GoGo
Санал асуулга
Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгож байгаа мөнгийг ямар хэлбэрээр өгөхийг Та дэмжиж байна вэ?

Санал өгсөн нийт хүн(3883)
  • Сар бүр 10 мянган төгрөг өгөхийг дэмжиж байна. Энэ нь инфляци хөөрөгдөхгүй.
  • Жилд хоёр удаа буюу одоогийн хэлбэр зүгээр.
  • Жилд нэг удаа бөөнд нь авмаар байна.
  • Угаасаа бэлэн мөнгө тараах нь буруу. Тиймээс дээрхийн алийг нь ч дэмжихгүй хэвээр байна.
  • Бусад

Хотон шувууны зарц тураг гогой хүнээс илүү аюултай юу?

Хотон  шувууны зарц тураг гогой хүнээс илүү аюултай юу?Сүүлийн үед монгол­чууд нэг их айхтар аюул­тай дайсантай болоо­дохов. Тэр нь өнөөгийн нийгмийн бүхий л бухим­дал, бүхий л замбараагүй байдал, шударга бус бай­дал, хууль хэрэгждэггүй хөгийн энэ байдлаас нь илүү аюултай гэгдэх боллоо


Шог зураг

Шог зурагШог зураг


Амьдрал богинохон шүү дээ хүмүүсээ

Амьдрал богинохон шүү дээ хүмүүсээАмьдрал богинохон шүү дээ хүмүүсээ. Хорин хэдэн настай, хорвоо барагдтал өдий ч байна даа гээ л нисжээтэл нэг л өдөр 30 хүрнэ дээ. Гуч хүрээ л, нас явжийшүү дураак, гилзхым сан гэж санагдаад байж байтал шааригдаа л дөч рүү ороод ирнэ.


Австралид суралцах боломж

2009 оны 6-р сарын 30

Австрали нь англи хэлтэй цөөхөн баян улсын нэг. Хүн болгонд олдоод байдаггүй, австраличууд өөрсдөө ч хөдөлмөрлөөд олж авч чаддаггүй сургалтын тэтгэлгийг Монголчууд бидэнд Австралийн Засгийн газраас олгож байна. AUSAID хэмээн нэрлэж заншсан байгууллага нь Австралийн Засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлаг билээ.

Австралийн Засгийн газар жил бүр бүс нутгийн хөрш орнууддаа AUSAID-ээр дамжуулан оюуны хөрөнгө оруулалт хийдэг. Монгол хүн Та ADS (Australian development scholarship) буюу Австралийн хөгжлийн тэтгэлэг, ALA (Australian Leadership Awards Fellowships) буюу Австралийн манлайлагчийн  тэтгэлэг авах боломжтой.

ADS
Нэр бүхий буурай хөгжилтэй орны иргэдэд өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боловсон хүчин болоход нь Австралид улсад суралцуулах ADS тэтгэлэг олгодог билээ. ADS тэтгэлгээр жил бүр 31 орны 1000 хүртэлх оюутнууд бакaлавр, магистр, докторын зэрэгт суралцдаг бөгөөд хүсвэл тухайн оюутан алсын зайн сургалтын хэлбэрийг сонгож болно.

Монголын хувьд магистрын зэрэгт (master by coursework) суралцуулахыг эн тэргүүнд тавьдаг. 2003 оноос эхлэн нэр заасан төрийн байгууллагын 14 хүнд тэтгэлэг олгож байсан бол, 2008 онд 19 хүнд, 2009 онд 24 хүнд тус тус олгосон юм. Харин 2010 оноос 28 хүнд олгох бөгөөд нэр бүхий яам болон харьяа агентлагийн 18 төрийн албан хаагчдад, төрийн бусад байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс нэр заасан салбарт суралцах 10 хүнд тэтгэлэг олгох юм байна.

Дашрамд дурдахад энэ жилээс анх удаа зөвхөн төрийн албан хаагчид бус, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажиллагсад энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой болж байна. Тэтгэлэгт тавьдаг гол шаардлага нь хүсэлт гаргагч өргөдөл бөглөх үедээ өөрийн  байгууллагад хоёроос доошгүй жил тасралтгүй ажилласан,  ажлын туршлагатай, бакалаврын зэрэг эзэмшсэн. Австралид төгссөний дараа нэр дэвшүүлсэн байгууллагад 2-оос доошгүй жил ажиллах хүсэлтэй байх, IELTS-ийн 5.0 буюу түүнээс дээш оноотой тэнцэхүйц англи хэлний мэдлэгтэй байх зэрэг ордог. Та Австралийн их сургуульд суралцахад IELTS-ийн 6.5 ба түүнээс дээш оноо (яриа, бичиг, унших, сонсох чадвар тус бүр наад зах нь 6.0) хэрэгтэй.
Хэлний түвшингийн хувьд танд одоогоор Австралийн их сургуульд суралцах хэмжээний англи хэлний мэдлэг байхгүй (гэхдээ дор хаяж IELTS-ийн 5.0 байх) боловч таны өргөдөл шалгарах юм бол танд есөн сарын англи хэлний курст Монголд үнэгүй сурах боломж олгоно. Есөн сарын дараа дахин IELTS -ийн шалгалт өгч, австралийн их дээд сургуулиудад ороход шаардагдах IELTS-ийн 6.5-аас дээш оноо авах хэрэгтэй.

Тэтгэлгийн хамгийн гол шалгуур нь үйл ажиллагааны хөтөлбөр. Уг хөтөлбөр нь Австралид суралцах зорилго болон суралцах салбар, курсээ  тодорхойлж,  Австралид тухайн курсэд суралцсанаар таны одоогийн хийж байгаа ажил байгууллагын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ? байгууллагын хөгжлийн зорилт, зорилгот яагаад нийцэж байгааг тайлбарласан эсээ юм. Таны үйл ажиллагааны хөтөлбөрийг аль хэр хэмжигдэхүйц, биелэгдэхүйц байна вэ, практикт хэр бодитойгоор нэвтрэх вэ? гэдгээр нь дүгнэдэг.
Ингээд хэрвээ таны өргөдөл шалгарвал, англи хэлийг жилийн хугацаанд эрчимтэй сурч шаардагдах оноо авах ёстой. Гэхдээ Австрали руу явах эцсийн шалгаруулалт нь таны суралцах салбар, курс, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр шийдэгддэг учраас  анхнаасаа зорилгоо зөв тодорхойлж, суралцах курс, салбараа зөв сонгон, үйл ажиллагааны хөтөлбөрөө сайн бичих хэрэгтэй.

Тэтгэлгийн шалгаруулалтыг Монгол дахь CaBSAF буюу Чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих Монгол-Авсралийн зорилтот хөтөлбөрийн газар (www.cabsaf.mn) зохион байгуулж явуулдаг юм.

ALA
ADS тэтгэлэгтэй харьцуулахад маш өндөр шаардлага тавьдаг. Тэтгэлгийн зорилго нь бүс нутгийн харилцаа, хөгжилд хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлтгэхэд оршдог. Магистр, докторын зэрэгт суралцуулдаг. Хүсэлт гаргагч наад зах нь  бакалаврын зэрэгтэй байх бөгөөд бакалавраас дээш зэрэг эзэмшсэн байж болно. Өмнөх сургуулиа амжилттай, сайнаас дээш дүнтэй төгссөн байвал сайн, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй (дор хаяж IELTS 6.5) байх зэрэг шаардлага тавьдаг. Суралцах курсийн хувьд бүх чиглэлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон улсын худалдаа, өвчин судлал (pandemics), security, цаг агаарын өөрчлөлт (climate change including clean energy) чиглэлийг илүү дэмждэг. Шалгаруулалтын хувьд Та монголдоо бус, харин Ази, Номхон далайн бусад орны хүмүүстэй өрсөлддөг. Өргөдлийг бичгээр болон интэрнэтээр бөглөж болно. Бичгээр бол Монгол дахь CaBSAF-д хүргэж өгч болно, интэрнэтээр бол и-мэйлээр илгээхээс гадна, www.ausaid.gov.au хаягаар орж онлайнаар  бөглөж болно.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улсын иргэн төдийгүй, Австрали Улсын иргэд ч тэтгэлэг олоод өндөр төлбөртэй топ сургуулиудад сурах нь туйлын их  аз завшаан. Австрали хүмүүсийн ихэнх нь дунд сургуулиа төгсөөд ажиллаж эхэлдэг. Хэдэн жилийн дараа зээлээр төлбөрөө хийгээд сурдаг. Харин Монгол хүн танд Австралийн Засгийн газар боломж олгож байна. Сургалтын төлбөр жилд дунджаар 18 мянган австрали доллар, дээр нь австралид амьдрах өртөг сарын дунджаар 1400 австрали доллар, эрүүл мэндийн даатгал,  Монголоос ирж, очих зардал гээд тоолж баршгүй их мөнгийг та Монголд ч, гадаадад ч яаж ч хөдөлмөрлөөд олохгүй. Харин танд боломж байна. Боломжийг ашиглахгүй өнгөрвөл Таныг амьдралын зорилгогүй, идэвхгүй нэгэн байна гэж дүгнэнэ.

Г.Мөнхдэлгэр



Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(14)
  • MglausCom      165.228.239.XXX
    2009 оны 6-р сарын 30

    oo ene dajgui ayataihan medeelel shuu tee. uul ni erdenezaya geed ZG-n hevlel medeelliin albanii hun orchuulsiin. ter site-uud deer ni angliar baigaa l daa. GegeenCom

    [ Хариулах ]
    • GegeenCom      165.228.239.XXX
      2009 оны 6-р сарын 30

      manaih deer niitlegdsen medeelluudees niiluulj bosgoson yum shig baina. yer ni yamar ch yum ehen uyedee gaigui l shudarga baidag. udaad ireheeree yanz yanziin yum humuus setgej eheldeg l bailgui. gehdee l ene tetgelegeer uneheer angli helnii huvid asuudalgui humuus irdeg, nodning hurtel yer ni dandaa surah chadvartai bolomjiin tolgoitoi humuus irtsgeej baisan. Ataarhuu ulsuud angli helnii IELTS gej shalgaltaas 5.0+ avchaad daraa ni ter hanshindaa sanaa zovoh heregtei baih gej bodjeenoo.

      [ Хариулах ]
    • GGG      202.131.233.XXX
      2009 оны 6-р сарын 30

      ЁСТОЙ ХУДЛАА БАЙДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ, ЗАЛУУЧУУД АА,..ДЭМИИ ЦАГ ЗАВАА БАРАХЫН АЖИЛ...ЦААГУУРАА ХАНШАА ТОГТООСОН БАЙДАГ,..15000$ ХАНШТАЙ БАЙДАГ ГЭСЭН

      [ Хариулах ]
      • Зочин      202.131.233.XXX
        2009 оны 6-р сарын 30

        12000 $ bish ymuu?

        [ Хариулах ]
        • AlimaaWordpress      165.228.239.XXX
          2009 оны 6-р сарын 30

          oo ooroo ooriinhoo hanshiig unagaad baih yumaa. 10000 $ gej bodjeesiishd, kkk

          [ Хариулах ]
          • ACTMongols      220.245.24.XXX
            2009 оны 6-р сарын 30

            Australiachuud arai ch aravhan myangad yavchihaargui ondor yos zuitei humuus shig sanagdaad baidiin. Gehdee l bi 1000 doiluur l gej bodsiimdaa, kkkk. jook shoo! Za ausaid-nhen hamraa sohchilgui, delhiid tamgalagdsan OZ surguuliudaa ner torteigeer surch togsood ihiig hiitsgeegeerei.

            [ Хариулах ]
            • WAMongols      220.245.24.XXX
              2009 оны 6-р сарын 30

              hansh bur navsh unasan uu. 1 doiluur bish yumoo? kkk

              • SAMongols      165.228.239.XXX
                2009 оны 7-р сарын 1

                za tegeed 0$ deer ireheer namaig sereecheerei KK

        • Зочин      203.255.35.XXX
          2009 оны 6-р сарын 30

          eniig chin BOLOVSROLIIN YAMNII MUNBAT gej nuhuriin biznesiin asuudal shu dee. ene shalgaltiig ogood tentsen ch chi mongotei hen 1-nd n diildene. hahuuliin mongo beldeheer oorsdoo huviaraa huutsuldsun n deer dee

          [ Хариулах ]
          • AbmaWordpress      165.228.239.XXX
            2009 оны 6-р сарын 30

            Sry, ta nogoo mongoliin ZG-n tetgelegtei anduurch baina. Australia-n ZG-n tetgelegiig Ron Staples geed Australia ovoo hariutsdag biz dee. Ter hun yer ni gaigui shudarga hun bailee. Australiachuud oorsdoo songoltoo hiideg. Mglchuud ni shalguurt tentseh humuusee oloh gej uilee uzdeg. Chi Munbat, Munhbat nartai tootsoo bodoj yavahaar neeree oor yum sudlaad suujiisan bol zondoo chance baisan baij magadguidegee

            [ Хариулах ]
          • Australia s      115.129.18.XXX
            2009 оны 6-р сарын 30

            Hamgiin shudarga shalgaluulttai scholarship shdee. Bi omno ni zondoo tetgeleg hootsoldoj bsan dandaa ariin haalga mongo gedeg. Shudargaar orsoldood ene tetgelegt hamragdaj oreed surch bnadaa. Thanks AusAID and MASP iinhaan.

            [ Хариулах ]
            • Зочин      114.78.182.XXX
              2009 оны 6-р сарын 30

              chadlaaraa tetgeleg avch chadahgui garuud ingej hudlaa tsuurhal taraaj hudlaa yum yarij bgaan sh dee. bi ene cabsafiin tetgelegiig avaad australia surch bna. IELTS-iin onoogoo avaad surguuliasaa invitation avchihad uur asuudal hundrel chiregdel bhgui l yum bna lee sh dee. bi lav hend 1$ ch uguugui

              [ Хариулах ]
              • NZMongols      220.245.24.XXX
                2009 оны 6-р сарын 30

                10 hedhen myangan dollar chini Australichuuddaa bol Mongolchuudiin gants saya togrog shig l mongo sh dee hoorhii. Gehdee shalguur ongorson jiliig hurtel ih onovchtoi baisan yum shuu. Ene jilees jaahan gants neghen yum duuldah geed baigaa l suragtai. gehdee gaigui biz dee. Deerh 2 nohor Ner baasdalgui hicheegeed surtsgaahaa medjiigaa gej buren naidaj bnoo.

                [ Хариулах ]
                • zula      202.126.91.XXX
                  2009 оны 7-р сарын 18

                  bi gadaadad surahiig mash ih hvsdeg tanai ene hotolbor ih zvgeer sanagdaj bn.

                  [ Хариулах ]