Бид шинэ булан нээж байна. Манай ажилтан А.Амаржин долоо хоногг нэг байгууллагаар орж үйл ажиллагаатай нь танилцана. Гэхдээ түүний ирснийг хэн ч анзаарахгүй. Яагаад гэвэл тэр хэн нэг даргын үүд сахиж, сонины газраас яваагаа хэлж зөвшөөрөл хүсэн, зураг хөрөг татахгүй. Чив чимээгүйхэн ажиглаж, таны яаж ажиллаж, яаж үйлчилж буйг тань сурвалжлаад л буцна. Гэхдээ тэр бас муулж шүүмжлэхийг урьтал болгохгүй. Хэлж сануулж, засч залруулаасай гэсэн сэтгэлээр хандах болно.
Миний бие саяхан даа, өнгөрөгч пүрэв гаригт Иргэний бүртгэл мэдээллийн үндэсний төв буюу олны нэрлэж заншсанаар 100-н айлын иргэний бүртгэл рүү амин хувийн лавлагаа авахаар зүглэв. Дээр үеийн айхавтар "оочер" багасчээ. Үүдэн дээрх зарлалаас бараг сарын турш "Нээлттэй хаалганы өдөр"-ийг бямба гариг бүр явуулж байгааг нь мэдлээ. Сайшаалтай алхам. Ажилтнууд янз бүрийн ааштай, эрүүл согтуу үйлчлүүлэгчидтэй боломжийн хэрээр тэвчээртэй, эелдэг найрсаг тайлбарлан харилцаж байна. Гэхдээ сайны хажуугаар зарим нэг учир дутагдалтай зүйлс нүдэнд өртсөнийг дуулгая.
Эхнийх нь гэр бүл батлуулсан, цуцлуулсан, үрчлүүлсэн, нас барсан гэх мэт лавлагаа гаргаж өгч буй ажилтнуудтай холбоотой. Тэд хүмүүсээс хэрэгцээтэй лавлагааг нь боломжийнхоо хэрээр олныг бүртгэж аваад, тэднийгээ хайхаар архив руугаа явлаа гээд дор хаяж хагас цаг алга болох юм. Энэ нь тухайн ажилтнаас болж буй хэрэг биш харин ажлын буруу зохион байгуулалттай холбоотой санагдлаа. Зүй нь лавлагааг нэг ажилтан нь бүртгээд, өөр нэг нь архиваас шүүлт хийвэл үйлчлүүлж байгаа хүмүүст ч, чадлаараа зүтгэж байгаа тэдэнд ч цаг зав, уур уцаар хэмнэсэн зөв алхам болно.
Удаах нь лавлагаа гаргаж өгсөн үйлчилгээний хөлс болох 1000, 2500 гэх мэт бага мэт сонсогдох төлбөр төлсөн баримттай холбоотой. Намайг тэнд байх хугацаанд лав нэг ч ажилтан нэг ч хүнд мөнгөний баримт гэж өгсөнгүй. Өдөржингөө хүн дүүрэн байдаг газар энэ үйлчилгээний хөлс овоо хэдэн цаас оруулдаг нь ойлгомжтой. Аль ч гуанз хэдэн хуушуур авсныг минь нотолж талон өгдөг болчихсон энэ үед уг алдаагаа засах нь зөв.
Бас нэг зүйл байна. Зарим нэг хүний хүссэн материал лавлагаа архивт байхгүй тохиолдолд байхгүй байна, та өөрийнхөө дүүрэг, аймаг руу очоод тодруулчих, эсвэл өөр бичиг баримтаа авч ирээд шүүлгэ гэхийн оронд тухайн хүний нэр ус, регистртэй нь, ямар асуудал нь тодорхойгүй байгааг тусгай мэдээллийн санд тэмдэглэдэг болчихвол, эмх замбараагүй байгаа бичиг баримтын архивыг цэгцэлж, цахим хэлбэрт оруулж буй ажилд нь бага ч болов тус нэмэртэй баймаар санагдлаа.
Тус төв гадаад паспорт авах хүмүүст бэлэн болсон тухай нь зөвхөн Мобикомын утсаар мессэж илгээн мэдэгддэг юм байна. Зүй нь төрийн үйлчилгээг үзүүлж байгаа тохиолдолд шударга өрсөлдөөнийг бодсон ч, улсаас тусгай зөвшөөрлийг нь аваад үйл ажиллагаа явуулж буй үүрэн телефоны бусад оператораар иргэд адилхан үйлчлүүлж байгаа. Магадгүй бусдаасаа хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг байж мэдэх ч хүн болгон мобитой биш шүү дээ.
Засгийн газраас бүртгэл мэдээллийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор одоогийн "Монгол тамга" ХК-ийн байранд Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрыг байрлуулах төлөвлөгөөтэй юм байна. Гэхдээ аливаа ажлыг сайжруулах, үр дүнтэй хэрэгжүүлэхэд харгалзах ёстой гол хүчин зүйл бол хүрээлэн байгаа орчин юм. Улаанбаатарын барилгын материалын хамгийн том зах байрласан, байнга түгжирч байдаг нарийхан замтай, зогсоол гэхээр газаргүй тэр хэсэгт иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг Бүртгэлийн газрыг байрлуулснаар улам л хүндрэл чирэгдэл, бухимдал үүснэ үү гэхээс ажлын уялдаа холбоо сайжраад байх нь юу л бол. Олон тэрбум төгрөг залгисан "Цахим Монгол" хөтөлбөрөө ашиглаад, хэдэн метр шилэн кабель татах нь арай зөв шийдэл биш үү. Замын цагдаагийн нөхөд ч санал бодлоо илгээсэн нь зүйтэй байх. Бид хаа холын Америкаас шилжүүлсэн мөнгийг 10-хан минутын дотор авч болоод байхад, хотын нэг дүүрэгт замын эсрэг талд байрлах хоёр банкны хооронд шилжүүлэг хийх гэж бүтэн өдөр шахам "явдаг" нь бидний ажлын зохион байгуулалт, үйлчлүүлэгчээ хүндэтгэдэггүй, хариуцлагагүй байдлаас улбаатай.