Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргаж зарим хүнийг төрийн дээд цол, одон медалиар шагналаа.
Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэнд, боловсролын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж сургалт, эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвин, эмнэлгийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эмнэлгийн практикт мэс заслын шинэ аргуудыг нэвтрүүлж хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эх барих, эмэгтэйчүүдийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан дорвитой хувь нэмрийг нь үнэлж ЭМШУИС-ийн тэнхимийн эрхлэгч, профессор Балдангийн Жавд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” тэмдгээр,
Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 23 удаа түрүүлэн, сумо бөхийн түүхэнд шинэ дээд амжилтуудыг тогтоож, Монголын тамирчдын олимп, тив, дэлхийн тэмцээнд оролцох бэлтгэлийг хангах, амжилтыг нь ахиулахад бодитой дэмжлэг үзүүлж, Монголын өсвөр үе, залуучуудын дунд биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд оруулж байгаа үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, “Такасаго” дэвжээний бөх “Асашёорюү” Долгорсүрэнгийн Дагвадоржид Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” тэмдгээр тус тус шагналаа.
Төрийн тэргүүний зарлигаар биеийн тамир, спорт, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, үндэсний болон чөлөөт бөхийн төрлөөр олон арван шилдэг тамирчдыг сургаж дасгалжуулан, олон улс, олимп, тив дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцуулж, эх орондоо чөлөөт бөхийн төрлийг хөгжүүлэхэд оруулсан бодитой хувь нэмрийг нь үнэлж Үндэсний шигшээ багийн ахмад дасгалжуулагч Солийн Магсарт Монгол Улсын ардын багш цол,
Биеийн тамир, спорт, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, жүдо бөхийн төрлөөр олон шилдэг тамирчдыг сургаж дасгалжуулан, олон улс, олимп, тив дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцуулж, жүдо бөхийн төрлийг хөгжүүлэх, биеийн тамирын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, олимпийн хөдөлгөөнийг өөрийн оронд дэлгэрүүлэн сурталчилахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Цэндийн Дамдинд Монгол Улсын ардын багш цол,
Эрүүл мэнд, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эмч, оюутнуудад зориулсан ном, сурах бичиг, гарын авлага олныг бичиж нийтлүүлэн, нүдний эмчилгээнд мэс заслын шинэ аргуудыг нэвтрүүлж, нүдний нарийн мэргэжлийн эмч нарыг сургаж бэлтгэх, Монгол Улсад нүд судлалын салбарыг үүсгэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Улсын клиникийн төв эмнэлгийн нүдний тасгийн зөвлөх эмч, доктор, профессор Жамъянжавын Баасанхүүд Монгол Улсын ардын эмч цол,
Мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, уран сайхны киноны олон арван дүрийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг бүтээж, залуу дуучдыг сургаж бэлтгэх, Монголын орчин үеийн дуурийн урлагийг хөгжүүлж, гадаад орнуудад сурталчлахад оруулж байгаа онцгой хувь нэмрийг нь үнэлж Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Агваанцэрэнгийн Энхтайванд Монгол Улсын ардын жүжигчин цол,
Хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан, яруу найргийн шилдэг бүтээлүүд туурвиж, “Монголын уран зохиолын дээжис-108” боть бүтээлийг гадаад, дотоодын уншигч судлаач олны хүртээл болгох, Монголын урлаг, утга зохиолын сан хөмрөгийг баяжуулахад оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж яруу найрагч Дөнгөтийн Цоодолд Монгол Улсын ардын уран зохиолч цол,
Төрийн захиргаа, авто замын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан, зураг төсөл болон захиалагчийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгон сайжруулах замаар зам гүүрийн барилга угсралтын ажлын чанарыг сайжруулж, тус салбарын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, монголчуудын их бүтээн байгуулалтын үйлс “Мянганы зам” төслийг хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулж, бодит ажил болгон, улсын авто замын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Улсын Их Хурлын гишүүн Рэнцэнгийн Будад Монгол Улсын гавъяат барилгачин цол,
Японы мэргэжлийн сумо бөхийн ур чадварыг чадамгай эзэмшиж, дээд зиндаанд амжилттай барилдан түрүүлж спортын өндөр амжилт гаргасныг нь үнэлж мэргэжлийн сумо бөхийн Озаки, “Исэгахама” дэвжээний бөх “Харумофүши” Даваанямын Бямбадоржид Монгол Улсын гавъяат тамирчин цол,
Мал сүргээ жил бүр тогтвортой өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь чанаржуулан сайжруулж, нэгжийн ашиг шимийг нь нэмэгдүүлэх, залуу малчдад мал маллах арга ухааныг өвлүүлэх, иргэдийг малжуулах, орон нутгийн эдийн засаг, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Төв аймгийн Баянцогт сумын малчин Бандийн Дэмбээд Монгол Улсын гавъяат малчин цол,
Иргэний агаарын тээврийн онгоцоор олон сая км замыг нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг ханган туулж, гадаад дотоодын олон мянган зорчигчдод найдвартай үйлчилж, Боинг маркийн орчин үеийн хүнд онгоцыг жолоодох ур чадварыг чадамгай эзэмшин, Монголын иргэний агаарын тээвэрт орчин үеийн стандартыг нэвтрүүлэх, залуу нисгэгч нарыг сургаж, дадлагажуулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Иргэний нисэхийн ерөнхий газрын нислэгийн аюулгүй ажиллагааны ахлах-байцаагч, Боинг 737-800 онгоцны дарга Төмөрдаваагийн Бэхбатад Монгол Улсын гавъяат нисгэгч цол,
Аж үйлдвэр, худалдааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлтгэх, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн нөхцөлд төрийн захиргааны ажлын шинэчлэлийг хэрэгжүүлэн төлөвшүүлэх, манай орны хөнгөн аж үйлдвэр, худалдааны салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж төр захиргааны ахмад ажилтан Ням-Осорын Дагвадоржид Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол,
Төрийн захиргаа, барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, барилгын салбарыг зах зээлийн нөхцөлд хөгжүүлэх, эрчимжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах ажлыг зохион байгуулж, гадаадын барилга хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах, өөрийн орны барилгачдыг сургах, мэргэшүүлэх, барилгын салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Цэрэндашийн Дамиранд Монгол Улсын гавъяат барилгачин цол,
Прокурорын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, прокурорын байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж удирдах, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, боловсон хүчнийг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын ерөнхий прокурор Монголын Алтанхуягт Монгол Улсын гавъяат хуульч цол,
Уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, техникийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, сэлбэг материалын элэгдлийг багасгах оновчтой санал гарган үйлдвэрлэлд нэвтрүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, уурхайчдын залуу үеийг сургаж мэргэшүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Дархан-Уул аймгийн “Шарын гол” ХК-ийн өрмийн машинч Гээпилийн Эрдэнэчулуунд Монгол Улсын гавъяат уурхайчин цол,
Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, сургах, дадлагажуулах болон хамт олныг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн захирал Цэрэндоржийн Содномпилд Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цол,
Утга зохиолын бүхий л төрлөөр зохиол бүтээл туурвиж, “Монголын уран зохиолын дээжис-108” боть бүтээлийг үүсгэн санаачилж, хэвлэн нийтэлж, уншигч олны хүртээл болгож, иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж зохиолч Дамбын Төрбатад Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол,
Мэргэжлийн урлагийн байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, олон арван жүжиг, уран сайхны киноны гол ба туслах дүрийг амжилттай бүтээж, монголын тайз, дэлгэцийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ахмад жүжигчин Ламжавын Цэндсүрэнд Монгол Улсын гавъяат жүжигчин цол,
Зохиолын болон гадаад орны дууг чадварлаг дуулж, урын сангаа баяжуулан, монгол үндэсний соёл урлаг, ёс заншил, дууны урлагийг өөрийн орон төдийгүй гадаад орнуудад сурталчлахад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж “Оюунтүлхүүр” сангийн ерөнхийлөгч, дуучин Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүрт Монгол Улсын гавъяат жүжигчин цол,
орон нутгийн боловсролын байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж, дунд сургуулийн багш, сурагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжүүдийг бичиж хэвлүүлэн, сургалтын технологийн шинэчлэлт хийж, үр дүнг дээшлүүлэх, өсвөр үеийг сурган хүмүүжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр сургуулийн багш Жамбалдоржийн Даваадуламд Монгол Улсын гавъяат багш цол,
Дээд боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд олныг туурвиж, боловсролын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалтыг боловсронгуй болгон их, дээд сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ШУТИС-ийн ректор Баяндүүрэнгийн Дамдинсүрэнд Монгол Улсын гавъяат багш цол,
Хүнсний аж үйлдвэрийн салбарт олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үйлдвэрийн хамт олныг чадварлаг удирдан зохион байгуулж, үндэсний хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Сэлэнгэ аймгийн “Спирт бал бурам” ХК-ийн гүйцэтгэх захирал Батхүүгийн Баярхүүд Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол,
Шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эдийн засгийн тулгамдсан асуудлаар сургалт, эрдэм шинжилгээний олон шинэлэг бүтээлүүд туурвиж, иргэдэд эдийн засгийн боловсрол олгох, үндэсний эрдэмтдийг бэлтгэхэд оруулсан дорвитой хувь нэмрийг үнэлж доктор, профессор Гаваагийн Пүрэвбаатарт Монгол Улсын гавъяат эдийн засагч цол,
Шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох, мэргэжлийн боловсон хүчнийг төлөвшүүлэх, шүүн таслах үйл ажиллагааг шударга, боловсронгуй болгоход оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимийн тэргүүн шүүгч Базарсүрэнгийн Сарантуяад Монгол Улсын гавъяат хуульч цол тус тус хүртээлээ.
Энэ өдөр Сүхбаатарын одонгоор Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Төгсжаргалын Ганди, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Өлзийсайханы Энхтүвшин, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга Нямдолгорын Сампилноров, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор УБТЗ-ын эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн хэсгийн мастер Батжавын Батмөнх, Их Майдар” төслийн оёдолчин Хаянгийн Доржпагма, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Цэвэгмидийн Амгаланбаяр, Алтангадас одонгоор Нийслэлийн “Ачлал трейд” ХХК-ийн дэлгүүрийн захирал Магваны Билэгт, Хавдар судлалын үндэсний төвийн талбайн үйлчлэгч Сайнбилэгийн Дамдинсүрэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн өндөр настан, УБТЗ-ын ахмад ажилтан Дашийн Лхагвасүрэн, Нийслэлийн худалдаа, үйлчилгээний “Solid sestems” ХХК-ийн захирал Амгалангийн Хаянхярваа, ШУА-ийн Химийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Дамбийн Хунбат, Нийслэлийн худалдаа үйлчилгээний “Алтан жолоо” группийн ерөнхий захирал Ванягийн Энхбаатар, ЭНЭШТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Мягмаржавын Энхжаргал нар шагнагдлаа.
Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Эрчим хүчний барилга угсралтын трест” ХК-ийн ажилчин Хасагийн Болдбаатар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын 2 дугаар бага сургуулийн бага ангийн багш Мидэрийн Долгорсүрэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн нөхөн сэргээх эмчилгээний сувилагч Жамбалжавын Энхбат нар энгэрээ мялаалаа.
Бэлтгэсэн Ч.Болортуяа, Гэрэл зургийг Ч.Өнөртүвшин, Зураглаач А.Ариунболд
Энэ тухай видео сурвалжлагыг Та манай Холбоотой мэдээнээс үзнэ үү.