Долоодугаар сард шинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 15.8 хувь байсныг Төв банк мэдээллээ. Зээлийн хүү өмнөх оны мөн үеэс 1.4 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна. Салбараар нь харвал хөдөө аж ахуй, боловсруулах, үл хөдлөх хөрөнгийн салбарт зээлийн хүү бага байгаа бол барилгын салбарт хамгийн өндөр байна.
Үүнээс гадна УИХ ээлжит бус чуулганаараа “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоол баталлаа. Төсөлд зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 2023 он хүртэл сарын нэг хувь хүртэл бууруулах чиглэл багтжээ.
Цар тахлын улмаас дотоодод зээл олголт эрчимтэй саарсан.
Зээлийн хүүг бууруулахын тулд макро тогтвортой орчныг бүрдүүлснээр эх үүсвэрийн зардлыг бууруулах, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах, банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгох зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгаад байгаа юм. Цар тахлын улмаас дотоодод зээл олголт эрчимтэй саарсан.
Долоодугаар сарын байдлаар банкнуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар буурч, 17.2 их наяд төгрөг хүрээд байна. Үүнээс хувийн байгууллагад олгосон зээлийн үлдэгдэл 6.2 хувиар буурч, 8.1 их наяд төгрөг хүрчээ.
Б.Бямбасүрэн
Эх сурвалж: bloombergtv.mn