Оюутан наснаасаа авъяас чадвараараа олны танил болон, уналтад ороод байсан нийтийн дууг хөл дээр нь босгосон дуучид бол яах аргагүй С.Жавхлан, Т.Баясгалан хоёр.
Их урлагт хөл тавьсан цагаасаа л олны анхаарлыг татаж эхэлсэн хос дуучны хамтын уран бүтээл удалгүй цэг тавихад хүрсэн шалтгааныг тэдний хэн нь ч одоог хүртэл нийтэд албан ёсоор тайлбарлаагүй.
Бие даан уран бүтээлээ туурвисан ч амжилттай яваа тэд оюутны ширээнээсээ босов уу, үгүй юу Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр ингэрээ мялаасан.
Харин өнөөдөр тэднийг баргийн хүний аваад байдаггүй Монголын Улсын Гавъяат жүжигчин гэх хүндтэй цол хэргэмийг авах гэж байгаа талаар шуугицгааж байна.
Мөн тэдэнтэй хамт СТА Ч.Бат-Эрдэнийг ч мөн гавъяат цол авах гэж байгаа талаар яригдаж байгаа юм.
Ямартай ч өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч 12.00 цагаас Төрийн ёслол, хүндэтгэлийн танхимдаа нэр бүхий хүмүүсийг шагнахаар болсон гэнэ.
Харин С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ нарыг гавъяат цол авах эсэх нь үнэн болохыг цагийн дараа мэдэх нь.
Ч.Туяа