Өвөрхангайд соёотой хүүхэд төрсөн нь хөрсний бохирдол уу, удмын гажиг уу

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Өнөөдрийн Монгол

2009-03-05 10:23 GMT+8

Дөнгөж төрсөн хүүхдийн соёо нь ургаад гүйцсэн байсан гэвэл та бүхэн итгэх үү. Тэгвэл ийм хэрэг саяхан манай улсад гарсан байна. Өвөрхангай аймгийн харьяат нэгэн бүсгүй цагаан сарын дараахан амаржжээ. Харин уг эхээс төрсөн хүүхдийнх нь соёо бүрэн ургасан байж.

Тэр бүү хэл хүүхдэд хонины сүүл хөхүүлэхэд соёогоороо таслаад залгисан гэх мэдээллийг ойрын эх
сурвалжаас бидэнд ирүүллээ. Уг мэдээллийг тодруулахаар хэд хэдэн эх сурвалжтай холбогдоход уг хүүхдийн талаарх мэдээллийг ихэд нууцалсан.

Ямартаа ч бидэнд олдсон мэдээллээр хүүхдийн бие сайн байгаа гэнэ. Одоогоор хүүхдийг эхэд нь хөхүүлээгүй байгаа бөгөөд төрөөд тав хоногийн дараа гэхэд л аль хэдийнээ cap болсон юм шиг өсөлттэй байсан гэлээ.

Энэ дашрамд дурдахад оны өмнөхөн өгсөн албаны эх сурвалжаас нийслэлд шинээр мэндэлж байгаа хүүхдүүдийн дийлэнхээс илүү хувь нь төрөлхийн гажигтай төрж байгаа тухай харамсалтай мэдээллийг өгч байсан. Хамар, уруул нь сэтэрхий, тархины даралттай хүүхдийг төрөлхийн гажигтай хүнд өвчтэй хүүхэд хэмээн оношилж эмчилдэг байсан бол өнөөдөр эдгээр өвчтэй хүүхдүүд хэвийн үзэгдэл болж байгаа талаар тэд дурдаж байсан юм.

Учир нь дээр дурдсанаас хүнд өвчтэй хүүхдүүд мэндлэх болж. 2008 онд нийслэлд битүү хошноготой хүүхэд цөөнгүй мэндэлсэн нь хэчнээн харамсалтай ч уг мэдээллийг олонд хүргэхээс өөр замгүй болсон тухай тэд мэдэгдэж байсан.

Тэр бүү хэл төрөлхийн ходоодгүй хүүхэд төрсөн тохиолдол ч цөөнгүй байгаагаас үзэхэд агаарын бохирдол хөрс ус, хүнсний аюулгүй байдал манай улсад ямар хэмжээнд очоод байгааг тайлбарлалтгүй хэмээж байсныг дурдахгүй өнгөрч боломгүй санагдана.

Нийслэлийн агаарын бохирдол ихэдсэнээс шинээр төрж байгаа хүүхдүүд төрөлхийн гажигтай төрж байгаа. Хамгийн гол нь агаарын бохирдлоос дутахгүй хөрсний, усны бохирдол, баталгаагүй хүнс эхийн урагт сөргөөр нөлөөлж байгааг холбогдох албаны хүмүүс сэрэмжлүүлэх болоод удсан.

Нийслэлийн иргэд маань боломжтой бол жирэмсэн эхчүүдээ хотоос гаргаж, хөдөөний цэнгэг агаарт ядаж л амаржтал нь байлгах.
 
Үгүй ядаж өвлийн улиралд энэ нь бүр ч хэрэгтэй. Гэтэл хоногийн хоолны мөнгөө олох гэж зовж байгаа иргэдэд энэ боломж үнэхээр байхгүй. Харин ч амьдралын боломжоосоо болж эхчүүд маш их ачаалалтай ажиллаж, төрөхөөс нэг сарын өмнө л арай гэж жирэмсэний амралтаа авах нь их.

Гэтэл энэ байдал эргээд нярайд сөргөөр нөлөөлж байгааг холбогдох албаны хүмүүс ярьдаг. Өнөөдөр хорвоод мэндэлж байгаа Монголын үрс маань эхийн хэвлийгээс хорвоод мэндлэх хүртэлх арван cap.
Төрөөд ч ялгаагүй хорт утаанд угаартаж, үл мэдэгдэх химийн олон төрлийн хортой бодист хордсон хөрс, агаараас болж эрүүл мэндээ төдийгүй амь насаа ч алдах болсон.
 
Үүнийг ч дээр дурдсан жишээнүүд дэндүү тодорхой харуулж байгаа нь хямралд сөхөрсөн улсын маань нэгэн эмгэнэл болоод байна гэхэд маргах хүн гарахгүй биз ээ.

Нөгөө талаараа төрөлхийн гажгаас дутуугүй хажуугийн олдмол гажигт улсынхаа ирээдүй болсон нялх үрсээ тавьж туугаад байх юм бол тусгаар тогтносон улсын хэрэг юу байна. Төрөх үрээ, төрүүлэх үрээ эрүүл саруул гаргаж чадахгүй байгаагийн бурууг нийгмээс хайх уу өдрөөс өдөрт доройтож ядуурсан улс орноосоо эрэх үү. Баян тарган багтаж ядаж амьдрахаа байг гэхэд байгаадаа цадаж, ядаж л удам залгаж хорвоод мэндэлж байгаа үрсээ эрүүл саруул төрүүлдэг орчин байвал … хэмээн шаналалгаа нэмэгдэж байна.

Энэ бүхнийг дурдах болсон нь сүүлийн үед дөнгөж төрж буй нялхсын дунд "төрөлхийн" хэмээн эмч нарт цоллогдох болсон зүй бус өвчлөл газар авснаас тэр. Муу л бол сухрын хар овоохой гэдэг шиг сүүлийн үед нийслэлийн төдийгүй орон нутгийн хэмжээнд агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн.
Мөн мөнгө л олж, өөрсдөө л баяжиж байвал бусад нь хамаагүй хэмээн зүтгэсэн муйхар этгээдүүдээс болж хөрсний, усны бохирдол байх ёстой хэмжээнээсээ арав, зуу дахин их болж. Хүнсний аюулгүй байдал    бүрэн хэмжээгээрээ алдагдаад байгаагаас Монгол Улсын маань ирээдүй болсон үр хүүхдүүд минь төрөлхийн гажигтай төрөх болов.

Хамгийн харамсалтай нь энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлага байна. Үүнийг нь төрөөд удаагүй төрөлхийн соёотой хүүхэд ч нотолж байна гэхэд хэтрүүлсэн, шоудсан болохгүй хэмээн бодно. Монголчууд маань дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг.

Нээрээ ч идэх, ашиглахаас өөрийг үл бодогч бодлого баригчдаас болж энэ улс маань улам дордож, эцэс сүүлдээ ирээдүй болсон үр хүүхдүүд маань "хэвийн төрөлт" гэдгийг мартаж байгааг эмгэнэл гэж хэлэхэд ч багадмаар санагдах боллоо.

С.Баяр

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 301 санал өгсөн байна.

Дээшээ