Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг зохистойгоор хуваарилан тэдгээрийн улс төр, эрх зүйн баталгааг бодитой тогтоож өгсөн.
Тус Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Эдгээр нь шүүх эрх мэдлийн мөн чанар, гол онцлог, шударга ёс, шүүгчийн статусын амин сүнсийг илэрхийлсэн Үндсэн хуулийн зарчим юм.
Шүүгчийн хараат бус байх зарчмыг хангахад нөлөөлөх хүчин зүйлст:
Шүүгчээр
томилон ажиллуулах журам
-шүүгчийн
бүрэн эрхийн хугацаа, албан тушаал
дэвших, буурах, огцруулах журам
-цалин
хөлс, орон байр, хангамж, урамшуулал
-шүүгчийн
халдашгүй байдал, эрх дарх
-албан
тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс
шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд
хөндлөнгөөс оролцохгүй байх
-шүүгчид
хэрэг хуваарилах үндэслэл, журам
-ажиллах
орчин, нөхцөл зэрэг багтдаг байх ба
эдгээрийг хэрэгжүүлэх арга, замыг улс
орон бүр харилцан адилгүйгээр бүрдүүлж,
эрх зүй, эдийн засгийн хувьд баталгаажуулсан
байдаг ажээ.
Монгол улсын хувьд шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл зохих ёсоор ажиллаж байна.
Шүүгчийн хараат бус байдлыг хангахад нөлөөлөх хүчин зүйлсийн талаар тоочин урт жагсаалт гаргаж болох боловч шүүгчийн хараат бус байх зарчмын цөм буюу амин сүнс нь гагцхүү хуульд захирагдах явдал. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал зохих ёсоор хангагдаагүй гэх асуудал нь шүүгч тодорхой хэрэг, маргаанд зөв шийдэл гаргахгүйгээр хууль зөрчсөн явдлыг зөвтгөн цагаатгах үндэслэл болж чадахгүй юм.
Шүүх тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлж байх хуулийн заалт нь шүүгч хэнээс ч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах зарчмын үндсэн агуулга болно. Энэ нь шүүгч нэн тэргүүн өөрийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, шударга байдлаараа шүүгчийн хараат бус байдлыг өөрөө хангах ёстой буюу шүүгч хэрэг, маргааныг шийдвэрлэж, Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг албан тушаалтны хувьд олон нийтийн зүгээс шүүхэд итгэх итгэлийг алдагдуулахад чиглэгдсэн зүй бус үйлдэл гаргах эрхгүй.
Шүүгч шүүн таслах ажиллагааг хараат бусаар явуулж, шударга, зөв шийдвэр гаргаж чадсан эсэх нь иргэдийн зүгээс шүүхийг "шударга шүүх", "хараат бус шүүх" гэж үнэлэх үнэлэмжийн шалгуур болно. Энэ утгаараа шүүгчийн гаргасан шийдвэр бүр хууль ёсны ба үндэслэл бүхий байх ёстой ба шийдвэрийн үндэслэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй чадварлаг бөгөөд бүрэн дүүрэн илэрхийлж чадсан шийдвэр шүүгчийн хараат бус, шүүхийн ил тод, нээлттэй байдлын гол баталгаа болж, улмаар олон түмний зүгээс шүүхэд итгэх итгэлийг бий болгоно.
Шүүхэд хандсанаар үнэн зөвийг олж чадна гэсэн итгэл олон түмэнд бий болж чадсанаар иргэдэд хуулиар хамгаалагдсан болохоо ухаарч тунгаах бололцоо олдож, шүүх болоод нийгмийг хооронд нь ойртуулж, олон түмэнд хууль ёсыг өөрийн язгуур ашиг сонирхол болохыг олж харж, түүнийг дээдлэх ухамсрыг олгож байдаг.
"Шүүхэд хандана гэдэг бол шударга ёсонд хандана" гэсэн сэтгэгч Аристотелийн үг "шүүхэд иргэдийн зүгээс итгэх итгэл нэмэгдэхийн ач холбогдлыг, "шударга ёс алдагдвал хүмүүсийн амьдрал утга учир үгүй болно" гэсэн И.Кантын үг шүүхэд иргэдийн зүгээс итгэх итгэл буурахын хор холбогдлыг тодорхой илэрхийлсэн байна гэж үзэж болно. Иргэний нийгэм, шүүх хоёрын хоорондын итгэлцэл үгүй болвол хуулийн үйлчлэл суларч, нийгэмд эмх замбараагүй байдал үүсч, улмаар хуулийн ноёрхол устаж, иргэнээ хамгаалсан засаг оршин байх үндэсгүй болох юм.
Тийм учраас мэргэжлийн өндөр чадвартай, мэргэжлийн ёс зүйн өндөр стандартын эрхэм чанарыг эзэмшсэн шүүгчгүйгээр хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, шударга ёсны баталгаа болсон шүүх эрх мэдлийг төсөөлөх боломжгүй юм.
Шүүгч хараат бус байж, хуульд захирагдаж чадсан эсэх нь тухайн шүүгч " ёс зүй"-г хэрхэн сахиж биелүүлснээр хэмжигдэнэ.
Шүүгчийн ёс зүй гэдэг нь шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа шүүгчээс мөрдлөг болгон заавал баримтлах зан суртахууны хэм хэмжээ нийлбэр цогц юм.
Шударга шүүх нь өөрийн үйл ажиллагааны төлөө иргэдийн өмнө хариуцлага хүлээх механизмын гол хэлбэр болгон шүүгчийн ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлдэг байна.
Шүүгчийн
ёс зүйн дүрэмд зааснаар шүүгчийн
баримтлах ёс зүйн нь:
-шүүгчийн
биеэ авч явах ёс зүй
-шүүгчийн
мэргэжлийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд
тавигдах ёс зүй
-шүүгчийн
шүүн таслах ажиллагаанаас бусад үйл
ажиллагаанд тавигдах ёс зүй гэсэн 3
бүлгийн хүрээнд дэх зүйл заалтаар
тусгагдсан байдаг.
Шүүгчийн ёс зүйг зөвхөн баримт бичигт баталгаажуулах нь хангалтгүй. Мэргэжлийн үүргээ биелүүлэх явцад шүүгчээс асар их чадвар, бүтээлч боломж, сэтгэлийн тэнхээ болон оюуны өндөр чадамж, өөртөө болон өрөөл бусдад хандах зөв хандлага, үүргээ ухамсарлах чадвар зэрэг олон зүйл шаардагддаг юм.
Шүүгч бүр шүүгчийн ёс зүйг сахиж, шүүгчийн албан тушаалд жинхэнэ эзэн байж, итгэл үнэмшил болгон эзэмшсэн байвал зохих асуудлыг дараах байдлаар авч үзэж болохоор байна.
-Шүүгч бүр хууль, шударга ёсыг үлгэрлэн дээдлэгч байна. Хүн бүр өөрөө өөртөө шударга бусаар харьцдаггүй шиг шүүгч хуульд чанд, үнэнч байх ёстой. Шүүгч өөрөө хуулийг ягштал мөрдөж чадахгүй бол бусдын хууль зөрчсөн хэрэг, маргааныг шүүн шийдвэрлэх боломжгүй.
Шүүгч
хуулийн зарц байж, шударга ёс, үнэнг
тогтооно.
Шүүгч
бол ярьдаг хууль, хууль бол ярьдаггүй
шүүгч юм.
Шүүгчийн
ёс зүйн дүрэмд зааснаар шүүгчийн
баримтлах ёс зүйн нь:
-шүүгчийн
биеэ авч явах ёс зүй
-шүүгчийн
мэргэжлийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд
тавигдах, ёс зүй

Шүүгч бүр хууль, шударга ёсыг үлгэрлэн дээдлэгч байна. Хүн бүр өөрөө өөртөө шударга бусаар харьцдаггүй шиг шүүгч хуульд чанд, үнэнч байх ёстой. Шүүгч өөрөө хуулийг ягштал мөрдөж чадахгүй бол бусдын хууль зөрчсөн хэрэг, маргааныг шүүн шийдвэрлэх боломжгүй.
Шүүгч хуулийн зарц байж, шударга ёс, үнэнг тогтооно. Шүүгч бол ярьдаг хууль, хууль бол ярьдаггүй шүүгч юм. Хууль бол төр баригчийн эзэн, төр баригчид тэдгээрийн боол юм.
Шүүгчид өндөр хариуцлагаа ухамсарлаж, өөрсдийгөө шинэчилж, аймшиггүй, чин шударгаар ажиллах нь эрин зууны дуудлага мөн. Чадаж гэмээнэ ард түмэн, ардчилсан ёс тэднийг хамгаалах болно. Ард түмэн шударга шүүх, биелдэг хууль хоёрыг хүлээж байна. Хууль дээдлэх ёс бол угтаа хууль шиг хууль төрийн дээр буюу засгийн гурван салаан дээр заларч, тэдгээрийг нэгтгэн жолоодно гэсэн үг
-Хэрэг, маргаан бүхий асуудлыг шударгаар шийдвэрлэж, шүүхийн нэр төрийг өндөрт авч явах
Шударга байх үндсэн арга бол аливаад алагчлалгүй хандаж шийдвэрлэх явдал юм. Шударга ёсны зарчим бол үйл ажиллагаанд арын хаалгаас эхлээд ах, дүү, танил тал, нутаг нугын үзэл гаргах, хээл хахуульд автагдах, албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх хүртэл авлигын аливаа хор хөнөөлт, бусармаг ажиллагааг хязгаарладаг ёстой. Шударга шийдвэрлэнэ гэдэгт хувь хүн, албаны шинжтэй эсрэг ба эерэг сэтгэл хөдлөл, өөрийн үзэл бодлыг гаргаж буй шийдвэртээ хамааруулахгүйгээр гагцхүү хууль ба өөрийн итгэл үнэмшилд захирагдан шийдвэрлэхийг ойлгоно.
Шүүгчийн хууль, эрх зүйн ухамсарыг удирдлага болгон гагцхүү өөрийн дотоод итгэлээр асуудлыг шийдвэрлэх хэн ч халдашгүй, юугаар ч үл хязгаарлагдах шүүгчийн үнэмлэхүй эрх ба энэ нь шүүгчийн хараат бус байдлын бодит илэрхийлэл болдог.
Докторант Ж.Эрхэсхулан: Дотоод итгэл нь шударга ёсны үүднээс, эрх зүй шалгуураар, бодит байдлын үүднээс хандах гэсэн 3 шалгууртай сэтгэл зүй, хүсэл зориг, таньж мэдрэхүйн хандлагыг өөртөө агуулсан итгэл үнэмшил гэж, Оросын эрдэмтэн А.Р.Ратинов: Дотоод итгэл нь гадны албадлагаас чөлөөтэйгээр, урьдаас тогтоосон журамд үл захирагдах үнэний эрэл юм гэж тодорхойлсон байдаг.
Шүүгч аливаад шударга бус хандаж, шүүхийн нэр төрийг сэвтээж, шүүх, иргэдийн итгэлцлийг бууруулсан тохиолдолд иргэд шударга бус шүүгч, шударга бус шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэхгүй гэсэн шаардлага тавихыг үгүйсгэх аргагүй юм.
-Мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа улам бүр дээшлүүлж, эрх зүйн шинэ үзэл, сэтгэлгээний төлөвшил, туршлага өндөр түвшинд хүрсэн байх ёстой.
Шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ аль нэг материаллаг хуулийг хэрэглэдэг. Хуулийн зүйл заалтад тулгуурлан хэрэг маргааныг шийдвэрлэн түүний үр дүнд захирамжилсан шинжтэй нэг бүрчилсэн акт гаргадаг. Энэ нь шүүхийн шийдвэр юм. Шүүхийн шийдвэр материаллаг хуулийг хэрэглэх үндсэн дээр гардаг, тухайн харилцаанд оролцож буй субъектүүдэд хэрэглэж буй хуулиа тайлбарлан өгч байгаа акт, өөрөөр хэлбэл казуаль тайлбар мөн. Хуулийг хэрэглэж буй шүүх шийдвэр гаргахдаа холбогдох хэсэгт нь тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэлийг эрх зүйн онолын шинжлэх ухаанд заасан, тайлбар хийх боломжийн бүх аргыг ашиглан талуудад ойлгомжтой хэллэгээр, бичгийн хэлбэрээр танилцуулах үүрэгтэй байдаг нь ардчилсан эрх зүйт төрийн мөн чанарт илүү нийцдэг. Үндэслэлийг чадварлаг бөгөөд бүрэн дүүрэн илэрхийлж чадсан шийдвэр аливаа шүүхийн ил тод байдлын хамгийн гол баталгаа болдог ба үндэслэлийг шинжлэх ухааны үндэстэй чадварлаг бичих нь тухайн шүүгчийн мэргэжлийн ур чадварыг илтгэнэ
Шүүх эрх мэдлийн нэр хүнд, хүч чадал нь шүүхийн шийдвэрийн цэцэн мэргэн, хөдөлбөргүй байдал, хэлбэрэлтгүй хэрэгждэгт оршино. Хуулийн эцсийн зорилго бол хууль байхад биш идэвхтэй үйлчилж нийгмийн харилцааг зохицуулж байхад оршино. Хууль бол хүмүүсийн хоорондын арилжаа наймаа, ахуйн энгийн харилцаанаас эхлээд хүн, төр хоёрын харилцаа, төр, нийгмийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон хүний амь насыг хүртэлх асуудлыг шийдвэрлэдэг асар их хүчин чадалтай байдаг. Хуулийн асар их хүчин чадал нь эрх зүйн бүх салбарт өндөр мэргэшсэн, мэргэжлийн өс зүйн эрхэм дээд чанарыг эзэмшсэн шүүгчийн гарт байж, түүний оюун ухаанаар, бодох, шийдвэрлэх үйл ажиллагаагаар хэрэгждэг юм.
Шүүгч хүн бүр мянга мянган хүний хувь заяа, улс, нийгмийн аюулгүй байдал, тусгаар оршихуйтай холбоотой амин чухал олон асуудлыг шийдвэрлэж, уг шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж байгаа нь шүүх ард түмнийг эрх зүйн хувьд хамгаалах үндсэн баталгаа болохыг илэрхийлдэг.
Иймд шүүгч хүн оюун мэдлэгийн асар их нөөц хүчийг хуримтлуулж байх, үүний төлөө цаг үргэлж тэмүүлж, өөрийгөө бүх талаар дайчлан зүтгэж байх ёстой.
Шүүгч хууль, эрх зүйн царцанги үзэл, сэтгэлгээнд баригдаж, боолчлогдох ёсгүй харин хууль хэрэглэдэг учраас тухайн хэрэглэж байгаа хуулиа хөгжүүлэхэд буюу түүнийг шинэчлэх, эргэн тодотгох, боловсронгуй болгоход чухал үүрэгтэйгээ ухамсарлах нь чухал юм. Ийм ч учраас хуулиудын эрх зүйн агуулгыг хянах үүргийг эрх зүйт төр гагцхүү шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд хамааруулдаг юм. Иймд шүүх эрх мэдлийн гол чиг үүргийн нэг нь хууль тогтоох эрх мэдэлтэй тэнцвэртэй, хяналттай харьцаж эрх дархтнууд хуулиас гадуур байж, энгийн хүмүүсийг дарангуйлахад хуулийг ашиглуулахгүй байхад чиглэгддэг байна.
Үргэлжлэл нь дараагийн дугаарт...