох нь тодорхой" гэсэн хариу өглөө.
"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн барилгыг анх "Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн бааз сургууль болгоно" хэмээн тухайн үеийн оюутан бүрээс 10 мянган төгрөг хураан авч, газрын зөвшөөрөл гаргуулж байсан түүхтэй. Түүнээс хойш тус эмнэлгийг Солонгосын эмч нар хувьдаа аван, "Сонгдо" хэмээн нэрийдээд өндөр төлбөртэйгөөр үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд хэн ч юу ч хэлээгүй, хэл ам хийгээгүй. Харин бааз сургуультай болно хэмээн баярлаж байсан багш, оюутнууд л хөөрхийлөлтэй хоцорсон.
Гэхдээ буруу онош, эмчилгээнийх нь алдаанаас болж, тус эмнэлэгт гарын арван хуруунаас ч олон хүн амиа алдсан тухай баримт байдаг ч холбогдох хүмүүс нь тоодоггүй. Арга ч үгүй биз дээ өдөрт хэдэн арван сая төгрөгийн эмчилгээ хийдэг газар булхайг нь илчилсэн нэгнийх нь амыг мөнгөөр таглачихдаг болохоор тэр биз дээ. Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхий сайд нь хүртэл өөрийн улсын эмнэлгийг дорд үзэн, тус эмнэлгийн сайн, сайхныг нь магтаад бэртсэн яс, үсээ үзүүлээд авсан даг.
Манайхны нэг юманд туйлширдаг зан энэ үед л харагдаж байна. "Өндөр үнэтэй, гадаадын эмч нар ажиллаж байгаа" гэхээр л "бурхан" мэт шүтээд, дээлтэй хувцастайгаа унаад өгчихдөг. Тиймээс л өнөөдөр "Монголдоо л номер нэг" гээд байсан Улаанбаатар Сонгдо эмнэлгийнхэн, бүр дарга нь хүний нялх үрийг зүгээр л туршилтын "туулай" болгочихоод хууль яриад сууж байна. Тус эмнэлгийн дарга Пэ Со Тонг нь өдгөө 83 нас зооглож яваа өндөр настан. Монгол Улсын хуулиар тийм насны хүнийг тэтгэвэрт нь гаргаад, зөвлөгөө аван ажиллаж байдаг санагдах юм. Яагаад гэвэл ямар ч хүн 70 нас гараад ирэхээр хөдөлмөрийн чадвараа өөрийн эрхгүй алддаг гэсэн. Гэхдээ солонгос хүн биднээс өөр, бурхан шиг байдаг юм байлгүй дээ. Тэгээд л өнөөдөр хүний аминд хүрчхээд туслах гэх эмэгтэйг "нохойд барьдаг мод" шиг явуулчихаад "Өвчтөний түүхийг бусдад хэлж болохгүй" гэсэн үгийн цаана нуугдаж байгаа нь илт.
"Сонгдо" эмнэлгийнхэн онош буруу хийснээс ач хүү маань эндчихлээ
Талийгаач хүүгийн эмээтэй уулзаж, болсон явдлын талаар тодрууллаа.
-Та эмнэлгийн эмч нартай уулзсан уу. Юу гэж байх юм бэ?
-Би өчигдөр уулзсан. Эмчилгээнийх нь нэг сая 600 мянган төгрөгийг өгөх гээд очсон юм. Тэгсэн чинь таны мөнгийг бид авахгүй гэж хэлсэн.
-Өөрсдийнх нь буруу байсныг хүлээгээд эмчилгээний зардал авахгүй гэж байгаа юм болов уу?
-Тийм гэж бодож байна. Ямар ч байсан эмнэлэг дээр очоод талийгаачийнхаа өвчний түүхийг нь авч шүүх эмнэлгийнхэнд өгсөн. Одоо задлан шинжилгээгээр юу гэж гарах нь вэ гэдгийг хүлээж байна.
-Хүүгийн тань биеэр идээт үрэвсэл тархсан байсан гэж Лхагвабаяр эмч хэлсэн. Танд энэ талаар эмчлэгч эмч нь юм хэлсэн үү?
-Би хүүгээ сахиад долоо хоног тус эмнэлэгт хэвтсэн. Тэгэхэд нэг ч монгол хүн эмчилгээ, үзлэг хийхээр орж ирж байгаагүй ээ. Тэгээд солонгос эмч нь орчуулагчтайгаа орж ирчихээд үзээд гардаг. Биеийнх нь байдал ямар байгаа, ямар эмчилгээ хийж байгааг огт хэлээгүй. Ямар сайндаа л бие нь муу байна гэхээр "Танай хүү чинь зүгээр байна. Маргааш гэхэд л зүгээр болчихно" гээд байсан. Эцэст ийм юм болчихлоо. Ер нь тус эмнэлэгт ажиллаж байгаа Монголчууд нь эмч биш солонгосчуудынхаа орчуулагч нь юм шиг л ажилладаг юм байна лээ шүү дээ.
-Та Монголынхоо ямар эмнэлэгт хагдсан юм бэ. Тэд таньд юу гэж хэлсэн бэ?
-Хүү маань эмнэлэгт долоо хоноод бие нь дээрдэхгүй болохоор эх нялхсын эмч нарт, "Хүүг маань авраач" гэж хандсан. Тэднийг ирэхэд хүүгийн маань бие маш хүнд, баруун талынх нь хавирга хавантай байсан. Тэд ямар ч байсан эмнэлэг рүүгээ аваад явъя. Хагалгаа хийх шаардлагатай гэж хэлсэн. Бид ч гомдлын мөр гээд хагалгаанд оруулсан. Тэгээд л дийлэлгүй өнгөрчихлөө.
-Хэрэв та нар хүүгээ эхлээд монгол эмнэлэгтээ хэвтүүлсэн бол яах байсан бол?
-Тэгэлгүй яах вэ. Бид чинь "Улаанбаатар-Сонгдо" эмнэлэгт олгой авахуулах гээд л очсон хүмүүс шүү дээ. Гэтэл оношийг нь зөв тогтоож чадалгүй, хүүгийн минь амийг авчихлаа. За яахав бид өнөөдөр ингээд хохироод үлддэг юм байгаа биз. Гэхдээ энэ эмнэлэгт хэвтсэн өчнөөн олон хүүхэд хохирч болохгүй биз дээ. Хүүгийн маань ээж япон хүн. Аав нь өчигдөр Японоос ирсэн. Бид "Улаанбаатар-Сонгдо" эмнэлгийг орчин үежсэн, цэвэрхэн, сайн эмч нартай гэж хүүгээ найдаж эмчлүүлсэн. Гэтэл ийм байдалд хүргэж байдаг. Ямар ч байсан "Улаанбаатар-Сонгдо" эмнэлгийнхэн онош буруу гаргаад хүүг маань алчихлаа гэдэгт би бат итгэж байгаа.
Б.Өлзийдэлгэр