Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч нэр бүхий хүмүүсийг одон, медалиар шагнасан юм.
Төрийн одон медаль авсан зарим хүний сэтгэгдлийг та бүхэндээ хүргэе.
-Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран: Монгол төрийн минь өлмий бат оршиг-
-Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдэг хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Энэ их том алдар цолыг авсандаа их баяртай байна. Хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн эцэг, эхдээ хамгийн их баярладаг юм байна. Ард түмэндээ мөн их баярлаж байна. Илүү ихийг хийнэ гэж бодогдож байна. Монгол төрийн минь өлмий бат оршиг. Монголын ард түмэн минь аз жаргалтай, түвшин сайхан амьдрахыг ерөөе.
-МУГЖ Т.Баясгалан: Ээж рүүгээ яараад байна-
-Залуу насандаа Монгол Улсын Гавъяат жүжигчин цол тэмдэг хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Хөдөлмөр, авъяасыг минь үнэлж төрөөс Монгол Улсын Гавъяат жүжигчин цол тэмдэг өгсөнд баяртай байна. Дууг минь сонсож алга ташиж, цаг заваа гарган тоглолтыг минь үздэг ард түмэндээ маш их баярлалаа гэж хэлье. Өвөг дээдсийнхээ буян хишиг, аав, ээж, ах, дүү нар, хань, багш, найз нөхөддөө баярлаж байна. Дуучин хэмээх энэ мэргэжлийг надад өгсөн бурхан сахиусандаа баярлалаа.
-Энэхүү эрхэм хүндтэй цолыг авах болсноо хэзээ мэдсэн бэ?
-Өчигдөр мэдээд маш их догдолж, баярласан. Урд шөнө бараг унтсангүй, догдлоод.
-Тантай хамт оюутны ширээнд тохойлсон найзууд чинь өнөөдөр эрхэм хүндтэй цолыг мөн хүртлээ.
-Бид нар нэг цаг үеийн уран бүтээлчид. Манай ангийнхан хийморьлог сайхан байна. Сайн багш нарын шавь нар тулдаа энэхүү амжилтанд хүрлээ.
-Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг хэдэн онд авсан бэ?
-Оюутан ахуй наснаасаа дуулж 2004 онд СТА цол тэмдгийг “Зөвхөн чамдаа” тоглолтон дээрээ авч байлаа.
-МУГЖ хэмээх цолыг залуу насандаа хүртлээ. Энэхүү шагналыг авах болсон гэж та өөрийгөө бодож байсан уу?
-Надад итгээд энэхүү цол, тэмдгийг өгч байгаа. Маш их итгэлийг хүлээлгэлээ. Цаашдаа илүү сайн хөдөлмөрлөж ажиллах болно.
-Таныг ээж тань хүлээгээд байж байгаа байх. Энд хамт ирээгүй байгаа юм уу?
-Ээж маань гадаа хүлээж байгаа. Ээж рүүгээ яараад байна.
-Баярлалаа. Амжилт хүсье.
-МУГЖ Ч.Бат-Эрдэнэ: Их айсан шүү-
-Монгол Улсын Гавъяат жүжигчин цол тэмдэг хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Ард түмний минь алга ташилт надад энэхүү шагналыг авчирсан гэж бодож байна. Тиймээс миний дууг сонсдог ард түмэндээ, гэр бүл, найз нөхөддөө бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна.
-Энэхүү шагналыг авах болсноо мэдээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Их айсан шүү. Энэ том шагналын нэр хүндийг өндөр өргөж явна гэж бодож байна.
Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигааар Монгол Улсын гавъяат жүжигчин цол тэмдэг авах байсан С.Жавхлан хөдөө, орон нутагт тоглолтоор явж байгаа болохоор ирж амжаагүй байлаа.
Ч.Болор
-Дэлгэрэнгүй -
Ерөнхийлөгчийн зарлигаар мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, үндэсний болон гадаадын зохиолчдын шилдэг жүжиг, уран сайхны киноны гол ба туслах дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг бүтээж, Монголын тайз, дэлгэцийн урлагийн хөгжилд оруулсан бодитой хувь нэмрийг нь үнэлж Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Гомбын Мягмарнаранд Монгол Улсын ардын жүжигчин цол, соёл урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол ардын уртын дууг мэргэжлийн өндөр түвшинд дуулан, үндэсний дуулалт жүжгийн гол дүрүүдийг чадварлаг бүтээж, Монгол ардын уртын дууны гайхамшгийг өөрийн орон төдийгүй дэлхий дахинаа сурталчлан таниулах, мэргэжлийн залуу дуучид, уран бүтээлчдийг сургаж бэлтгэхэд оруулж байгаа онцгой хувь нэмрийг нь үнэлж Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уртын дуучин Адилбишийн Нэргүйд Монгол Улсын ардын жүжигчин цол,
боловсрол, мэргэжлийн урлагийн байгууллагад
олон жил үр бүтээлтэй ажиллан, Монголын төгөлдөр хуурын сургалтыг
дэлхийн түвшинд хүргэж хөгжмийн урлагийн өндөр чадвартай, мэргэжлийн
боловсон хүчин бэлтгэх, орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлэх, гадаад
оронд сурталчлан таниулах, дэлхийн шилдэг хөгжмийг эх орондоо түгээн
дэлгэрүүлэхэд оруулж байгаа бодитой хувь нэмрийг нь үнэлж СУИС-ийн
мэргэжлийн төгөлдөр хуурын багш Тувааны Цолмонд Монгол Улсын
ардын жүжигчин цол, соёл урлаг, батлан хамгаалахын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан, сонгодог болон цэрэг эх-орны сэдэвт дууг мэргэжлийн өндөр түвшинд дуулахын зэрэгцээ олон арван дууны ая зохиож, уран бүтээлийн баялаг урын санг бий болгон, Монголын дууны урлагийг баяжуулан хөгжүүлэх, гадаад оронд сурталчлан таниулахад оруулсан бодитой хувь нэмрийг нь үнэлж Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Өлзий-Утасын Баярмагнайд Монгол Улсын ардын жүжигчин цол тус тус хүртээлээ.
Төрийн тэргүүний зарлигаар төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагад
олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, хууль сахиулах
байгууллагын бүтэц, тогтолцоог шинэчлэн бэхжүүлэх, тэдгээрийн үйл
ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг
боловсронгуй болгоход оруулсан хувь нэмрийг нь үнэлж Хууль зүйн ухааны
доктор, хошууч генерал Баастын Пүрэвт Монгол
Улсын гавъяат хуульч цол, төрийн захиргааны төв байгууллагад олон жил
идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын
салбарыг хөгжүүлэх, үндэсний боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, аж
ахуйн тооцоог үйлдвэр аж ахуйн газарт нэвтрүүлэх, анхан шатны болон
нягтлан бодох бүртгэлийн системийг шинэчлэх, санхүүгийн эрх зүйн орчинг
сайжруулах, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд оруулсан хувь
нэмрийг нь үнэлж нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын ахмад ажилтан
Мятавын Лхамсүрэнд Монгол Улсын гавъяат эдийн засагч цол, төрийн
захиргааны төв байгууллагуудад он удаан жил санаачилга, үр бүтээлтэй
ажиллан, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг
бэхжүүлэх, ой модны аж үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэн
хөгжүүлэх, улс орныг үйлдвэржүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж
төрийн захиргааны байгууллагын ахмад ажилтан Долгорын Сэд-Очирт
Монгол Улсын гавъяат эдийн засагч цол, төрийн захиргаа, хөдөө аж ахуйн
салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын хөдөө
аж ахуйн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, мал сүргийг
халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх биобэлдмэлийн үйлдвэрлэлд
дэвшилтэт техник, шинэ технологи нэвтрүүлэн, хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн
хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Биокомбинат” Төрийн өмчит
үйлдвэрийн газрын захирал Даржаагийн Насанжаргалд Монгол Улсын гавъяат эдийн засагч цол,
соёл урлагийн салбарт олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, үндэсний драмын болон дуулалт жүжиг, концерт, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг тайзнаа чадварлаг найруулан тавьж, дуулалт жүжигт найруулгын өвөрмөц зохиомж, шинэлэг арга барил нэвтрүүлэн, орчин үеийн театрын урлагийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Төв аймгийн “Монгол туургатан” театрын захирал, уран сайхны удирдаач Чимэддоржийн Ганхуягт Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цол, боловсролын байгууллагад олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллан, сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарын мэдлэг чадвар, заах ур чадварыг дээшлүүлэх, чадварлаг хамт олныг бүрдүүлж, сургалтын арга барилыг боловсронгуй болгох, боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Дархан-Уул аймгийн Монгол-Туркийн хамтарсан 21 дүгээр сургуулийн захирал Бадамдоржийн Батчулуунд Монгол Улсын гавъяат багш цол, Боловсролын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллан, сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, үндэсний спортын дээд боловсролтой боловсон хүчин, багш нарыг сургаж бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Шонхор-Олимп” дээд сургуулийн багш Нинжийн Дэжимбээд Монгол Улсын гавъяат багш цол, радио, телевизийн байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрөл бүрийн нэвтрүүлгүүдийг мэргэжлийн өндөр түвшинд хөтөлж, нэвтрүүлгийн чанарыг сайжруулах, үндэсний радио, телевизийн алтан сан хөмрөгийг баяжуулах, залуу нэвтрүүлэгч, хөтлөгчдийг сургаж бэлтгэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Жамъяндоржийн Бямбаад Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол, усны барилга байгууламжийн хайгуул судалгаа, зураг төслийн ажилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, усыг зөв зохистой ашиглах, хамгаалах болон усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн усны нөөц, ус ашиглалтын салбарын зураг төслийн менежер Лувсанбатын Мягмарт Монгол Улсын байгаль орчны гавъяат ажилтан цол, эрүүл мэндийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, хорт хавдрыг эмчлэх химийн эмчилгээнд шинэ арга ажиллагаа нэвтрүүлэн, хавдар судлалын албыг бэхжүүлэх, эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг сургаж бэлтгэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч, их эмч Магаагийн Саранчулуунд Монгол Улсын хүний гавъяат эмч цол, хүнсний аж үйлдвэрийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, орчин үеийн шинэ техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, үндэсний шинэ нэр төрлийн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг бий болгож хүн амын хүнсний хэрэгцээг хангах, гадаад зах зээлд гаргах, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж, үйлдвэрлэл, худалдааны “Бенедакт” ХХК-ийн ерөнхий захирал Дугарын Тунгалагт Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол,
соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллан, Монгол ардын уртын дууг чадварлаг дуулан үзэгч олны хүртээл болгож, Монголын соёл урлаг, түүний дотроос үндэсний бахархал болсон уртын дууны урлагийг хөгжүүлэх, дэлхий дахинд сурталчлан таниулахад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын дуучин Ганбаатарын Хонгорзулд Монгол Улсын гавъяат жүжигчин цол, хэвлэл мэдээллийн байгууллагад идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, мэдээлэл технологийн орчин үеийн дэвшилтэт арга хэлбэрүүдийг Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэвтрүүлэн, телевизийн уран бүтээлийн агуулга хэлбэрийг баяжуулж, шинэлэг чанартай нэвтрүүлгүүдийг үзэгчдийн хүртээл болгон, мэдээллийн хэрэгслийн бие даасан байдал, телевизийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж ТV-5 телевизийн ерөнхий захирал Даваажанцангийн Сарангэрэлд Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол, геологи, уул уурхайн салбарт үр бүтээлтэй ажиллаж, уул уурхайн үйлдвэрлэлд орчин үеийн шинэ техник, технологийг нэвтрүүлэн, бүтээмжийг дээшлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, улсын эрдэнэсийн санг баяжуулж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж “Монполимет” ХХК-ийн ерөнхий захирал Цэдэнгийн Гарамжавт Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол, мал сүргээ жил бүр тогтвортой өсгөн үржүүлж, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, залуу малчдыг мал маллагааны арга ухаанд сургах, иргэдийг малжуулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн малчин Отгоны Доржид Монгол Улсын гавъяат малчин цол, хөдөө аж ахуйн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, өндөр хүчин чадалтай орчин үеийн техник, шинэ технологи нэвтрүүлэн, усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлж, жил бүр тогтвортой өндөр ургац хураан, газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Сэлэнгэ аймгийн “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Лхагвын Чинбатад Монгол Улсын ХАА-н гавъяат механикжуулагч цол,
боловсролын салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж,
сургалт эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвиж, боловсролын байгууллагын
бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, материаллаг баазыг
бэхжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, дээд боловсролыг
хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Улаанбаатар дээд сургуулийн
дэд захирал, профессор Дашдондогийн Болдод Монгол
Улсын гавъяат багш цол, эрүүл мэндийн салбарт идэвх зүтгэл, үр
бүтээлтэй ажиллаж, хүүхдийн мэс заслын эмчилгээний чиглэлээр эрдэм
шинжилгээний бүтээл туурвиж, хүүхдийн бөөрний эмгэгийн үеийн мэс заслын
эмчилгээнд шинэ арга ажиллагааг амжилттай нэвтрүүлж, залуу эмч нарыг
сурган дадлагажуулах, эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах, хүн
амын эрүүл мэндийг хамгаалахад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Эх
нялхсын эрдэм шинжилгээний төвийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч,
их эмч Бадамсүрэнгийн Энхравданд Монгол Улсын хүний гавъяат эмч
цол, “Насан багын дурсамж”, “Монголын үнэртэй салхи”, “Хүүгийн бодол”
зэрэг томоохон уран бүтээлүүдээ олон түмний хүртээл болгож, хөгжмийн
өвөрмөц содон найруулга, хоолойн өргөн цар хүрээ, дуулаачийн төрөлх
авъяас чадвар, шинэлэг менежментээрээ Монголын соёл урлаг, түүний
дотроос нийтийн дууны урлагийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь
үнэлж дуучин Самандын Жавхланд Монгол Улсын гавъяат жүжигчин
цол, “Сүүтэй зүүдэн”, “Зөвхөн чамдаа”, “Бүүвэйн залбирал” зэрэг өвөрмөц
өнгө аястай, томоохон бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг
бүтээж, олон түмний хүртээл болгон, Монголын соёл урлаг, түүний дотроос
мэргэжлийн болон нийтийн дууны урлагийн хөгжилд оруулж байгаа хувь
нэмрийг нь үнэлж дуучин Түвшинжаргалын Баясгаланд Монгол Улсын
гавъяат жүжигчин цол, хөнгөн атлетикийн спортын төрлөөр тив дэлхий,
олон улсын хэмжээний болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд
тогтмол амжилттай оролцож, Ази тивийн мастеруудын аваргын алтан медаль
5 удаа, “Ринго”-гийн дэлхийн аваргын анхны алтан медаль хүртсэн
амжилтыг нь үнэлж Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, хөнгөн
атлетикийн спортын олон улсын хэмжээний мастер Дангаажавын Баттулгад
Монгол Улсын гавъяат тамирчин цол, “Хонхны нулимс”, “Чи минь дэргэд
байвал би жаргалтай”, “Цагаан сүүний ургамал” зэрэг шилдэг уран
бүтээлүүдээ олон түмний хүртээл болгож, орчин үеийн нийтийн дуу
дуулаачдын менежментийг өөрчлөн шинэчилж, Монголын соёл урлаг, түүний
дотроос мэргэжлийн болон нийтийн дууны урлагийн хөгжилд оруулж байгаа
хувь нэмрийг нь үнэлж дуучин Чинбатын Бат-Эрдэнэд Монгол Улсын гавъяат жүжигчин цол тус тус олголоо.
Энэ өдөр Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Базаргочоогийн Надмид, Янгир-Тото кино студийн ерөнхий захирал Чогдонгийн Тогтох, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ванчигийн Удвал, Алтан гадас одонгоор Улсын Клиникийн нэгдсэн эмнэлгийн Бөөр судлалын клиникийн эрхлэгч Бат-Очирын Бямбадаш, ХААИС-ийн химийн тэнхимийн багш Ёндонгийн Думаа, Нийслэлийн Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгийн багш Мангалжавын Налжирмаа, Нийслэл дэх “Сүү” ХК-ийн маркетингийн ахлах менежер Дагвадоржийн Тунгалаг, Нийслэлийн эрчим хүчний “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК-ийн гагнуурчин Базардагзалын Чинбат нар шагнагдлаа.
Мөн Цэргийн гавъяаны одонгоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны өндөр настан, ахмад дайчин Пүрэвийн Банзрагч, Нийслэлийн Хан-Уул дүүргийн өндөр настан, Цэргийн дуу бүжгийн чуулгын багш асан Сэдийн Галсанцэдэн нар шагнагдсан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар “Бөртэ “ Төрийн өмчит үйлдвэрийн газрын оёдолчин Должингийн Алтанцэцэг, Цэргийн хүндэт медалиар Дотоодын цэргийн штабын ахлах офицер, цагдаагийн хошууч Дагмаагийн Нэргүй нарыг тус тус шагналаа.