Монгол туургатныг нэгэн дээвэр дор нэгтгэж олон ястны уламжлал, зан үйлийг суртал-чилан түгээх, хамгаалах зорилгоор зохион байгуулагддаг "Алтаргана-2010" наадмыг зохион байгуулах олон улсын хороо байгуулагдлаа. Наадмын бэлтгэлийг жилийн өмнөөс бэлтгэж байгаа нь тус наадмын цар хүрээг тэлж олон улсын чанартай болгох зорилт тавьсантай холбоотой гэнэ. Гурван өдрийн турш үргэлжлэн, Буриад зон олныг сурталчилах уг наадам 11 үндсэн төрөлд зохиогдох ажээ.
Угсаатны зүйн чиглэлээр ажилладаг ардын амын зохиолын хамтлагуудын дунд "Буриад хүний нэг өдөр" тэмцээн. Буриад үндэстний ардын дууны гайхамшгийг харуулах гоцлол дуучдыг уралдаан. Мөн мэргэжлийн болон сонирхогчдын дуулаачдын дунд орчин үеийн буриад дууны уралдаан зохиогдох аж. Түүнчлэн үйлчин бүсгүйчүүдээрээ алдартай буриад зоны уламжлалт гар урлалын авьяастны үзэсгэлэн уралдааныг явуулахаар болсон ажээ.
Үүнээс гадна ерөөлч, туульчдын дунд мөн өөрийн хөгжмийн зэмсгийн аялгуун дор өрсөлдөх боломжийг тэд мөн олгож байгаа юм. Үүгээр зогсохгүй нэгэн дээвэр дор нэгдсэн монгол ястнууд хацар гоо охидоо өрсөлдүүлэх "Дагина" гоо бүсгүйн уралдаан, "Буриад хувцас"-ны загвар зохион бүтээгчдийн уралдаан явагдах нь ээ.
Тэднийг магтан дуулсан яруу найргийн уралдааныг ч тэд зарлахаа мартсангүй. Энэ мэтчилэн олон арга хэмжээг энэ жилийн зохион байгуулах юм байна. Сэтгүүлч нарт нэгэн боломж олдож байгаа. Энэ нь Монгол, Орос, Хятад болон бусад бүс нутгийн ба гадны мэдээллийн хэрэгсэлээр нийтлэгдсэн бүтээлүүдээ, өрсөлдүүлэх ажээ.
Буриад зон олны уламжлал, зан заншлын сурталчилдаг "Алтаргана" наадам ирэх жил ес дэх удаагаа зохиогдох гэж байна. Тус наадмын талаар "Алтаргана-2010" олон улсын наадмыг зохион байгуулах улсын хорооны орлогч дарга, Буриадын Ардын хурлын байнгын хорооны дарга, Бүх буриадын соёлын байгууллагын дарга Булдаев Р.В-аас зарим зүйлийг тодрууллаа.
-Өнгөрөгч амралтын өдөр тус наадмын зохион байгуулах хороо байгуулагдсан гэсэн. Энэ талаар?
-Тийм ээ. Энэ сарын 7-ны өдөр Олон улсын "Алтаргана-2010" наадмыг зохион байгуулах хороо анхдугаар хурлаа хийлээ. Энэ хурлаар бид наадмын цар хүрээг өргөжүүлэх, сурталчлах талаар болон уралдааны үндсэн төрлүүдийг гаргасан. Мөн хорооны даргаар нь Монгол Улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг, нарийн бичгийн даргаар нь "Буриадын соёл, өв уламжлалыг хамгаалах сан"-гийн тэргүүн С.Билэгсайханыг томиллоо.
-Наадмын тов гарсан болов уу? Наадам хэдэн өдөр үргэлжлэх вэ?
-Ирэх оны долдугаар сарын 14-21-ний хооронд "Их монгол" улсын нийслэлд зохиогдохоор тогтсон.
-Цар хүрээгээ тэлсэн тус наадмыг зохион байгуулахад хэчнээн төгрөгийн төсөв шаардлагатай вэ. Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэж байна?
-Урьдчилсан байдлаар 1.5 сая орчим ам.доллар зарцуулагдана гэж тооцоолсон. Санхүүгийн тал дээр Монгол Улсын засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Соёл урлагийн газар зэрэг дэмжинэ гэдэгт итгэж байгаа.
-Олон улсын хэмжээнд зохиогдож байгаа гэдэг утгаараа олон хүн чуулах байх. Хичнээн хүн наадамд оролцох бол?
-Наадамд маань дэлхийн 30 гаруй орны 15000 орчим хүн ирнэ. Нийт 11 үндсэн, 50 гаруй төрөлд өрсөлдөнө. Мөн Монгол, Орос, Хятад, Европын холбоо, АНУ, Украин, Япон, Солонгос зэрэг улс, орны уран бүтээлчид ирж оролцох юм.
-"Алтаргана" гэсэн нэр их сонсголонтой юм. Ямар утгыг агуулсан юм бэ?
-Халх Монголчууд "Цагаан-Уул" цэцгийг үхэшгүй мөнхийн хэмээн дээдэлдэг. Тэгвэл бид "Алтаргана" цэцгээ эрхэмлэдэг юм. Тийм дээ ч буриад ардын дуунд энэ цэцгийг магтан дуулсан олон бүтээл байдаг юм. Иймээс бид зан заншлаа сурталчилсан уг урлагийн наадмаа "Алтаргана" цэцгээрээ овоглосон юм.
С.Энхзаяа