УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын өргөн барьсан Санхүү, эдийн засгийн болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх цогц бодлого, арга хэмжээний төлөвлөгөө болох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр болсон талаар бид мэдээлсэн.
Энэхүү төлөвлөгөөг хэлэлцэх эсэхийг шийдэх асуулт хариулт, санал хэлэх үеэр УИХ, Засгийн газрын гишүүдийн дунд багагүй зөрөлдөөнүүд гарч байлаа. Харин тэдэн дундаас хамгийн анхаарал татахуйц буюу хэлэлцэж буй асуудлаасаа хальж маргалдсан нь С.Баяр, Ц.Элбэгдорж нарын хэрүүл байсан юм. Тэднийг хэрхэн маргалдсаныг та бүхэндээ хүргэж байна.
Ц.Элбэгдорж:
-…Та нарын хийх гэж байгаа жор нэг л биш харагдаад байна. Цэцэрлэгийн хүүхдээс эхлээд халамжийг нь хасна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хямралын үед нийгмийн халамжийг хэвээр нь хадгалдаг, бүр өсгөдөг ш дээ. Хүн рүү хандсан зүйлдээ гар дүрэхээ боль л доо. Энэ Т.Ганди, С.Ламбаа, Ё.Отгонбаяр нар сайд болсон заяандаа баясаад ингээд дагаад яваад байх хэрэггүй ш дээ. Байр сууриа илэрхийл л дээ.
С.Баяр:
-Бид энэ асуудлыг тодорхой ярьж, ажил хэрэгч байдлаар шийдэхгүй бол цуглаан хийж байгаа юм шиг баймааргүй байна. Нэг лоозон ярьж. Чи ядуурлын хямрал гэж ямар юм яриад байна аа.
Ц.Элбэгдорж:
-Ядуурал байгаа ш дээ, Монголд.
С.Баяр:
-Ядуурал байна. Ядуурлын хямрал гэж ямар юм байдаг юм?
Ц.Элбэгдорж:
-Чи одоо хүн буудна биз дээ. Өөр яадаг юм чи?
С.Баяр:
-Юу ч ярьсан бөөс ярьдаг хүн шиг болчихож болохгүй биз дээ. Үүнд бид ажил хэрэгч хандах хэрэгтэй. Хямрал, хүндрэлийг яаж давах вэ гэдгийг л ярих ёстой. Өндөр дуугаар УИХ-ын гишүүн гэсэндээ…
Ц.Элбэгдорж:
-…Микрофоноо авъя. Дөрвөн минутанд багтаж ярина гэж юу байдаг юм.
С.Баяр:
-Энэ чинь дэг шүү дээ.
Ц.Элбэгдорж:
-Та нар боль л доо…
С.Баяр:
-Ингэж болохгүй ш дээ.
Ц.Элбэгдорж:
-Чи нийгмийн талыг шоронд хийчихээд өөрөө ингэж сууж болохгүй за.
С.Баяр:
-Ядуурлын хямрал гэж учир замбараагүй хаана ч байхгүй мангар, мангар юм яриад өндөр дуугаар хүн загнадагаа болимоор байна ш д. Наадахнаас чинь болж Монгол хямарч байгаа шүү.
Ц.Элбэгдорж:
-Ядуурал хямрал биш юм уу.
С.Баяр:
-Монголд сэтгэлгээний хямрал болж байна. Бие биенээ ойлгодог асуудал байхгүй байна. Монголчуудын эв нэгдлийн хямрал болж байна. Тань шиг этгээдүүдээс болж байгаа ш дээ. Тэрнээс ядуурал хямрана гэж байхгүй, тийм ээ.
Ц.Элбэгдорж:
-Чи ядуусыг буудна биз дээ. Цэцэрлэгийн хүүхдийн мөнгийг яах гэж хасч байгаа юм. Ярьж чаддагүй болохоор нь хасах гэж байгаа юм уу, та нар?
С.Баяр:
-Энэ өвчин туссан хүмүүсийг шалгадаг барьдаг механизм УИХ-д бас хэрэгтэй юм шиг байна шүү. Дув, дуугүй сууж байгаад л нөгөө сэдвээрээ ярина. Галзуу болчихсон юм уу хаашаа юм. Яачихсан юм…
Угаас харшилтай гэмээр тэдний УИХ-ын чуулганы танхимд бие биенээ үзэн ядах сэтгэлээ илэрхийлсэн нь анхных энэ биш. Монгол эх оронд ард түмний эв нэгдэл хэрэгтэй байгаа нь гарцаагүй чухал болоод байгаа. Гэхдээ зөв, үнэн, шударга, сайн сайхны төлөөх эв нэгдэл хэрэгтэй нь ойлгомжтой. Харин хэнийх нь үнэн зөв бэ гэдгийг эрхэм уншигч та ялгана биз ээ.
Ч.Болор