УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын боловсруулсан Санхүү, эдийн засгийн болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө УИХ-ын тогтоолын төслөөс гишүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Монголбанкны удирдлагуудаас асуулт асууж дууслаа. Тус төлөвлөгөөний талаар гишүүд нийтдээ 40 орчим асуулт асуусан байна. Гишүүдийн ихэнх нь нефтийн үнийг бууруулах уу, валютын ханшийг тогтвортой болгох уу, банкуудын үйл ажиллагаа хэвийн үү гэх зэрэг асуултад хариу авч байлаа.
Зарим гишүүн эдийн засгийн хямрал манай улсад нөлөөлж магадгүй гэж байхад нэг хэсэг нь бид 20 жил хямарлаа гэж байх жишээтэй. Дэлхийн эдийн засгийн хямралд олон орны банк санхүүгийн байгууллагууд өртөн үүдээ барихад хүрээд буй.
Харин өнгөрсөн онд манай улсын хувьд банкны систем цоо эрүүл, ямар ч аюулгүй гэж удирдлагууд нь мэдэгдэж байсан ч “Анод” банкны үйл ажиллагаа доголдсон.
“Олон улсын валютын сангаас манай улсад үзүүлэх зээл, тусламжийн шаардлагадаа “Анод” банкны үйл ажиллагаа яагаад доголдох болсон шалтгааныг дотоодын бус гадны шинжээчид оруулахыг зөвлөж байна. Учир нь тэд бидэнд итгэхгүй байгаа” гэж Ерөнхий сайд өнөөдрийн хуралдаанд ярьж байсан.
Манайд үйл ажиллагаа явуулж байгаа 16 арилжааны банкинд хадгалагдаж байгаа иргэдийн хадгаламжийг төр батлан даасан ч одоо хүртэл “банкинд итгэж болох уу” гэх асуулт иргэдийн дунд байсаар байна. Энэхүү асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хариулахдаа “Монголын битгий хэл дэлхийн томоохон банкууд дампуурч байна. Засгийн газрын боловсруулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа 1.5 их наядын 400 орчим тэрбум төгрөг банкны системд зарцуулагдах юм. Бид ямар ч байсан хяналт шалгалтаа улам чангатгаж байгаа. Гол анхаарч байгаа зүйл гэвэл банкуудыг системийн хэмжээнд муу байдалд хүргэчихгүй юмсан гэж ажиллаж байна. Зарим нэг муу байгаа банкыг төрөөс тэтгэх, бусадтай нь нэгтгэх шаардлагатай байгаа” гэлээ.
Зарим гишүүн мөнгө хүүлэх арга хэрэгсэл болох банкны системд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага байна уу гэхэд Ерөнхий сайд “Манайд үйл ажиллагаа явуулж байгаа 16 банкны 2-3 нь л өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Бусад нь жижиг байна. Тиймээс бид банкны салбараа дэмжих ёстой. Арилжааны банк том хэмжээний зээл гаргаж чадахгүй байгаагаас манайд томоохон үйлдвэрлэл хөгжихгүй байна. Тиймээс төрөөс банкуудаа дэмжих ёстой. Тэгээд ч бид энэхүү төлөвлөгөөг зөвхөн банкны салбар руу хандуулаагүй” гэлээ.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын өргөн барьсан хямралын эсрэг төлөвлөгөөг хэлэлцэхийг дэмжсэн юм. Харин Засгийн газар өнөөдөр болон амралтын өдрүүдэд ээлжит бус хуралдаан хийнэ. Тэд төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэх юм.
Ч.Болор