Жижиг, дунд үйлдвэрлэлд санаа тавина

GoGo.mn

2009-07-03 15:02 GMT+8

УИХ-ын гишүүн З.Алтай, Ц.Баярсайхан, Р.Буд, Д.Зоригт, Д.Одхүү, З.Энхболд нар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг өрхийн хэрэгцээтэй уялдуулан өрхийн нэгээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 60 мянгаас доошгүй ажлын байр бий болгох, түүнчлэн Засгийн газар 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгож зарласан билээ. Өрх бүр үйлдвэрлэгч байх, ажлын байрыг нэмэгдүүлэх эдгээр зорилт, арга хэмжээг хэрэгжүүлж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачилжээ.

Одоогоор улсын хэмжээнд 1040,4 мянган хүн ажил эрхэлж байгаагаас 450 мянга орчим нь жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа аж. Эдгээр жижиг аж ахуйн нэгжүүдийн 60 хувь буюу 21 мянга орчимд нь тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.

Харин төсөл санаачлагчид манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн тоо манай улсын ажилгүй иргэдийн тоотой бараг дүйж байгааг харгалзан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын 90-ээс доошгүй хувьд монгол ажилчид ажиллах шинэ заалт нэмэхээр төсөл боловсруулсан байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад анхаарна

УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтот суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг төрийн бодлого, хууль тогтоомжид тусган хэрэгжүүлж, бие даасан хуультай байх стратегийн зорилт дэвшүүлсэн. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар хуулийн төсөл боловсруулж үндэсний тогтолцоо, хүний нөөц, чадавхийг бэхжүүлэн жендэрийн статистик мэдээлэл гаргадаг болохоор тусгасан байна. Түүнчлэн Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн хорооноос өнгөрсөн оны 11 дүгээр сард Засгийн газарт өгсөн зөвлөмжид хүйсийн дээр ялгаварлан гадуурхахыг хориглосон заалтуудыг хэд хэдэн хуульд тусгаж өгснийг сайшаахын сацуу Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг өнөө хүртэл батлаагүй байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Эдгээр зорилт, шаардлагыг харгалзан Засгийн газраас санаачлан боловсруулсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Б.Долгор УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.

Зургаан бүлэг, 29 зүйлтэй энэ хуулийн төсөл нь эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсийн шинжээр ялгаварлан гадуурхах явдлыг арилгах, улмаар улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хэвшүүлэх нөхцөл, бололцоог хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа юм байна гэж УИХ-ын ХМА-наас мэдээлэв.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 11 Их хариулттай Их таалсан
  • temuujin     202.179.10.74
    MGL iin ZG ard tumnee biznisdeer ni iluu demjih ni hamgiin zuv alsiin haraatai zuv bodlogo. irgen bayan bol uls bayan.
    2013-10-20 1 0 Хариулах
  • bagi     202.131.226.142
    jijig dund uildverlel erhleh geed uneheer bolomj olgohgui bnashdee mongold zeeliin nuhtsul ni bas hetsuu shine sanaa onoo bailaa geed yamarch demjleg alga Elbeg dorjiin yariad bsan boijuulah tuv yasan bee boon boon yum yariadl bsan tag chig alga
    2010-04-20 0 0 Хариулах
  • buhumdaj bna     202.175.26.154
    34,8n ter bumiin 4n l jijig dund biznes erhlegchided hureh bh daa.gehdee usl turchihd minee ulsaa ard tumnee uneheer bodoh bolson shuu.hunii gazar bool bolood yawj bna shdee ard tumen chin.chingisiin udamt mongol booliin udamt bolj magadgui l bolchihloo.bi jijig dund uildwerlel erhlej bailaa.odoo baihgui.nadad uildwerlele yawuulhad tonog tohooromj dutsan zeel huutsuldduj uzsen uguugui.uneheer yum hiie gesend ni olddogguim bna lee.bas tatwariig jijig dund uildwerlel yawuulaad udaagui bol awah yo
    2009-07-06 1 0 Хариулах
  • ШИНЭ ЗУУХ     203.169.54.43
    ТҮЛШИНД ХАМГИЙН ХЭМНЭЛТТЭЙ ТӨРӨЛ БҮРИЙН ШИНЭ ЗАГВАРЫН ЗУУХ ХАЛААЛТЫН ТОГОО ХИЙНЭ,МӨН ЦАХИЛГААНЫ БОЛОН САНТЕХНИКИЙН МОНТАЖ МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХИЙНЭ УТАС,,91152058,Ж,ГОМБОДОРЖ
    2009-07-06 0 0 Хариулах
  • даваа     202.170.81.148
    хониний шагайгаар хийсэн авто машины суудлын бүрээс зарна. утас 99208641
    2009-07-03 0 0 Хариулах
  • ji     202.179.10.38
    hujaagiin yaduu mongolchuudad zoriulaad uildverleed bgaa hogiin baraa tavaar hunsnii buteegdehuund horig taviad chanartai yum oruulah talaar sanaa tavimaar yum yadarsan ard tumen chini hujaagiin hog ideed duuslaashtee
    2009-07-05 1 0 Хариулах
  • Зочин     202.131.0.22
    Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачилжээ. Энэ чинь л маш чухал санаа байндаа тэгээд ялангуа Хятаддаас орж ирж байгаа бэлэн бүтээгдхүүний татварыг нэмэх хэрэгтэй
    2009-07-03 1 0 Хариулах
  • гишүүдэд     124.158.70.37
    та нарыг дэмжих гэж худлаа ярих хооронд чин ихэнх нь зээлийн хүүгийн дарамт хямралаас болоод дампуураад нэр төдий хэд үлдэх байх даа
    2009-07-03 0 0 Хариулах
  • ganbaa     203.91.117.4
    yg unen bid nar bol toriin hynaltaas hol hygdsan
    2013-03-26 0 0 Хариулах
  • Зочин     202.180.219.23
    яг үнэн. үнэхээр ард түмнээ ажилтай орлогтой байлгая гэж бодож л бгаа юм бол маш бага хүүтэй зээл өгөх хэрэгтэй урт хугацаатай. тэр хуультай хуульгүй хүмүүс дарамтгүй бол хувийн жижиг бизнэсээ босгоод л ирнэ. тийм ч хууль ийм ч хууль саначиллаа гэдгийн хийх юмаа олж ядадгиймуу хайшаа юм. эд нарын хууль л дутаж гэнэ
    2009-07-03 1 0 Хариулах
  • ganbaa     203.91.117.4
    urt hugacaatai zeel l baival huu ni ch duusch
    2013-03-26 0 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Тухайн өдөртөө үйлчлэх 500 төгрөгийн тасалбараар нийтийн тээвэрт зорчих туршилтын хугацаа наймдугаар сарын 31-нд дуусна. Энэ үйлчилгээг цаашид нэвтрүүлэхийг та дэмжиж байна уу.
Нийт 7926 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     

Дээшээ