Төрийн албаны сорилын шалгалт амжилттай болж өндөрлөлөө. Шалгалтанд нийт 15403 хүн оролцож, 2340 ажлын байрны төлөө өрсөлдсөн юм. Харин эдгээрээс 5674 хүн буюу ойролцоогоор нийт шалгалтанд оролцогсодын гуравны нэг нь 35-60 оноогоор тэнцсэн байна. Энэ нь нийт шалгуулагчдын 36,8 хувь нь болж байгаа юм. Одоо эдгээр тэнцсэн хүмүүс ур чадвар, баримт бичгийн шалгалт, ярилцлагад 40 онооны төлөө өрсөлдөн орох боллоо.
Улсын хэмжээний нэгдсэн дүн энэ сарын 7-ны өдөр гарах юм. Шалгалтанд оролцогчид энэ жилийн шалгалтыг зохион байгуулалтын хувьд тун сайн болсон хэмээн дүгнэж байна.