-Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал өнгөрөгч дөрөвдүгээр сард-
1.Нийгмийн
үзүүлэлт
Улсын хэмжээгээр
төрсөн хүүхдийн тоо 22070 болж, өмнөх оны
мөн үеийнхээс 1886 хүүхдээр, амаржсан эх
21990 болж, 1868 эхээр буюу 9.3 хувиар тус тус
нэмэгдсэн байна.
Нэг хүртэлх
насандаа эндсэн хүүхдийн тоо 480 болж,
өмнөх оны мөн үеийнхээс 40 хүүхдээр,
эхийн эндэгдэл 17 болж, 10 эхээр тус тус
нэмэгдэж, харин 1-5 хүртэлх насандаа
эндсэн хүүхдийн тоо 62 болж, 22 хүүхдээр
буурчээ.
Аймаг, нийслэлийн
хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст
бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа
ажилгүйчүүдийн тоо 36,7 мянга болж, өмнөх
оны мөн үеийнхээс 4769 хүн буюу 14,9 хувиар
өсчээ. Үүнд Увс, Төв, Хэнтий, Булган,
Хөвсгөл, Архангай аймаг болон Улаанбаатар
хотод бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо
өмнөх оны мөн үеийнхээс 18,6-80,8 хувь,
Өмнөговь аймагт 2,0 дахин өссөн нь голлон
нөлөөлсөн байна.
Халдварт
өвчнөөр өвчлөгчдийн тоо 12,7 мянга болж
өмнөх оны мөн үеийнхээс 99 хүн буюу 0.8
хувиар буурахад вируст гепатитаар
өвчлөгчдийн тоо 50.1 хувь, салхин цэцгээр
өвчлөгчдийн тоо 10.8 хувь тус тус буурсан
нь нөлөөллөө.
Улсын хэмжээнд
дөрөвдүгээр сарын байдлаар бүртгэгдсэн
гэмт хэргийн тоо 7246 болж өмнөх оны мөн
үеийнхээс 428 хэрэг буюу 6,3 хувиар өсчээ.
Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны
мөн үеийнхээс өсөхөд бусдын бие махбодид
гэмтэл учруулах, хулгай, дээрэм, залилан,
завших, үрэгдүүлэх, байгаль хамгаалах
журмын эсрэг гэмт хэрэг 2,2-71,4 хувиар
нэмэгдсэн нь нөлөөлжээ.
2.Макро эдийн
засгийн үзүүлэлт
Хэрэглээний
үнийн улсын индекс дөрөвдүгээр сард
өмнөх сарынхаас 2,2 хувь, өмнөх оны жилийн
эцсийнхээс 5,5 хувь, өмнөх оны мөн үетэй
харьцуулахад 12,5 хувиар тус тус өссөн
байна.
Хүнсний бараа,
ундаа, усны бүлгийн дүн 4,4 хувь, согтууруулах
ундаа, тамхины бүлгийн дүн өмнөх сарынхаас
2,0 хувь өссөн нь хэрэглээний үнийн улсын
индекс өмнөх сартай харьцуулахад 2,2
хувиар өсөхөд голлон нөлөөлөв.
Монгол банкны
мэдээгээр мөнгөний нийлүүлэлт дөрөвдүгээр
сарын эцэст 2400,6 тэрбум төгрөгт болж
өмнөх сарынхаас 12,7 тэрбум төгрөг буюу
0,5 хувиар, өмнөх оны мөн үеийнхтэй
харьцуулахад 66,1 тэрбум төгрөг буюу 2,7
хувиар тус тус буурав. Мөнгөний нийлүүлэлт
оны эхнээс 81,7 тэрбум төгрөг буюу 3,5
хувиар нэмэгдэхэд бараг мөнгөний өсөлт
голлон нөлөөлжээ.
Гүйлгээнд
байгаа бэлэн мөнгө 355,6 тэрбум төгрөгт
хүрсэн нь өмнөх сарынхаас 17,3 тэрбум
төгрөг буюу 5,1 хувиар, өмнөх оны мөн
үеийнхтэй харьцуулахад 11,5 тэрбум төгрөг
буюу 3,3 хувиар тус тус нэмэгдлээ.
Аж ахуйн нэгж,
байгууллага, иргэдэд олгосон нийт
зээлийн өрийн үлдэгдэл 2580,2 тэрбум
төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 91,5 тэрбум
төгрөг буюу 3,4 хувиар буурч, өмнөх оны
мөн үеийнхээс 143,7 тэрбум төгрөг буюу
5,9 хувиар өслөө.
Үнэт цаасны
арилжаа дөрөвдүгээр сард 22 удаа явагдаж,
15,6 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 2,2
тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ.
Арилжигдсан
үнэт цаасны тоог өмнөх сарынхтай
харьцуулбал 22 дахин өсч, гүйлгээний
хэмжээ нь 8,3 хувиар нэмэгдсэн ба өмнөх
оны мөн үеийнхтэй харьцуулахад арилжигдсан
үнэт цаасны тоо 12,2 сая ширхэг буюу 4,5
дахин өсч, гүйлгээний хэмжээ 1,5 тэрбум
төгрөг буюу 40,8 хувиар буурчээ.
Улсын нэгдсэн
төсвийн нийт орлого, тусламжийн дүн
469,5 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж
төлөгдөх цэвэр зээлийн дүн 613 тэрбум
төгрөг болж, нийт тэнцэл 143,5 тэрбум
төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн
алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 192,3
тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн
зарлагын өсөлт, орлогынхоосоо 27,8 пунктээр
өндөр байгаа нь нөлөөлөв.
Төсвийн урсгал
орлого 468,8 тэрбум төгрөг, урсгал зардал
543,6 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл
74,8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан
байна.
Татварын нийт
орлого өмнөх оны мөн үеийнхээс 207,8 тэрбум
төгрөг буюу 35 хувиар буурахад зарим
бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан
татвар 109,4 тэрбум төгрөг буюу 91,8 хувь,
аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
46,4 тэрбум төгрөг буюу 45,6 хувь, нэмэгдсэн
өртгийн албан татвар 18,9 тэрбум төгрөг
буюу 18,5 хувиар тус тус буурсан нь голлон
нөлөөллөө.
Татварын бус
орлого өмнөх оны мөн үеийнхээс 3,9 тэрбум
төгрөг буюу 4,4 хувиар буурсан нь төсөвт
газрын өөрийн орлого 8,3 тэрбум төгрөг
буюу 24,6 хувиар буурснаас голлон
шалтгаалсан байна.
Улсын нэгдсэн
төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх
цэвэр зээлийн хэмжээ 2009 оны эхний дөрвөн
сард 613 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн
үеийнхээс 22,8 тэрбум төгрөг буюу 3,6 хувиар
буурчээ. Үүнд татаас ба шилжүүлгийн
зардал 12,1 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх
цэвэр зээл 21,1 тэрбум төгрөгөөр багассан
нь нөлөөлжээ.
Хөрөнгийн
зардалд 53,3 тэрбум төгрөг зарцуулсан нь
өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад
3,8 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Хөрөнгийн зардал буурсан нь дотоод
хөрөнгө оруулалт 9,8 тэрбум төгрөгөөр
багассанаас шалтгаалжээ.
ДНБ 2005 оны
зэрэгцүүлэх үнээр 2009 оны эхний улиралд
617,1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн
үеийнхээс 27,4 тэрбум төгрөгөөр буюу 4,2
хувиар буурлаа. Үүнд аж үйлдвэр, барилгын
салбарын үйлдвэрлэл болон бүтээгдэхүүний
цэвэр татвар буурсан нь голлон нөлөөлж
байна.
Манай улс 2009
оны эхний 4 сард дэлхийн 87 оронтой
худалдаа хийж, гадаад худалдааны нийт
бараа эргэлт 981.9 сая ам.доллар, үүнээс
экспорт 444,3 сая ам.доллар, импорт 537,6 сая
ам.доллар боллоо.
Нийт бараа
эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс
653,8 сая ам.доллар буюу 40 хувь, өмнөх cap
үүний дотор экспортын хэмжээ 326,8 сая
ам.доллар буюу 42,4 хувь, импортын хэмжээ
327 сая ам.доллар буюу 37,8 хувиар тус тус
буурчээ.
Гадаад
худалдааны тэнцэл 93,3 сая ам.долларын
алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ
өмнөх оны мөн үеийнхээс 0,2 сая ам.доллараар
буурсан байна.
Нийт экспортын
хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 326,8 сая
ам.доллар буюу 42,4 хувиар буурсны 224,7 сая
ам.доллар буюу 68,8 хувь нь үнийн бууралтаас,
102,1 сая ам.доллар буюу 31,2 хувь нь биет
хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.
Нийт экспортын
хэмжээ буурахад зэсийн баяжмалын биет
хэмжээ 2,5 хувь, үнийн дүн 59,4 хувь, цайрын
баяжмалын биет хэмжээ 57,1 хувь, үнийн
дүн 80,1 хувь, боловсруулаагүй алтны биет
хэмжээ 32,8 хувь, үнийн дүн 35,8 хувиар тус
тус буурсан нь голлон нөлөөлөв.
Нийт импортын
хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 327 сая
ам.доллар буюу 37,8 хувиар буурсны 21,3 сая
ам.доллар буюу 6,5 хувь нь үнийн бууралтаас,
305,7 сая ам.доллар буюу 93,5 хувь нь биет
хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.
3.Эдийн
засгийн салбарын үзүүлэлт
Улсын хэмжээгээр
2009 онд нийт 18.5 сая эх мал төллөнө. 2009 оны
эхний 4 сарын байдлаар 11.2 сая мал буюу
оны эхний эх малын 60.6 хувь төллөсөн
байна.
Улсын хэмжээнд
2009 оны эхний 4 сарын байдлаар 885.4 мянган
мал хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс
207 мянгаар нэмэгдсэн байна.
ХХААХҮЯ-ны
мэдээгээр хөрс боловсруулалт, тариалалтад
ажиллах техникийн бэлэн байдал 2009 оны
тавдугаар сарын 1-ний байдлаар улсын
хэмжээнд 57,1-91,6 хувьтай байна.
Аж үйлдвэрийн
нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 2005 оны
зэрэгцүүлэх үнээр 472,4 тэрбум төгрөгт
хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 38,6 тэрбум
төгрөгөөр буюу 7,6 хувиар буурлаа. Үүнд
уул уурхай, олборлох аж үйлдвэрийн
салбарын үйлдвэрлэлт 8,1 тэрбум төгрөгөөр
буюу 2,9 хувь, боловсруулах аж үйлдвэрийн
салбар 33,1 тэрбум төгрөгөөр буюу 21,5
хувиар буурсан нь нөлөөлөв.
Уул уурхай,
олборлох аж үйлдвэрийн салбарын
үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс
2,9 хувиар буурахад газрын тос, зэсийн
баяжмал, алт, хайлуур жоншны баяжмал,
цайрын баяжмал зэрэг гол нэр төрлийн
бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0,2-25,0 хувиар
буурснаас шалтгаалжээ.
Харин
боловсруулах аж үйлдвэрийн салбарын
үйлдвэрлэлийн 21,5 хувийн бууралтад
самнасан ноолуур, хивс, дээд гурил, пиво,
дарс амтат ус ундаа, тамхи, төмөр замын
дэр мод, цемент, төмөр бетон эдлэл, бетон
дэр, шохой, молибдений исэл, катодын
зэс, металл бэлдэц, цувимал зэрэг
бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14,2-86,5 хувиар
буурсан нь нөлөөлсөн байна.
Улсын хэмжээнд
2009 оны эхний дөрөвдүгээр сард нийт 25,3
тэрбум төгрөгийн барилга угсралт, их
засварын ажил гүйцэтгэснээс 23 тэрбум
төгрөг буюу 90,9 хувийг дотоодын барилгын
байгууллага, 2,3 тэрбум төгрөг буюу 9,1
хувийг гадаадын барилгын байгууллага
гүйцэтгэсэн байна.
Төмөр замын
тээврээр 4229 мянган тонн ачаа, давхардсан
тоогоор 992,7 мянган зорчигч зорчсон нь
өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа
770,8 мянган тонн буюу 15,4 хувь, зорчигчдын
тоо 420,2 мянган хүн буюу 29,7 хувиар буурчээ.
Агаарын
тээврээр 315,3 тонн ачаа тээвэрлэж,
давхардсан тоогоор 67,9 мянган зорчигч
зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс
тээсэн ачаа 281,5 тонноор буюу 47,2 хувь,
зорчигчдын тоо 31,6 мянган хүнээр буюу
31,8 хувиар тус тус буурчээ.
Үндэсний
статистикийн хороо
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт бол зүтгэлийн шагнал юм. Манай ерөнхийлөгч маш их зүйлийг бүтээсэн хүн шүү дээ. Өдий амжилттай улс төрч эх орны маань удирдагч болсон нь түүний нөр их зүтгэлийн хүч шүү дээ. Хийсэн бүтээсэн зүйлтэй хүнийг хийж бүтээгээгүй хий хоосон ШУДРАГА БАЙЯ Л даа гэсэн ганц л үгтэй хүнтэй яаж харьцуулж чаднам бэ? Үнэхээр ойлгомжгүй тэр үнэхээр том том ярихынхаа орорнд унаж хөлд орсон нутагтаа нэг зүйл хийсэн хүн үү? Өөрийнх нь хэлдгээр ҮГҮЙ гэж хэлж байнаа
[ Хариулах ]Элбэгдоржийн шудрага зүйл нь хаана байнаа. АН-аас Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж шударга байхыг санал болгосоор удаж буй. Гэвч тэрээр хэлж ярьж бичиж үзүүлж байгаа шигээ тийм шударга хүн биш бололтой. Түүний талаа товчхон хэдэн зүйлийг дурдах хэрэгтэй гэж бодлоо. ШУДРАГА Л БАЙЯ Л ДАА .
[ Хариулах ]2006 оны гуравдугаар сард монголчууд уул уурхайн салбар тийш анхаарлаа хандуулж Иргэний хєдєлгєєний эмх замбараагvй жагсаал цуглаан єдєр алгасахгvй єрнєж байсан тэр үед Ц.Элбэгдорж цуглаан дээр " ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭ ГЭЖ НЭГ ГЭРЭЭ БАЙГАА. ТОГТВОРЬТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭНИЙ АРД ТУСГАЙ СОНИРХОЛУУД, АВИЛГАЛ ОРЖ ИРЭХ АЮУЛ БАЙДАГ ЮМАА. БИД НАР ТЭР ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭНД ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ ГЭХЭЭР ҮГҮЙ ГЭЖ БАЙГАА ЮМАА ОДОО БОЛЬЁ ОО" Хэмээн мэдэгдэж байсан Ц.Элбэгдорж Ерєнхий сайд болон vvрэг гvйцэтгэг
[ Хариулах ]Элбэгдоржийн Засгийн газар 1998 оны тавдугаар сард "Цайрд менерал", мєн оны долдугаар сард "Бороо гоулд", 2004 онд "Скайтел", Тавантолгойн ордоос ч илvv нєєцтэй байх магадлалтай Нарийн сухайтын коксжсон нvvрсний ордыг "Чинхуа МАК" компанид эзэмшvvлэх гэрээнд гарын vсгээ зурсан юм. Энэ мєнгєєр юу хийж болох вэ? Энэ бvх нєєц баялгийг зєвхєн Монголын 1 сая 46 мянган хvvхдvvдэд хvvхдийн мєнгє хэлбэрээр олгосон бол 2000 жил хvрэлцэх байсан нь дэндvv харамсалтай.
[ Хариулах ]zaaaaaaaaaaaaaa boliod ug! ugaasaa solongosiin buyanii baiguullagaas ulaan tsaim mungu avch, ard tumnee muulj zogssoniig 2 nudeeree harsan shu dee. solongos-t olon jil baisanii huvid yu yarij baigaag n medehteigee baisan shu tegj yarival. elbegdorjiig ardchilliin tuluu bie hairgui zoriulj yavsanii huvid ihed demjdeg bailaa. gevch shudraga bus uildel bolgond n uram hugarah yum. shudraga baiya gej urialchihaad shudraga ursulduuch dee. 7 sariin negend bas l yalagdaj chadahgui buurigui yostoi neg it
ELBEGDORJ YALAH NI TODORHOI BOLCHIHSON SHUU DEE. HUMUUSIIN DIILENHI OLONHI NI TUUNIIG DEMJIJ BAIGAA.
Ardchilsan namaas ner devshigch Elbegdorj guai chimeeguihen dalduur olon yum hiij bgaa shdee. bas ulaanbaatar hotiig harhorin ruu shiljuulnee geed l yavj bsan har horind bdag buh gazriig ni Elbegdorj gaui Bathuuteigee niileed l avchihsan bgaa, ene sain hun uuu ҮГҮЙ ЭЭ BOLIYOO ene yostoi MUUHAI MONGOL HUN. UNEHEER MUUHAI MONGOL HUN
[ Хариулах ]Ц.Элбэгдорж Ерєнхий сайд болон vvрэг гvйцэтгэгч байхдаа ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН 5 гэрээг байгуулжээ.
[ Хариулах ]sadf
[ Хариулах ]asdfasdfasdf
[ Хариулах ]vxz
[ Хариулах ]asdfasdf sadf
[ Хариулах ]Saihan l ba shuudee. bid olnoooroo evtei bgaad uneheer sain mongol ulsaa hogjuulie geeed l irgen bur dor burneee sain saihan temuuleltei zuil bodood l hiiij bgaa negendee uram hairlan dem demeeree hamtran ajillaval mod udahgui minii mongol oron mandan badarnaaa. HIIJ BGAA ZUILIIIG NI DARAN NUGCHAAD HIIJ BGAA HUNIIHEE MUUG UZEED BVAL MONGOL ULS BALRAN DOROITOOD L BNA BHAA DAAA
[ Хариулах ]dandaa neg torliin setgegdel orj bn. oor hun yum bichheer orohgui bn shu dee. tegej huuli busaar site hianaj bolj bgaa yum u.
[ Хариулах ]Циркийн зүүн талд байрлалтай орон сууцны 1 давхрын өргөтгөл хийсэн 3 өрөө байр зарна. 98110317
[ Хариулах ]