Жүжигчин Р.Анхням: Би шүүмжлэлийг баяртай хүлээж авдаг

GoGo.mn

2009-06-09 11:27 GMT+8

GoGo.Cafe булангийн энэ удаагийн зочноор жүжигчин Д.Анхнямыг урин оролцууллаа. Эрчүүдийн харцыг булааж, эмэгтэйчүүдийн хүндэтгэлийг хүлээж явдаг энэ бүсгүй нэртэй цуутай бусдыгаа бодвол “муу” хэл аманд тэр бүр орооцолдоод байдаггүй талтай. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч уншина уу.

-Анхням үргэлж л олны анхаарлын төвд байдаг. Жүжигчин хүний хувьд мартагдахгүй байна гэдэг сайн талтай ч хувь хүн талаасаа хэцүү байдаг уу?

-Сонин хэвлэл дээр учиргүй магтаад л “ёстой мундаг, гайхамшигтай сайхан” гэж хэзээ ч бичдэггүй ш дээ. Гэхдээ ер нь сонин дээр бичигдэж байна гэдэг хүмүүс намайг мартаагүй байна гэсэн үг. Сайнаар ч бай, муугаар ч бай. Муулаад биччихсэн байхад нь тэгтлээ бас их дургүйцдэг ч үгүй. Муулж л байг л дээ

-Эмзэглэдэггүй гэж үү?
-Одоо тэгээд эмзэглэхээ ч больчихсон. Аливаа юмыг сөрж, уурлаж, эмзэглэж хүлээж авч байснаас тэр асуудалтайгаа нэгдээд аливаад өршөөнгүй ханддаг юм, би. Тэгэхгүй тэнд нэг хүн мөнгө олох гээд бичсэн юмны төлөө би энд нервээ бараад уурлаад байх ямар ч шаардлага байхгүй. Тэртэй тэргүй намайг хэн бэ гэдгийг миний эргэн тойрны хүмүүс мэднэ. Бичиж л байг. Сайн л биз.

-“Хүсэмжит бүсгүй”-ээр тодорсон байсан?
-Тийм байсан /инээв/

-Баяр хүргэе. Хамгийн түрүүнд юу гэж бодсон бэ?
-Яахав дээ, тэнд ороогүй зөндөө л хүн байна. Тэгэхэд би тэнд орчихсон байна. Сайн байна, болж байна л гэж бодсон.

-Чамайг хэтэрхий энгийн гэх юм билээ?
-Тийм. Би зүгээр л нэг эмэгтэй. Гэхдээ давуу тал нь байж магад хийе гэж бодсон зүйлээ тууштай хийдэг. Зорьсондоо заавал хүрч байж салдаг зантай.

-Тэгвэл сөрөг тал нь?
-Сөрөг талгүй ш дээ /инээв/. Нээрээ... бодоод байсан чинь би муухай аашгүй, ажилгүй биш. Би их ажилсаг, хөдөлмөрч. Өөр сөрөг тал гэхээр... өөрийнхөөрөө жаахан зөрдөг байж магад. Өөрийнхөө зөв гэдгийг батлах гэж нэг хэсэгтээ зөрдөг байх. Ер нь хүнээс  гажууд айхтар сөрөг тал гээд байх зүйл байхгүй л гэж бодож байна. Өөрийгөө их магтчихлаа даа.

-Гэр бүлтэй болсон гэж сонссон юм байна?
-Гэр бүлтэй, бүлтэй /инээв/

-Анхням гэх хүсэмжит бүсгүй маань ямар хүнийг эр нөхрөөрөө сонгосон бол гэдэг нь уншигчдын хувьд сонирхолтой байгаа байх?
-Азтай хүнийг /инээв/

-Өөр тайлбар хийхгүй юм байна, тийм үү?
-Хийхгүй ээ. Ямар ч байсан сайн л хүн байгаа.

-Амралт чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ?

-Би урд нь фитнесст яваад, усанд сэлээд, найз нөхөдтэйгээ уулзаад гадуур чөлөөт цагаа өнгөрөөх дуртай байсан шиг байгаа юм. Одоо бол гэртээ л байх дуртай болчихсон. Олон хүн үймсэн шуугисан газраар биш, тайван амгалан л байх дуртай.

-Хэвлэлд өгсөн сүүлийн үеийн ярилцлагуудыг чинь хараад байхад Анхням намба сууж байгаа нь илт мэдрэгдэх болж?
-Юм чинь нас насандаа /инээв/. Би 22, 23-тай байхдаа миний бодож байсан үзэл баримтлал өөр байж. Миний ертөнцийг үзэх үзэл ч гэсэн тэр үед арай өөрөөр төлөвшиж ирсэн байж таарна. Одоо би гучин нас өнгөрч байна. Энэ үеийн ертөнцийг үзэх үзэл, бодол санаа өөрчлөгддөг юм шиг байна. Хүн арай ухаан суудаг шиг байгаа юм. Ярьж хэлж, хийж байгаа нь  ч гэсэн арай буурь суурьтай болно. Хорин настай байхдаа юу ч хийхэд бэлэн, яавал ч яах зоригтой байсан байна. Гэхдээ одоо зориг нь мохчихсон гэсэн үг биш л дээ. Зоригтой дээрээ арай ухаантай болж байгаа юм.

-Залуу насандаа зоригтой байсан гэснээс хамгийн анх хэдэн онд “нүцгэлсэн” билээ?
-Тэр чинь 2003 он юм уу даа. Дөнгөж сургуулиа төгсөөд гарчихсан байсан.

-Одоогоос зургаан жилийн өмнө байна шүү дээ?
-Зоригтой л байна даа. /инээв/

-Олон хүний өмнө нүцгэлэхэд эвгүй л байсан байх даа?
-Тэр чинь “Цүки хаус”-т болсон “Стриптиз блюз” гээд жүжиг байсан юм. Миний анхны тоглож байсан жүжиг. Анх удаа гол дүрд тоглож байсан болохоор маш хүнд байсан. Одоо эргээд бодоход юу хийх, яахаа ч мэдэхгүй байсаан. Тэгээд хүн “тэг” гэхээр л тэгдэг, “ингэ” гэвэл ингэдэг. Зүйрлэж ярьвал хаа хүрэх нь мэдэгдэхгүй том нуур цөөрөмд орчихоод “авраач” гээд самардаад байгаа юм шиг тийм хөлөө олохгүй үе байсан юм. Сонин хэвлэлийнхэн ч тэр үед их сайн шүүрч авсан. Аймшигтай юм болж байлаа ш д. Гэхдээ би одоо эргэж бодоод “би яачихав аа, юу хийчихэв ээ” гээд л ямар нэгэн байдлаар гэмших сэтгэл төрдөггүй. Би ер нь өнгөрүүлсэн бүхэндээ ерөөсөө ч гэмшдэггүй. Яахав, хүн өнгөрснөөсөө байнга суралцаж л байх хэрэгтэй.

-Энэ яриаг чинь сонссон чинь магадгүй дахиж хэзээ ч нүцгэлэхгүй гэсэн өнгө аяс цухалзаад байх юм?
-Үгүй ээ, тэгж хэлээгүй ш дээ. Тэгж ерөөсөө хэлээгүй /инээв/. Тэрнээс чинь хойш тоглосон нилээн хэдэн кино байгаа. Одоо бол юунд яаж тоглох вэ, юуны тулд гэдгээ сайн бодож байх хэрэгтэй.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа талаараа ярихгүй юу?
-Сүүлийн үед дорвитой хийсэн уран бүтээл алга. Гэхдээ зүгээр суугаагүй л дээ. Өөрийгөө хөгжүүлэх, боловсролын талдаа илүү анхаарч байна. Би СУИС-ийг бакалавраар төгссөн. Бакалавраа магистр болгомоор байна. Ер нь сурч мэдэх юм маш их байна аа. Ядахдаа л хоёр хэл сурчихмаар байна. Сүүлийн үед ганцхан жүжигчнийхээ чиглэлээр ажиллаад яаж амьдрах билээ.  

-Урлагийнхны хувьд санхүүгийн асуудал нэлээд бэрхшээлтэй байдаг шиг байгаа юм?
-Жишиж ярьвал Америкт урлагийг үзэх үзэл яг тонгоргоод эсрэгээрээ манай Монголд байдаг. Оюуны бүтээлийг үнэлэх үнэлэмж нь их бага. Урлагийн ажил гэдэг чинь оюуны ажил. Тэгээд үнэлэмж нь бага болохоор зах зээлийн материаллаг нийгэмд амьдрах нь хэцүү юм. Гэхдээ тийм аймшигтай хэцүү биш л дээ. Хүн нэг л амьдарч байгаа юм чинь учиргүй дээр нь гарахгүй ч гэсэн нэг хэвэндээ амьдраад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр манайд үнэлэмж нь жаахан бага юм болов уу л гэж боддог.

Заримдаа би боддог юм. Хэрвээ манай энэ ертөнц материаллаг биш оюунлаг ертөнц байгаад оюун ухаанд мөнгө шиг шунаж дурладаг байсан бол их гоё байх байсан байх. Хүмүүс нь их гэгээлэг. Тэгвэл урлагийн бүхий л салбар нэгдүгээр хүрээнд тавигдах байсан байх. Одоо бол нэгдүгээр хүрээнд эд материал л байна. Бидний хийж байгаа зүйл, энэ хүмүүсийн төлөө гэсэн бодол маань тэр хүрээг тойроод байгаа жижигхээн зүйл болчихоод байна. Тэгэхээр энийг өөрчлөх хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ юунаас нь эхлэх вэ гэдгийг сайн мэдэхгүй байна л даа. Тэгж байж хүмүүсийн тархи оюун гэгээлэг болж, тэрийгээ дагаад улс нийгэм маань хөгжих байх. Ядаж л хүүхдүүд маань цэцэг навчин дээр гишгээд, таслаад, дээр нь хог хаяад гүйгээд байхгүй болно гэж боддог юм. Үнэхээр санаа зовдог. Монголчууд бид үр хүүхдүүдээ бүр багаас нь сайхан сэтгэлтэй болгож, сайн хүн болгож хүмүүжүүлээсэй гэж боддог. Хүн эд материаллаг чанараас илүү сайн хүн болохын төлөө, өөрөө өөрийгөө олохын төлөө тэмүүлэх ёстой юм байна л даа. Тэгэхгүй манайхан чинь өөрөө өөрийгөө олоогүй, учраа ч мэдэхгүй. Бүр жижигхэн 3 настай хүүхэд нь хүртэл “би том болоод баян хүн болно” гэж ярьдаг болж. Хүүхдүүдийг хүн болох талаас нь өдөөж л хүмүүжүүлэх ёстой юм болов уу.

-Энэ тал дээр олон хүний санаа зовдог байх. Ер нь санаа зовох юм олон байна шүү?
-Гэхдээ юм бүхэнд санаа зовоод байх дэмий юм шиг. Хүмүүс чинь маш их зүйлд санаа зовох юм байна ш дээ. Ерөнхийлөгчид, УИХ-ын 76 гишүүнд, гадуур байгаа жүжигчин, дуучин хүний төлөө, тэр хүний амьдралын төлөө санаа зовж байна. Хажууд амьдраад байгаа Доржийн мөнгөнд, Дулмаагийн нөхөрт гээд санаа зовохгүй зүйл гэж алга. Тэгж олон юманд санаа зовох хэрэг байна уу. Өөрийнхөө л амьдралд санаа тавьж байвал болоо юм биш үү, миний бодлоор. “Тэр болохгүй байна, энэ аймшигтай байна” гээд бухимдаад байдаг. Тэгж бухимдах ямар ч шаардлагагүй байхгүй. Угаасаа л тэр чинь тийм юм. Эвлэрээд амьдрах хэрэгтэй. Гараад, тэмцээд ямар ч үр дүнд хүрэхгүй л байхгүй юу. Тэгэхээр тайван л бай. Энэ бужигнаж байгаа юман дунд чинь дагаад л бужигнаад байх ямар шаардлага байна аа, тэй?

-Гэхдээ энэ нийгэмд чинь тэмцэгчид байх хэрэгтэй юм биш үү?
-Нэг хэсэг хүмүүс л байг л дээ. Бүгдээрээ тэмцээд байх шаардлагагүй ш дээ. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар яав аа. “Би Элбэгдоржийн төлөө, үгүй ээ би Энхбаярын төлөө” гээд айл болгонд хэрүүл боллоо. Дотроо бодоод, дүгнэлтээ хийгээд очоод саналаа өгчих л дөө. Тэгэхийн оронд хэрэлдээд байх ямар ч шаардлагагүй санагддаг юм.

-Амьдралдаа баримталдаг зарчим чинь?
-Нэг их айхтар хатуу зарчим тавьж баримталдаггүй. Тэгж өөрийгөө зовоож байх хэрэггүй гэж боддог юм. Хүн чинь нийгмийн хэм хэмжээ, ёс суртахууны хүрээнд байдаг ш дээ. Тэрэн дотроо л байна. Манай өвөө эмээ, ээж аав надад муу хүмүүжил олгоогүй шиг байгаа юм. Манай эмээ бол хүнийг зүйр цэцэн үгээр загнадаг. Зүйр цэцэн үг гэдэг чинь цаад утгаараа хүнийг аянд нь хүмүүжүүлчихдэг. Тийм хүмүүжил нь намайг зөв хүн болгож өсгөсөн байх.

-Галзуу үнэнч фэн бий юу?
-Байхгүй ээ. Гэхдээ хүн өөрийгөө бас мэддэггүй л юм байна лээ. Манай нэг найз Солонгост явж байхдаа нэг эмэгтэйд миний найз гэдгийгээ хэлж л дээ. Тэгсэн өнөөх эмэгтэй нь үнэн сэтгэлээсээ “их гоё эмэгтэй, сайн жүжигчин” гээд, Анхнямын найзтай танилцсан гээд баярлаад байсан гэсэн. Гэхдээ хүмүүс тэгэхээр надад аймаар ч юм шиг санагдаад байдаг юм. Тэр хүний бодож байгаа намайг төсөөлж байгаа төсөөлөл байна ш дээ. Гэтэл би тэрэнд нь хүрсэн байх ёстой. Итгэл хүндлэлийг нь даах ёстой. Тэр нь надад их хүнд юм шиг санагддаг. Гэхдээ би аль болох хүний итгэл хүндэтгэлийг даах юмсан л гэж боддог. Тэгээд намайг бас хүндэлж, хайрлаж байдаг хэсэг хүмүүс байна. Цөөн ч бай хамаагүй тэр хүмүүсийг хариу хайрлаад тэр хүмүүсийн бодож байгаа хэмжээнд байх юм сан л гэж боддог.

-Юунаас айдаг вэ?
-Би өвчнөөс л айдаг. Өвчин гэдэг чинь хэлж ирэхгүйгээр нэг л мэдэхэд хүнд бий болчихсон байдаг. Бусад зүйлийн хувьд бол цагийн юм цагтаа болно л гэж боддог.

-Хөгшрөлтөөс айдаггүй гэж үү?
-Ерөөсөө ч айдаггүй. Угаасаа л хөгшрөх ёстой юм чинь яах юм бэ. Тэрэнтэй тэмцээд байх шаардлагагүй. Хүн нас насандаа л байна шүү дээ. Хорьтой хүнд тавьтай хүн сайхан харагдахгүй л дээ. Гэхдээ л тавьтай хүн тавьтай хүндээ сайхан л харагдана. Тэгэхээр хүн нас насандаа л гоо сайхан байдаг байх гэж боддог юм. Гэхдээ энэ чинь зөвхөн гадаад байдал. Хүн дотоод сэтгэлдээ сайхан байж болно ш д. Тавин настай мөртлөө 18-тай юм шиг сэтгэдэг байж болно. Тэгэхээр гадаад байдалд нэг их санаа зовоод байдаггүй ээ.

-Ирээдүйн төлөвлөгөө юу байна?
-Хийвэл хийчихмээр юм зөндөө л байна. Бодогдоод л байна. Гэхдээ ганцхан Монгол дотроо байгаад байх биш. Хэрвээ би чаддаг бол гэж боддог юм. Гэхдээ би чадахгүй л дээ.

-Яасан гутранги байх юм?
-Гутранги биш. Яагаад гэвэл би төрийн алба хашдаггүй, надад эрх мэдэл байхгүй байна шүү дээ. Монголынхоо урлагийг гадны хүмүүсийн хүртээл болгох юм сан гэж боддог. Монгол урлагийн онцлог чанар гэж байгаа. Тийм соёлоо дэлхий нийтэд сурталчилж, таниулах сан гэж боддог юм. Одоо тийм ажил хийх цаг нь болсон болов уу гэж бодож байна. Тэгээд жүжигчид маань ч өөрсдийгөө сайтар бэлтгэх хэрэгтэй байх.

-Манай жүжигчдэд дэлхийн хэмжээнд очихоор тийм чадал байгаа юу?
-Авъяас бол байгаа. Гэхдээ хөгжилтэй орны уран бүтээлчдийг гүйцнэ гэдэг нилээн чансаа шаардана л даа. Түүнээс хаа ч очоод манай Монголчууд гологдохгүй. Хувь хүнийхээ зүгээс хэрэгжүүлчих юм сан гэж бодсон олон зүйл байгаа. Хэрэгжсэнийх нь дараа хэлэхгүй бол биелэхээ больчих юм шиг санагдаад байдаг юм.

-Чамд хандах хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?
-Ер нь хүмүүст надтай сайхан л ханддаг. Нэг газар ороод “Сайн байна уу” гэхээр бүгдээрээ инээгээд мэндэлнэ. Тэгэхээр надад лав гоё л байдаг. Надад учиргүй аймшигтай хандаж байсан түүхийг би санахгүй байна. Зарим нэг хүн сонирхоод “хүүе нөгөө жүжигчин Анхням явж байна” гэхээр “аль, аль” гээд нөгөөх нь буцаж тойрч хүрч ирж хараад л. Хүмүүс чинь их сониуч шүү дээ. Ер нь урлагийн хүн гэдэг чинь их гоё. Хүмүүст дандаа сайныг бодож сайн зүйл хийж байдаг болохоор тийм байдаг байх.

-Шүүмжлэлд яаж ханддаг вэ?
-Шүүмжлэлийг баяртай хүлээж авдаг. Оюутан байхад тэнэг, мангараараа дуудуулаад маш их загнуулдаг байсан. Эхэндээ уур хүрээд, шаралхаад байдаг юм. Тэгж дөрвөн жил загнуулахаар ерөнхийдөө “зуурсан гурил” шиг болчихдог. Тэгээд гарч ирээд сонингоор бичүүлээд, зөндөө яриулаад л. Шүүмжлэгч гэдэг бол хоёр янз байна. Мэргэжлийн шүүмжлэгчдийн үг бол маш хэрэгтэй. Уран бүтээлч хүний хувьд зайлшгүй хүлээж авах ёстой. Харин нөгөөх нь хов жив. Эмэгтэйчүүд, за тэгээд эрчүүд ч бас хов ярьдаг байлгүй дээ. Тэр бол дайснуудын шүүмжлэл. Хэзээ ч би дуртай хүнийгээ шүүмжилж ярихгүй тийм үү. Тэгэхээр хүн дайснуудынхаа амнаас өөрийгөө толинд харж байгаа мэт хар гэж үг байдаг. Тэр хүмүүс намайг юу гэж ярьж байна гэдгийг нь сонсоод авах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүн алдааг чинь олж хараад хэлээд байна гэсэн үг юм. Би тийм болохоор шүүмжлэлийг их баяртай хүлээж авдаг. Магтуулж байснаас шүүмжлүүлж байсан нь дээр.

-Ингэж асуух болсон ярилцлагыг чинь сэтгэгдэлтэй эсвэл сэтгэгдэлгүй гаргах уу гэж асуух гээд байгаа санаа юм?
-Сэтгэгдэлтэй л байна биз дээ. Намайг тэртэй тэргүй зөндөө бичдэг. “Ямар сонин балай хүүхэн бэ, эсвэл мандтугай, чи шүү” гээд л. Би ерөөсөө ч тэр сэтгэгдэлд эмзэглэдэггүй.

-Гадаадад суугаа Монгол залуустаа хандаад юу гэж хэлэх вэ?
-Хүний нутагт биеэ бодоорой. Хүний нутгийн чулуу хатуу ш дээ. Гэхдээ манай залуус их зүйл сурсан, сайхан боловсролтой олон хүн байна. Энэ боловсролоо улс эх орныхоо төлөө зориулаасай. Монгол хүн л юм чинь ямар ч төрхтэй болоод, ямар ч өнгө зүс, боловсролтой болоод Монгол гэдэг нэрнээс зугатааж чадахгүй. Тийм болохоор байгаа эх орноо хамтдаа хөгжүүлцгээе. Бид л хийхгүй бол одоо хэн хийх юм бэ. Тийм болохоор залуусаа хөгжлийнхөө төлөө гар нийлээд тэмцэцгээе л гэж хэлье дээ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.

Ярилцсан О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 68 Их хариулттай Их таалсан
  • zoshin     202.72.243.155
    BI MANAIHAN HAMD HAIRTAI HARAGDAHAA BAIHAAR N SANAAD BAIDAG NMAA SAIN JVJIGSHIN GOE EMEGTEI BID DEMJDEG
    2012-10-30 1 0 Хариулах
  • zochin     202.21.114.10
    ene ynhan huuhen mongoliin urlagt sain saihniig hiih ni yu bol.ene ynhantai suusan er hun hamgiin azgui er ymdaa. olon eriin tolgoig erguulj ehner huuhdees ni salgasan buzar em.hunig gadnaas haraad humuus daanch medehgui ym daa huurhii. bichij bgaa humuusiin buruu bish l dee
    2013-09-27 0 0 Хариулах
  • zochin     202.126.89.213
    nileen yavdaltai *** ger bul uimuulj yvsan uulni saihan busgui
    2012-08-17 0 0 Хариулах
  • зочин     202.170.68.19
    Үнэхээр сайхан хүүхэн дээ. Битгий л хужаатай суухаасайдаа. Монгол хүнтэйгээ л суух хэрэгтэй дээ
    2012-10-09 0 0 Хариулах
  • zochin     202.21.114.10
    ene ynhantai mongol ymar tolgoi ni ergesen mongol er suuh ve dee. hyjaa l oldvol ih ym
    2013-09-27 0 0 Хариулах
  • ILU     182.160.35.17
    gaihaltai jujigshin shuu,,,uneheer chadwarlag :) amjilt
    2012-06-20 1 1 Хариулах
  • Зочин     202.179.13.215
    yamar saikhan *** be.saihan bie dotor bur saihan hun baigaa yum bna.
    2012-07-20 0 1 Хариулах
  • hairaa bi     203.91.117.4
    anhhym 30 tai gehed ovortoi avgai shuu dee
    2012-02-03 1 0 Хариулах
  • зочин     202.55.182.28
    энэ хүүхэн ямар ч байлаа гэсэн маньд хамаа байхгүй ш дээ. муулах сайлах нь дэмий. ямарч байсан бид нар тайзан дээр гараад энэн шиг жүжиглэж чадахгүй нь л ойлгомжтой. хувь хүн нь хэн байх ямар хамаа байна. бидний амьдралд ямар гай болсон биш дээ. салбарынхан дундаа л хийсэн бүтээсэн юмтай монголынхоо нэрийг гаргаад л явж байгаа.
    2011-11-14 0 0 Хариулах
  • zay     202.179.18.206
    Анхням жүжигчин Хятадын эрлиз үү ?
    2011-05-01 0 0 Хариулах
  • unen     112.70.78.246
    anxnym chin shal xudalch shdee xuneer ym xiilgecheed tulburuu ugdugui ym odoo boltol tulburuu guitsed uguugui, xuneer ym xiilgesen ym bol dor ni toostoogoo xiij sur manai axaar beejin yvaxaasaa umnu munguur ym xiilgecheed odoo boltol tulburuu xiixgui baix ym,nuxur ni ug ni xiine gesen ymsan bas chimeegui bolson.
    2011-11-06 0 0 Хариулах
  • baby     182.160.17.129
    anhnyam chin huuhed gargasn yumuu zaluusaa ter talaar bi neg yum sonsoj bsiin bn uuruu huuhdee hadmuuddaa orhiod yavtsan gej unen bol muuhai l huuhen bn daa
    2010-10-11 0 0 Хариулах
  • Зочин     202.179.10.86
    anhiyam yneheer saihan emegtei yyntei olon hyn sanal niileh baih amjilt hysye
    2009-08-31 0 0 Хариулах
  • Зочин     202.180.219.23
    ene ataarhuu, uhaan muutai, uruwdultui tarhitai yumnuud boliosoi. Shuumjleliin talaar yostoi zuw yum helsen baina. unenshd. er ni saihan l yarisan baina
    2009-07-20 0 0 Хариулах
  • zochin     202.21.114.10
    naad t1 em chini yu yrij bgaagaa meddeg bolvuu ystoi huh ineed hurchihlee
    2013-09-27 0 0 Хариулах
  • juudii     202.72.243.70
    tanid amjilt husie iluu ih zuiliig hiij buteegeerei bi bas uralgiin surguulid jujichnii meregjleer surdag bolhoor taniig demjdeg bas bidnii ueiin zaluusiin shuteen bolj ywaarai tanid amjilt aja aja amjilt bi bas hicheej surj baigaad ner aldartai sain jujichen bolnoo tegeed tanitai gar barin uulzah bolno oo mongolchuuda gaigui ywaa negendee bitii ataarhaldaa muuhai sh dee bid 1tengertei mongolchuud sh dee bid l uursdiiguu hairlahgui bol bidniig uur hench hairlahgui sh dee hun l yum chine aldaj o
    2009-07-17 0 0 Хариулах
  • 0000     202.131.226.243
    hi anhnyamiin nuhur boloh hun ni sayhan sags togloj bgad hund tsohiulj unaad yum murguud uhsen gsn unen yumbolovuu? anhnyamaa setgeliin hattai bgarai
    2009-07-16 0 0 Хариулах
  • Зочин     202.179.19.176
    ugui ee, zugeer sain taniluud baisan. ter zaluu naiz busguitei baisan.
    2009-09-04 0 0 Хариулах
  • nasaa     203.194.119.76
    huue suuh gej bsan zaluu ni hund aluulsan geed l gogo.iihen uurduu bicheed bsan biz de.hudlaa ym uu ahsgui dee ter zaluu ni uheegui bol sain bn . muu sain hudalch setguulchid uurdiig ni ingej yrij uurt ni medruuleh ymsan .......ke ke ke ke
    2009-07-04 0 0 Хариулах
  • Зочин     202.131.238.34
    Huurhun,goyo huuhen shu. Harin ter bayambatsogtin atgand bitgii orood zeverchiheerei dee. Tegj l anhaaruulya da.
    2009-07-03 0 0 Хариулах
  • Anu     202.131.226.98
    Humuusee yasan uurtai, yamar ataarhuu yum be? Ankhnyamiin yavdaltai eseh ni ta nart yamar hamaatai ve? Uursdiihuu amidarliin uchriig ch olohgui baij yahaaraa ingej baidgiin. Saihan huuhen ni unen l baina.tiim l muuhai baisan yum bol yund togloson kino ene teriig ni uzej, yariltslagiig ni unshsan yum be. Emegtei hun udii chineenii biye saihan avch yavahad ih hudulmur, tsag zav gargadag. Manai mongol huuhnuud zarim ni muuhai l baidag shdee. Harahad neg l ih goyo huuhen budag shudag unertei us unet
    2009-07-03 0 0 Хариулах
  • zochin     202.21.114.10
    za medehgui ee er erguulehdee bas erguulj bgaa eriinhee naiz eriig davhar erguulehdee l garshsan ynhan.ingej hudlaa daruuhan tsarailj hudlaa yrihaasaa ichdeg boloosoi. urlagiin emegteichuudiin ner hundiig gutaasan buzar amitan.
    2013-09-27 0 0 Хариулах
  • Haliun     125.34.251.205
    Ene setguulch yu bichij bgaagaa meddeggui mal yumaa daa. Adilhan setguulchdee, soninuudaa ene teneg huuhnii yarisnaar bicheed l tavij bdag. Tanai setguulchid teneg geed bgaag oilgohgui bna uu? Iiemerhuu teneg yariltclaga hend heregtei yum be? Avah yum ogt alga.
    2009-06-13 1 0 Хариулах
  • h     202.180.216.82
    chi yasan uhan bogintoi hvn be hvnii tengiig duudaj bga yum chin chi tegvel bvr ilvv avah yumgvi teneg bna lda ataarhaad shees n goojihnee hehehe
    2009-06-15 0 0 Хариулах
  • huslen     202.179.10.38
    ymar so yum be gehde dajgvi shu
    2009-06-11 0 0 Хариулах
  • Зочин     202.170.94.28
    chi tegeed 30 xyrcheed ene tend nytcgeleed chaaltcaad yabaxaa bolioch dee dee odoo namba cuumaar l baina ch dee
    2009-06-10 0 0 Хариулах
  • Anhnymd     203.194.117.250
    Uneheer saihan haraa bulaam huuhen shu, Chamd amjilt sain saihniig husie.
    2009-06-10 0 0 Хариулах
  • Зочин     99.246.92.2
    eniig neg cohih umsan, daanch oldohgui baihd aa hahahah. uul ni hend ch hamaagui shaalgadag l gesen
    2009-06-10 0 0 Хариулах
  • Зочин     203.91.114.3
    Anhnym goyo mongol huuhen. Uur heleh yum yu ch baihgui, busad ni hubi hunii l amidral. Bi bol harj hudelj ybdag yum.
    2009-06-10 0 0 Хариулах
  • zocnin     202.179.11.194
    saixan yariltslaga bnaa, amjilt husei, saixan l haragdaj bnda
    2009-06-10 0 0 Хариулах
  • zochin     216.40.81.118
    Manai mongolchuudaa bolil doo ataarhaad bicheed baigaa hymyysiig orovdchihloo.........baina minii hyy muugaar bicheed baigaa ene hymyysee.. chi ene hyyhen shig bolj chadah umuu ,basl hymyysiin omno huvtsaa tailj chadah umuu, tegeed bas yavdaltai baisan ch gehshig yavjil baig l dee yamar chinii bier yavaad chamaig zovoogood baigaa muu terend chine chi uundaa ataarhaad yhehgeed baigaa um be yadag um chadaj baigaa umand arga alga shdee hoooo.... bi ene hyyhnii jyjigiig ni yzeegyi nytsgen zuragi
    2009-06-10 0 0 Хариулах
  • Saak     202.180.219.23
    Unen saak huuhen shuu.Nadad l lav buh yumaaraa taalagddag yumaa taaraldaad uchraad avbal ch ....uhsen ch yahav hehe za ter ch yahav nargian gj.Ene balai ataarhsan yumnuudiin zavhai ene ter gesen ugend bitgii emzegleerei ugaasaa iim heden debil yumnuud dandaa inegj site hesej humuusiin goyo uur amisgal buzarlaj bdgym.Chamd amjilt hamgiin sain saihan buhniig husye.Chamd hairtai negen zaluugaas......
    2009-06-09 0 0 Хариулах
  • bid     220.100.73.57
    yavdaltai l gehiin humuus. huntei suugaui bhda tegeed deer ni zaluu bhdaa yavj uzjih l bh heregtei shde Manaihan yu yu ch boloogui har zaluugaaraa huuhedtei bolhoor ni suuchaad tegeed suuld ni 30 40 garaal ehleegui yu 2 dah nuuts amidral ntr bolood l ehner nuhur hen hen ni yalgaagui yum uzeegui hun shig oor hun haigaad l yavtgaadiin shde bie bieneese uidsan ntr bi medeegui neg medehed suusan geh yum yarial. Tegeel zugeer ganst bie yavj bga hunee yavdaltai zavhaigaar ni duudaad l sid bolchihii
    2009-06-09 0 0 Хариулах
  • munherdene     202.5.196.97
    anhnym egchid uran bvreeliiin amjlit hvsie taniig bainga demjij yvdag negen dvv chini shvv amjilt hvsie.
    2009-06-09 0 0 Хариулах
  • Зочин     124.158.122.13
    gantshan ynen yum helii??????yvdaltai hyyhen baisiim zasarsan bna? sain bna ?cuis tugsuud gadaad nuhur dagaad 1,2 jil amidarsan aa nuugaagui biz dee
    2009-06-09 0 0 Хариулах
  • h     202.180.216.82
    yumaa medej zalj bai bitgii sain yavaa negendee ingetlee ataarhaj bai za chamd ene hvnd bdag tm saihan setgel hvnleg yos alga uuriiguu medej bj daraa n hvnii asuudald orolts
    2009-06-15 0 0 Хариулах
  • batjaa     124.61.13.83
    bi unen l yum yaridag.bi ganthan unen yum helii.ene zurag avhuulsan gazar beejin giin shintanjee buudal bgaa yumaa.bid nar sayiin 3 sard ene buudald taaraldsan.ene huuhen chin neg buduun hogshin akhtai hamt yavj baisiiin
    2009-06-09 0 0 Хариулах
  • batjaad     202.126.92.7
    chi odoo er yum bjeej hudalaa yarihaa boliochee, gutmaar yumaa. Ene chin gogogyn reclamny l zurag avaltyn obekt bnashdee.. Neleen olon olnii tanil humuus tsuvaad avhuulj bsanshdee, Hayanaa hen hen ch bilee neeh olon hun anh gogo site-g garch irj bhad reclamdaj bsiinsho! zavaarsan baliar zohioj yarihiin, hehe Anhnyamyn umnuus buhimdchihiimaa neere :D
    2009-06-09 0 0 Хариулах
  • Зочин     202.131.232.67
    Ankhnyam-n togloson hed heden jujig,kinog uzej baisan. sain jujigchin shuu.Bas ikh nudend dulaahan saikhan mongol busguin turkhtei emegtei. Hundelj yavdag shuu.Amjilt husie.
    2009-06-09 0 0 Хариулах
  • Зочин     202.179.20.196
    ***
    2009-06-09 0 0 Хариулах
  • Зочин     202.70.36.98
    dendvv zavhai hvvhen b,lee shvv de.. emegtei hvn baij tiim baij bolohgvi bhaa taraldsan hvn bolgontoigo l untaad l... eoe.. ternees bish yah ve...
    2009-06-09 0 0 Хариулах
  • Зочин     202.70.36.98
    odo zasarchihaad bg yum bh da hvntei sugaad ovoo do haha
    2009-06-09 0 0 Хариулах
  • h     202.180.216.82
    ataarhuu hvn hol yavahgvi shvv ..hehe chi aygvi bol uuruu yavdaltai bh l da hvn dandaa uur shigee yum yariad yavj bdag gesen ened niit ataarhaad bga hvmvvst gej helehed 1endee bitgii ataarhaad bai ta nariin amidralaar bish uuruu uuriinhuu amidral.r amidarch yavaa hvn tegeed ch ene hvniig hvndelj yavdag uhaantai ,saihan setgeltei emegtei hvnd bh yostoi bvh zvil bdag ......tm bolohoor ataarhaj bga nt hvmvvs uuruu uuriiguu medeh heregtei bhaa tegeed daraa n hvniig yarih heregtei bha yer n arichaag
    2009-06-15 0 0
  • Зочин     202.241.78.236
    zasarsan yanhan zayanii hani gej ug medeh uu
    2009-06-09 0 0
  • Зочин     202.131.225.20
    яасан чи тааралдсан хүн болгонтойгоо унтахад нь үргэлж хажууд нь байж байдаг байсан юм уу? хахаха эсвэл гар чийдэнг нь барьж өгдөг байсан юм уу? яах гэж хүнд ингэтлээ атаархдаг байнаа храхаха
    2009-06-09 0 0
  • Зочин     124.158.103.32
    kholduu khog ve
    2009-06-09 0 0 Хариулах
  • Зочин     203.210.59.239
    Yum engiin baihaaraa goyo bdag ...Amjilt husie
    2009-06-09 0 0 Хариулах
  • ukara     58.140.35.243
    uhaalag saihan busgui bna uran buteeliin amjilt husii
    2009-06-09 0 0 Хариулах
  • Naraa     71.129.232.111
    Goviin zereglee gedeg kinonii gol duriin busguitei ih adilhan sanagddag umaa. Engiin mortloo haraa bulaasan saihan busgui shuu.
    2009-06-09 0 0 Хариулах
  • Зочин     203.34.37.96
    Chinii nutsgen awhuulsan zurag minii gar utsan deer bgaa shuu.
    2009-06-09 0 0 Хариулах
  • Зочин     202.180.220.7
    ятгатай авахуулсан зураг уу? минийх дээр ч байгаа
    2009-06-09 0 0 Хариулах
  • Uyanga     202.55.191.22
    Ухаалаг бас сайхан бүсгүй.Уран бүтээл болон амьдралд чинь амжилт хүсье!
    2009-06-09 0 0 Хариулах
  • САРТАЙ ШӨНӨ     202.170.65.50
    Чамтай өнгөрүүлсэн тэр шөнө гайхалтай байсан шүү ...бие биедээ уусах тэр агшин ,чиний дотор орсон тэр халуухан мэдрэмж гайхалтай байсан.Амжилт хүсье,аз жаргал чамтай цуг үүрд байг.
    2009-06-09 0 0 Хариулах
  • Зочин     202.180.220.7
    Шаа даа, ха ха ха ха ах хахаа хахахахахаа
    2009-06-09 0 0 Хариулах
  • baagii     202.131.226.3
    engiin daruuhan egel mongol busguichuuddee hairtai shuu
    2009-06-09 0 0 Хариулах
  • dd     203.169.48.22
    хүнд урам хайрлаж сур л даа дандаа муулж байх юм анхням бол сайн тэгээд ч бас зарим жүжигчний хийж чадаагүйг хийсэн гэж боддог шүүмжлэлийг баяртай авдаг нь сайн хэрэг хүн бүр адил бодолтой байна гэж байхгүйш дээ Анхнямд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсэе олон олн охидын мөрөөдөл болсон эмэгтэй шүү
    2009-06-09 0 0 Хариулах
  • Зочин     65.31.170.213
    ухаалаг юм аа. тэр хөгшрөлтөөс айхгүй байгаа шалтгаан бас гадаадад байгаа залууст хэлсэн үг нь маш ухаалаг үгс байна.
    2009-06-09 0 0 Хариулах
  • Saihan     202.131.227.149
    Saihan urialga bna. Anhnyam shig uhaalag busguichuud olon boltugai. Husemjit busgui min chi shuu. turiin alband erh medel bhgui sh dee. tend chin hun bish robot ajilladag bhgui yu. yu hiij bgaagaa ch uhamsarlah chadvargui yumnuud bgaa sh dee. harin huviin salbart humuus ajilladag ch, jungle--iin huuliin daguu huchtei n huchguigee ideed duusdag yum shuu dee
    2009-06-09 0 0 Хариулах
  • Зочин     124.158.101.28
    hudlaa shaagaad shuumjleliig bayartai huleej avdag ch geh shig bayartai bhiin tuld urgelj shuumjluulj bgaarai
    2009-06-09 0 1 Хариулах
  • Зочин     202.131.226.243
    ok
    2009-06-10 0 0 Хариулах
  • Stormy     202.131.247.170
    Анхням сайхан бүсгүй шүү. Надад л лав маш их таалагддаг. Яахав хүүхнүүд ярихдаа хормой сул энэ тэр гэдэг л юм. Тэр бол хүний хувийн амьдрал. Монголын шинэ үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг мөн шүү.
    2009-06-09 0 0 Хариулах
  • anhnyam     202.131.227.149
    he he minii tuhai garsan bna kkk. mungu bval welcome to
    2009-06-09 0 1 Хариулах
  • Зочин-д     202.131.225.20
    энэ зочин эмэгтэй хүн гээд барьсан ч алзахгүй дээ кккк. атаархаж үхэх гээд, шээс нь гоожихын даваан дээр ингэж биччихээд, гялс одоо ОО орох гээд гүйж байгаа даа хахахаха. сайхан бас даруухан, ухаалаг бүсгүй байна амжилт
    2009-06-09 1 0 Хариулах
  • guest     202.72.245.50
    chi bitgiii hudlaaa doligno za... medehgui l ym bn
    2009-06-09 0 0 Хариулах
  • Зочин     202.5.223.117
    PHILIPS FIRMIIN HOME TEATR HYAMD ZARNA /MODEL NO HTS 3548/ UTAS 99070965
    2009-06-09 0 0 Хариулах
  • Зочин     124.158.97.132
    Er ni dajgui uhaalag busgui bna. Uran buteel bolon amidrald chini az jargal, sain saihan buhniig husye! Er ni suuliin ueiin zaluus maani neleed hersuu uhaantai bolson yum shig. Odoo ene tord baigaa post-kommunist egzor ovoonuudiig tetgevert ni gargaad, zaluu ueiinhen en uls ornoo ood ni tatah hergtei bna. tegehgui zah zeeliin ediin zasag, ardchilal, shudraga yosnii unelemjiig sain medehgui humuus ene niigmiig zov tiish ni avch yavj chadahgui bna. Sain uils delgereh boltugai!
    2009-06-09 0 0 Хариулах
  • Зочин     202.72.246.84
    HEN CHAMAIG TOOJ SHUUMJLEH YUM BE??? BAS UURIIGUU SHUUMJILNE GEJ BODOOD BAYARLAAD BAIGAAN BISH BIZ DEE...
    2009-06-09 1 0 Хариулах
  • GegeenCom     165.228.239.115
    zarim hariultuud ni gaigui taalagdjiina. sanaa niiljeeshuu zarim talaar.
    2009-06-10 0 0
 
 

САНАЛ АСУУЛГА

Автозамын түгжрэлийг бууруулахын тулд ачаалал ихтэй замаар төлбөртэй зорчуулдаг тогтолцоонд шилжих нь зөв үү.
Нийт 436 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •