Сүхбаатар дүүрэг, залуучуудын өргөн чөлөө буюу МУИС-ын замын урд талд Монгол улсын үндэсний төв архив байрладаг. Хэзээнээс хүнд сурталаараа олны дунд алдаршсан энэ газрын даргаар М.Эрдэнэбат ажилладаг бөгөөд Архивын тухай хуульд "Үндэсний төв архив нь баримт бичгийн төрөл зүйл, салбарын хамаарлаас үл шалтгаалан, Монгол Улсын түүхэнд холбогдох баримт бичгийг улсын хэмжээнд төвлөрүүлэн байнга хадгалж, ашиглах эрх, үүрэг бүхий төрийн төв архив мөн" гэж заасан байдаг.
Үндэсний төв архивт Манжийн үеийн 224 хөмрөгийн 126,396, Богд хаант монгол улсын үеийн 237 хөмрөгийн 28,998, Ардын засгийн үеийн 535 хөмрөгийн 310,000 ширхэг өв хадгалагдахын зэрэгцээ 140 мянга гаруй гэрэл зураг, 320 гаруй гэрэл зургийн цомог, 8.5 мянган уран сайхны ба баримтат кино, 680 гаруй мянган дуу авианы соронзон бичлэг, 70 орчим дууны пянз, барилгын зураг төслийн 26 хөмрөгт 72478 боть баримт хадгалагдаж байдаг юм байна. Гэтэл нэг сонирхолтой нь архивийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т "Үндэсний төв архивийн байранд архивийн үйлчилгээ эрхлэхээс бусад аж ахуй нэгж, байгууллага байрлахыг хориглоно" гэж заасаар байтал Монголдоо л ганц байдаг, тэр тусмаа 1674 оноос хойшхи та бидний бүхий л түүхийг тэр чигээр нь хадгалж буй энэхүү архивийн байранд дэлгүүр ажиллаад зургаан жил болжээ. Дэлгүүрийн ажилтны хэлж буйгаар дэлгүүр архивийн байрны нэг давхрын хэсгийг түрээслэн үйлчилгээ явуулдаг бөгөөд хөлсөнд нь сард ойролцоогоор 150-200 мянган төгрөг төлдөг гэсэн.
Тэгэхээр энэхүү хууль зөрчин байж олсон мөнгө мэдээж захирлын халааснаас зайлахгүй. Дэлгүүр эхэндээ архивийн бичиг баримтын худалдаа эрхлэх журмаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа номын дэлгүүр буюу "үндсэн ажилдаа" орсон байна. Энэ нь нэг талаар түүх дурсгал гэдэг үнэт өвийн нэгээхэн хэсгийг хадгалах энэ газар хэдий төрийн хамгаалалтанд байдаг онцгой объектуудын нэг гэгдэх боловч одоогийн байдлаар дэлгүүр мэтийн юм нэг давхарт нь ажилладаг орон сууцтай адил болчихсон гэхэд хилсдэхгүй болж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй архивийн тухай хуулийн 8 дугаар зүйл буюу архивийн үйл ажиллагааны зарчимд "олон нийтэд нээлттэй ажиллах" гэж заасан нь дээр дурьдсан хүнд сурталтай гэдэгтэй нь бас л зөрчилдөөд байгаа юм. Ажлын өдрүүдэд бичиг баримтаа шүүлгүүлэхээс авахуулаад ажил хөөцөлдөж яваа иргэд их л бухимдангуй хүнд суртлыг нь гайхаж харагддаг. Мөн манай орны хувьд Улсын архивын хэрэг эрхлэх газрын (дуурь бүжгийн эрдмийн театрын замын хойд талд байдаг) байрнаас өөр зориулалтын байр байдаггүй гэж мэргэжлийн хүн хэлж байсан. Энэ нь мөн л архивын тухайн хуулийн 15.1.3-т заасан "архивын бичиг баримтыг зориулалтын байранд, зохих горимын дагуу хадгална" гэсэнтэй бас л тохирохгүй байгаа юм. Эцэст нь хэлэхэд архивийн тухай хуулийн 27 дугаар зүйлд "Архивын тухай хууль тогтоомж зөрчсөн архивын ажилтан болон бусад этгээдэд түүний гэм буруу, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ" гэсэн боловч М.Эрдэнэбат хариуцлага хүлээх нь битгий хэл шагнуулах нь холгүй л яваа.
Э.Энхбаяр