Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Монголбанкны ханшаар 1442.96 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар суларч, 1421.79 төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, таван хоногийн дотор 20 орчим төгрөгөөр буурсан байна. Мөн юаний ханш ялимгүй буурчээ. Таван хоногийн өмнө юань 211.11 төгрөг байсан бол 208.6 төгрөг болжээ. Төв банкнаас бодлогын хүүг өсгөх, валютын дуудлага худалдаа зохион явуулах зэргээр тодорхой алхамууд хийж байгаа.
Энэ нь валютын ханшийг тогтворжуулахад нөлөөлж байгаа аж. Гэхдээ улирлын чанартай ажил эхэлж байгаа тул цаашид валютын эрэлт нэмэгдэж магадгүй гэнэ. "Найман шарга" валют арилжааны төвийн ченжүүд өчигдөр ам.долларыг 1480 төгрөгөөр авч, 1485-1490 төгрөгөөр борлуулж байлаа. Харин юанийг 217 төгрөгөөр авч, 218 төгрөгөөр худалдаж байв. Монголбанкнаас энэ долоо хоногийн мягмар гаригт явуулсан валютын дуудлага худалдаанд арилжааны банкууд ам.долларыг дунджаар 1442.94 төгрөгөөр худалдан авах санал тавьсан юм.