-ИЗН-аас таныг огцруулах дөрвөн зүйл бүхий шаардлагын дагуу өчигдөр
Хан-Уул дүүргийн ИТХ-аар авч хэлэлцлээ. Ямартаа ч хурлын шийдвэр
ИЗН-аас өгсөн дөрвөн зүйл бүхий шаардлага таныг Хан-Уул дүүргийн Засаг
даргын албан тушаалаас огцрох бүрэн үндэслэл биш гэж гарлаа?
-Би хурлыг нэлээн ажиглаж суулаа. Ер нь бол төрийн албан байгууллагад
хэн нэгэн хүн дураараа ажиллах боломжгүй. Улс төрийн шийдэлгүйгээр
ямарваа улс төрийн албан тушаалыг хаших нөхцөлгүй байдаг. Би хурлын
төлөөлөгчдөд 2006 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар тайлангаа
тавьсан. Хурлын төлөөлөгчид ч бүгдээрээ сонсож, хэлэлцээд дүнгээ
тавьсан байгаа. Нөгөөтэйгүүр 2007 оныхоо төсөв төлөвлөгөөг ИТХ-ын
тэргүүлэгчдээр батлуулсан.Би 2006 оны 11 дүгээр сарын 30-нд Ерөнхий
сайдад “БОЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Төрийн албаны хуулийн
дагуу ажиллах боломжгүй тул үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн
өөрийнхөө өргөдлийг өгсөн юм. “Төрийн албаны хуулийн дагуу БОЯ-ны
Төрийн нарийн бичгийн даргаар очмоор боловч болохгүй юм” гэдгээ хэлсэн.
Яагаад гэвэл би БО-ны сайд И.Эрдэнэбаатартай ураг төрлийн хамаатан.
Хамаагүй би тэндэхийн Төрийн нарийн бичгийн даргаар очиж болж байна.
Гэвч энэ чинь Төрийн албаны хуультай зөрчилдөнө. Улаанбаатарынхан
намайг И.Эрдэнэбаатарын хамаатан гэдгийг мэдэхгүй ч Ховд аймгийнхан
андахгүй. Би тэгж ичих нүүрээ элгэндээ наасан хүн биш. Ерөнхий сайдын
зүгээс ийм шийдвэр гарахад Ховдод амьдарч байгаа манай ээж, аав хүртэл
“Ингэж болдог юм уу” гэж гайхаж, асууж байсан. Тиймээс би Ерөнхий
сайдад “Би БОЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ийм учир шалтгааны
улмаас ажилламааргүй байна. Хамаа алга, өөр албан тушаалд тавибал тэнд
чинь би ажиллая” гэдгээ хэлж байсан. Тэгээд ч ах дүүтэйгээ нэг газар
ажиллах нь эвгүй юм. Нам талаасаа ч ажлын олигтой үр дүн гарахгүй. Эв
нэгдлийн Засгийн газар гэж байгуулчихаад ах, дүү хоёрыг томилчихвол
ёс зүйн хувьд зохимжгүй биз дээ. Бас намын зарим хүмүүс ч бидний төрөл
садан гэдгийг мэдэх байх. Ингээд ажлын үр дүн гэхээсээ илүү намын нэр
хүнд унах болно.
-Тэгвэл таныг албан тушаалд дуртайдаа Хан-Уул дүүргийн Засаг даргын
албан ажлаа өгөхгүй байна гэхчилэнгээр сонин хэвлэлээр шуугиад байгаа
шүү дээ?
-Албан тушаалын тухайд намайг албан тушаалд дуртай гээд л бичээд
байдаг. Тэрэндээ тулвал Төрийн нарийн бичгийн дарга гэдэг төрийн
захиргааны хамгийн өндөр албан тушаал шүү дээ. Би уг ньхуульч, эдийн
засагч, улс төрч мэргэжилтэй хүн. Тэгсэн ч дээрх асуудлуудыг бодоод
БОЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж болохгүй гэсэн шийдийг
гаргасан юм. Төрийн алба гэдэг ёс зүйтэй байх ёстой. Төрийн албаар
тоглож болохгүй. Ингээд шийдвэрээ гаргаж, Хан-Уул дүүргийн Засаг
даргаар ажиллах хугацаанд өнөөдрийг хүртэл Ц.Батбаяр даргын гаргасан
гээд байгаа захирамж манайд ирээгүй. Харин энэ захирамж манай Засаг
даргын тамгын газарт биш, ажил хүлээлцэх комисст ч биш ИЗН-д очиж, ИЗН
үүнийг хөндөж тавьж байгаа нь сонин юм. Дүүргийн Засаг даргын тамгын
газар, дүүргийн ИТХ-ын ажлын албанд ч ирээгүй Нийслэлийн Засаг даргын
ийм шийдвэр гэж байж болох уу. Ер ч бид Ц.Батбаяртай хариуцлага тооцох
асуудлыг есдүгээр сарын 30-нд НИТХ хуралдахад ярина. Үнэндээ
Ц.Батбаярыг хотын даргаар томилогдоход ард түмэн инээж, шоолж л байсан
биз дээ.
-Өчигдөр болсон хуралдаанд төлөөлөгчдийг оролцуулах саналыг та өөрөө
тавьсан гэсэн. Тэгээд төлөөлөгчдийг оролцуулснаар асуудал илүү яригдаж
чадсан гэж үзэж байна уу?
-”Дүүргийн намын хорооны тэргүүлэгчид улс төрийн шийдэл гаргахад
оролцож, ярилцсан юм. Тэгэхээр тэргүүлэгчдээр асуудал тавиад дуусгая”
гэхээр нь “Үгүй ээ, төлөөлөгчдийнхөө дунд яръя” гэдэг саналыг би
гаргасан. Өнөөдөр ер нь буруутан хайх юм бол Засгийн газар, Ерөнхий
сайд хүртлээ буруудна. Сонгуулийн албан тушаалтныг томилохдоо төрийн
апбаны хуулийн 17-ийн 12-т заасны дагуу “Иргэнийг төрийн албаны
зайлшгүй шаардлагын үүднээс ажилд түр томилж болно” гэдгээр томилдог.
Энэ нь сонгон шалгаруулалтгүйгээр томилох боломж гэсэн үг л дээ. Тэр
заалтын дагуу л намайг томилсон. Гэхдээ сонгогдож томилогдсон
сонгуулийн албан тушаалтныг ажлаас чөлөөлж, томилохдоо ИТХ-тай ярих,
зөвшилцөх хэрэгтэй байдаг болов уу гэж боддог юм. Энэ нь тийм чухал биш
ч ёс зүйн хувьд ингэх хэрэгтэй байсан байх.Өчигдөр би төлөөлөгч нартай
үнэн байдлаа чөлөөтэй ярилцъя гэж бодоод надаас асуух юм байвал асуу
гэтэл хэн ч юу ч асуухгүй байсан.
-Хамгийн гол нь Ерөнхий сайд тэр ту шаалыг гаргахдаа таныг
И.Эрдэнэбаатар сайдтай төрөл садны холбоотой гэдгийг мэдэж байсан юм
болов уу?
-Ерөнхий сайд бүх асуудлыг өөрөө боловсруулдаггүй шүүдээ. Яахав, тухайн
асуудлын бэлтгэх хугацаа богино байсан учраас яаравчлан шийдвэр
гаргасан байх. Уг нь ерөнхийдөө тийм ойлголт байсан баймаар.
-Наймдугаар сарын 30-нд болох НИТХ-аар Нийслэлийн Засаг дарга
Ц.Батбаярыг ярилцана гэж байсан. Яг юун талаар ярих гэж байгаа юм бэ?
-Энэ сарын 30-нд болох НИТХ дээр Ц.Батбаярын энэ хариуцлагагүй асуудлыг
ярина. Ц.Батбаярын хариуцлагагүй ажлын золиос болж өнөөдөр миний нэр
төр ард түмний дунд унаж байгааг та бүхэн ч гэсэн харж байна. Тэр
асуудлаар л би НИТХ-ын төлөөлөгчийн хувьд ярина.
-Ер нь Нийслэлийн Засаг даргын захирамж нь хэзээ гарсан юм бэ. Тэнд юу гэж дурьдсаныг хэлж өгөхгүй юу?
-2006 оны есдүгээр сарын 20-нд гарсан гэсэн. Хэрвээ ажлаас чөлөөлөх
шийдвэр тухайн үед гарсан байсан юм бол манайд бичгээр ирүүлж, ажил
хүлээлцэх комисс нь ирээд, миний ажлыг хүлээн авч, орлогчид шилжүүлэх
естой байсан. Гэтэл ийм ажлууд хийгдээгүй. Тийм болохоор би өчигдөр ИТХ
дээр “Миний буруу юу байна аа, та нар хэлээд өгөөч” гэж хэлээд байсан
шүү дээ. Үнэндээ энэ хугацаанд юу ч болоогүй байхад өнөөдөр ИЗН уг
асуудлыг арван сарын дараа ярьж байгаа байхгүй юу. Ийм юм байж болох
уу. Харин өчигдөр энэ асуудлыг хуралд танилцуулж, хурлын төлөөлөгчдийн
олонхи нь ийм чиглэлийг хүлээж авах шаардлагагүй гээд шийдчихлээ.
Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын захирамжид ингэж бичсэн байсан.
Монгол улсын Засгийн газрын 2006 оны 217 дугаар тогтоолыг үндэслэн
захирамжлах нь:
Нэг. Өөр ажилд томилогдсон тул Дэлэгийн Загджавыг 2006 оны есдүгээр
сарын 13-ны өдрөөр тасалбар болгон Хан-Уул дүүргийн Засаг даргын үүрэгт
ажлаас чөлөөлсүгэй.
Хоёр. “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,
түүийн удирдлагын тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн гуравт заасны
дагуу дүүргийн Засаг даргыг шинээр томилогдох хүртэл Засаг даргын бүрэн
эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Засаг даргын орлогч Х.Баттулгад
даалгасугай.
Гурав. Д.Загджавтай амралтын болон бусад тооцоо хийхийг
Тамгын газар “Г.Элдэвсүрэн”-д зөвшөөрсүгэй.
Дөрөв. Хан-Уул дүүргийн
Засаг даргын ажлыг хэлэлцүүлэх комиссыг дараахь бүрэлдэхүүнтэйгээр
томилсугай гэсэн байсан. Гэтэл эдгээр долоон хүний бүрэлдэхүүнтэй
комисс нь битгий хэл комисст багтагсдын гурван нь энэ асуудлыг саяхан
хүртэл мэдээгүй байсан. Г.Элдэвсүрэн гэдэг нь манай дүүргийн Засаг
даргын тамгын газрын дарга, Г.Мөнхзул бол манай дүүргийн Засаг даргын
тамгын газрын Төрийн захиргааны хэлтсийн дарга, Д.Дашхорлоо нь бас
манай дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, Эдийн засаг, Төрийн
сангийн хэлтсийн даргын албан тушаалтай. Тэгтэл тэд комисст багтсан
байснаа өнөөдрийг хүртэл мэдээгүй л явсан байна. Манай орлогч дарга
Х.Баттулгад ч миний албан үүргийг түр орлох тухай огтхон ч хэлээгүй
байсан гэдгийг түрүүн Х.Баттулга өөрөө хэлж байсан. Үүнээс үзэхэд миний
буруу биш гэж би ойлгож байгаа.
-Хан-Уул дүүргийн ИТХ-ын үеэр хэрвээ таныг ажлаас чөлөөлөх захирамж
хүчинтэй болвол өнгөрсөн нэг жилийн хугацаанд цохож гаргасан бүх
шийдвэрүүд хүчингүй болно гэж хүртэл яригдаж байсан. Харин та үүнд ямар
хариулт өгмөөр байна?
-Та нар өөрсдөө бод доо. Хэрэгжээгүй, ирээгүй бүр арван сарын дараа
гарсан захирамжийг өнөөдөр хүчинтэй болгох гээд яриад байх юм. Би
ойлгохгүй байна. Тэгээд ч үүнийг хүлээж авах шаардлагагүй гээд ИТХ-аар
шийдчихлээ. Төрийн алба л юм бол төрийн албаар дамжин ирж, хэрэгжүүлээд
явчих хэрэгтэй. Би 12 дугаар сарын 1-ний өдрөөс БОЯ-ны Төрийн нарийн
бичгийн даргаас чөлөөлөгдөж, 12 дугаар сарын 1-ний өдрөөс Хан-Уул
дүүргийн Засаг даргаар ажилласан. Энэ хугацаанд хэрвээ энэ захирамж
ирсэн байсан бол би ИТХ-аар хуралдуулаад, уг асуудлыг ярилцаад шийдчих
байсан. Түүгээр ч барахгүй би 2006 оны эцсээр дүүргийнхээ ИТХ-д 2006
оныхоо ажлын дүнг ярьж тайлагнасан. Хэрвээ тухайн үед энэ захирамж
ирсэн байсан бол ИТХ уг асуудлыг ярилцаад шийдчихнэ шүү дээ. Би
чөлөөлөгдвөл чөлөөлөгдөж, өөр хүн томилогдвол томилогдчих байсан.
Тэгээд ч би дахин нэр дэвших албатай байсан бол дахиад нэр дэвшээд
явчихна. Гэтэл ИТХ, Засаг даргын тамгын газарт энэ асуудал ирээгүй юм
аа гэдгийг дахин дахин хэлье.
-Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр энэ захирамжийг яагаад танд биш, ИЗН-д хүргүүлсэн юм бол оо?
-Тэрийг Ц.Батбаяраас өөрөөс нь асуумаар байна. Харин дүүргийн Засаг
дарга, дүүргийн МАХН-ын хорооны даргын хувьд би бусад намын
удирдлагуудтай ажил хэргийн холбоотой байдаг. Энэ долоон жилийн
хугацаанд дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад ИЗН-ын хороо битгий
хэл, ИЗН-ын гишүүн гэж надтай нэг ч хүн уулзаагүй юм шүү. Би АН эсвэл
Эх орон намын хүмүүсийг мэднэ. Өмнө нь Социал демократ нам ч гэж
байсан. Зарим нь манай дотор ч ажиллаж байгаа шүү дээ.
-Тэгэхээр ерөнхийдөө таныг “албан тушаалд дуртай” гэсэн хар PR гадуур тугсэн байгаа. Та үнэхээр албан тушаалд дуртай хүн үү?
-Чи тэгвэл аль нэг яамны Төрийн нарийн бичгийн албан тушаалаас өөрийн
сайн дурын үндсэн дээр татгалзсан ганцхан хүнийг олоод ир. Тэгвэл би
албан тушаалд дуртай хүн болж хувиръя. Олдохгүй бол өөрийнхөө хувийн
дүгнэлтээр намайг ойлгоорой. 1996 оны сонгуулиар АН гарч ирэхэд би Ховд
аймгийн Засаг даргаар томилогдож байсан. Дараа иь 2000 оны сонгуулиар
МАХН гарч ирээд ГЕГ-ын даргаар намайг томилох санал тавихад би бас л
өөрийнхөө саналаар тэнд очоогүй. Ингээд миний оронд Баатар чинь ГЕГ-ын
даргаар очсон юм шүү дээ.
-Яагаад тэнд очоогүй гэж?
-Би өөрийгөө арай болоогүй гэж бодсон юм.
-Та МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяртай ямар холбоотой вэ.
Таныг түүнтэй их дотны нөхөд болохоор гайгүй албан тушаалд томилогддог
гэсэн яриа байдаг?
-Бид ажил хэргийн холбоотой хүмүүс. Ё.Отгонбаяр дарга бол МАХН-ын
нарийн бичгийн дарга бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын МАХН-ын хорооны
дарга. Би Нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн МАХН-ын хорооны
дарга. Энэ утгаараа бид ажил төрлийн холбоотой байдаг. Хувь хүнийхээ
хувьд ч гэмгүй сайн нөхөд.
-ИЗН-ын хорооныхон хэлэхдээ “Хан-Уул дүүргийн иргэд таныг албан үүргээ
гүйцэтгэж чадахгүй байна” гэсэн. Ер нь өнгөрсөн хугацаанд танай
дүүргийн иргэд өөрийн тань талаар хэр их гомдол, саналтай явдаг байсан
юм бол оо?
-ИЗН манай дүүргийн иргэдийн санааг урвуулж, цуглуулах гээд үзсэн шүү
дээ. Бүх айлын хашааны үүд, бүх байшингийн орцонд бичиг наасан ч манай
иргэдээс очоогүй. өөрийнх нь зохион байгуулж байгаа хүмүүс л цугласан
байсан. Тэд тодорхой санхүүжилттэйгээр л явдаг юм шиг санагдсан
-Тэгэхээр хоёулаа яриагаа жаахан өөрчлөе. Та нутаг дэвсгэрээ хайрлаж
хамгаалах үйлст хэр оролцдог хүн бэ. Учир нь хамгийн сүүлд Богд ууланд
гарсан түймэр унтраах ажилд таныг оролцоогүйгээр барахгүй өрөөгөө
цоожлоод зугтаасан мэтээр бас л хэсэг булэг хүмүүс ярьж явсан?
-Богд ууланд гарсан түймэр унтраах ажилд Онцгой байдлын асуудал
эрхэлсэн сайд С.Отгонбаяр, Батлах хамгаалахын сайд М.Сономпил бид гурав
хонон өнжин хамт ажилласан. Үүнийг Монгол улсын шадар сайд М.Энхсайхан
өөрөө газар дээр нь ирж үзсэн. Бид хээрийн штабаа зохион байгуулж,
дэвсгэрийн үйлдвэр аж ахүйн байгууллагуудыг энэ газар татан
оролцуулсан. Мөн дүүргийн Засаг даргын дэргэдэх онцгой байдлын хэлтэс,
дүүргийн Онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Ийм л гурав,
дөрөв хоногийн ажил байлаа шүү дээ. Харин ч манай иргэд эх орон ч
сэтгэлгээгээр хандсан. Зөвхөн бидний татан оролцуулсан байгууллагууд ч
биш, зарим төрийн бус байгууллагууд “эх орон маань шатаж байхад бид
зүгээр сууж чадахгүй нь ээ” гээд өөрсдийн санаачилгаар ирж оролцож
байсанд би талархдаг. Тэр хүмүүст бас талархал илэрхийлнэ ч гэж бодож
байгаа. Хан-Уул дүүргийн хэмжээнд таван цэргийн анги байдгаас бүрэн
бүрэлдэхүүнээрээ ажилласан бол гал унтраах дөрвөн анги ч
бүрэлдэхүүнээрээ ажилласан. Нийтдээ 800 гаруй хүн энэ түймэр унтраах
ажилд оролцсон. Энд тэнд шаардлагатай хувцас, гал унтраах багаж
хэрэгсэл, хоол унд гэсэн бүх асуудлыг тухайн үед би хариуцан ажиллаж
байсан.
-Ярилцсанд баярлалаа.
С.Бэлэгмаа