Эрик Хесли дэлхийн 20 гаруй оронд 180 гаруй сонин сэтгүүл болон интернэт хэвлэлийн салбартай хамгийн том "Edipress"хэвлэлийн газрын захирал. Тэрбээр Швейцарь болон дэлхий дахин дахь мэдээллийн зах зээлийн хөгжлийн хандлагын талаар ярьжээ.
-Та дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрд гарсан мэргэжилтэн. Сүүлийн үед мэдээллийн зах зээлд ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Хэвлэл мэдээлэл урьд урьдынхаас илүү хурдтай өөрчлөгдөж байна. Энэхүү өөрчлөлтийн гол хүчин зүйл нь шинэ техник технологит дасан зохицсон уншигч, сонсогчдын шинэ үе юм. Дийлэнх нь шинэ технологитой хамт өсч торнисон залуучууд. Мөн мэргэжлийн болон нийгмийн шалтгаанаар шинэ технологийг идэвхтэй ашиглаж эхэлж буй хүмүүс ч байна.
Технологи эрс солигдож байгаа нь эдүгээ цагийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болж байгаа юм. Залуучуудад мэдээлэлтэй харьцах цоо шинэ хандлага бий болсон. Тэд сонголтдоо анхааралтай хандах болжээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн сонирхсон мэдээллийг эрж хайхаас бус бидний санал болгосныг ухаангүй хэрэглэхээ больжээ. Түүгээр ч үл барам мэдээллээ дүгнэж цэгнэж, хариулт өгч, тайлбараа хийхийг хүсч байна. Тэдний хувьд энгийн мэдээлэл ба тайлбар бүхий мэдээлэл, хөгжөөн цэнгээнт болон албан ёсны мэдээллийн хоорондын ялгаа үгүй болж, илүү мэдрэмтгий болсон. Иймэрхүү хандлага хүмүүсийг шинэ технологиор "тэжээгдсэн", "бэртэгчин" зан суртахууны хүрээнд "Юу хүссэнээ авна. Юунд хариулж, юу хийхээ мэднэ" гэсэн зарчмаар амьдрахад хүргэж байна. Сонины нийтлэлийн уламжлалт хэлбэрийг тэд сонирхохгүй. Шинэ үеийн уншигчид шүүмжлэлт хандлагаараа эрс ялгагдана. Үүнд өөрсдийгөө дээдлэх тодорхой хэлбэр ч байгаа юм.
-Сая хувь хүний зан суртахууны бэртэгчин чанарын талаар хөндлөө. Энэ үзэгдлийн талаар тайлбар өгнө үү?
-Бэртэгчин хандлага технологиор дэмжигддэг. Тухайлбал, та гэртээ суугаад компьютерээс зөвхөн өөртөө хэрэгцээтэй мэдээллийг авдаг. Танд илүү дутуу сонин унших огт хэрэггүй. Энэхүү бэртэгчин үзлийг шинэ техник технологи үүсгэсэн ч юм биш, харин түүнийг хүчтэй дэвэргэж байгаа юм.
-Эдгээр өөрчлөлтийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэрхэн тусгаж байгаа бол?
-Үүсч буй нөхцөл байдал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юу хийх талаар юм бодогдуулж байна. Урьд нь сонин, телевизийнхэн маш хялбар зарчим баримталдаг байв. Тухайлбал, өдөрт нэг удаа ямар нэгэн мэдээ гаргачихаад "Одоо үүнийг сонс, үз, унш" гээд тулгачихаад, "Бидний хийсэн үйл үнэн" гэдэг байсан. Тэгвэл өнөөгийн уншигч, үзэгчид иймэрхүү арга зүйг эрс үгүйсгэх болсон. Энэ нь биднийг дэмий чалчихаас харилцан яриа хэлэлцээнд шилжихийг шаардсан. Уншигчдад шинээр гарч ирж буй хэрэгцээг хангахын тулд шинэ технологийг хэрхэн ашиглах вэ. Шинэ үеийнхний олон талт хэрэгцээг хэрхэн хангах вэ. зэрэг асуултад хариулт өгөх нь чухал.
-Одоо танай хэвлэлийн удирдлага ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Хэвлэлийн хувьд хуучин бүтцээ хадгалах бодолтой байна. Учир нь уншигчдын зарим хэсэг нь хуучнаараа байгаа. Үүний зэрэгцээ шинэ хэлбэрт дасан зохицох боломж олгоно. Шинэ уншигчдын хувьд хэд хэдэн төслийг орчин цагийн онцлогтой уялдуулан олон оронд туршихаар төлөвлөж байна. Хэвлэлээс илүү цахим мэдээлэлд эмэгтэйчүүд, залуучууд, эрүүл мэнд зэрэг гол гол сэдвийг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Эдгээр хэрэгцээг яаж тодорхойлж байна вэ?
-Олон нийтийн санал асуулгыг их анхаардаг. Ялангуяа ямар вэб сайтыг уншигчид олноороо сонирхож буйг статистик судалгаа харуулдаг.
-Мэдээллийн зах зээлийн тухайд...?
-Швейцарьт интернэт сурталчилгааны эзлэх хувь зар сурталчилгааны зах зээлийн ерөнхий багтаамжид дөнгөж нэг хувийг эзэлдэг. Нөгөө талаас сонин сурталчилгааны талбайн тоог багасгах болсон. Харин сэтгүүлд сурталчилгааны талбай нэмэгдэх болсон. Телевизэд рекламны цагийг хязгаарласан. Учир нь реклам өгөгчид интернэтэд орчихсон. Одоо Францад интернэт сурталчилгаа 8-9 хувийг эзлэх болсон нь Баруун Европын бусад оронтой харьцуулбал маш өндөр байгаа юм. Интернэттэй гар утас удахгүй энэ зах зээлийг "дэлбэлнэ" гэж бодож байна.
-Танайд хэвлэлд нийтлэл бичиж, сурвалжлага хийдэг, электрон хэвлэлд фото болон дүрстэй материал өгчихдөг "иж бүрэн" сурвалжлагчид байгаа юу?
-Одоохондоо идэвхтэй биш байна. Манайхан чинь "өдөрт ганцхан" гэдэг зарчмаа баримталсаар л байна. Одоо бидэнд интернэт редакцийн жинхэнэ ноён нуруу болсон шинэ баг хэрэгтэй байгаа.
-Өнөөдөр тайлбар, дүн шинжилгээ хийсэн материалыг уншигчид хэрхэн хүлээн авч байна вэ?
-Залуучууд таашаахгүй байгаа хэдий ч нэр цуутай судлаачид, тоймчдын материалыг уншигчдын тоо буураагүй, нэмэгдэх хандлагатай байна.
-Дээр дурдсан хувьсалт өөрчлөлт таван жилийн дараа юунд хүргэх бол?
-Удахгүй орой бүрийн телевизийн мэдээ хэнд ч сонирхолгүй болно. Сонины мэдээ, интернэтэд байгааг бус өөр мэдээлэл өгөх шаардлагатай болно. Бидний хувьд уншигчдыг гэгээрүүлэх, ухамсарлуулах үүрэг голлоно.
-Улс орныхоо үнэн бодит байдлыг харуулахын тулд юу хийх ёстой вэ?
-Миний бодлоор олон түмэнд өдөр тутмын амьдрал, улс оронд юу болж байгаа, хүн амын зовлон жаргалыг бодит үнэнээр л ярьж, харуулах нь зүйтэй. Бидний гол зорилго бол уншигчдад ойлгомжтой дүр зургийг л гаргах явдал. Хэвлэл уншигчдын хүсэн хүлээсэн асуудалд хариулт өгөхийн тулд оршдог. Би хувьдаа уншигчдад үйл явдлыг өгүүлэмж, сонирхолтой түүхээр "чимэглэн" тайлбарлахыг илүүд үздэг. Сэтгүүлчдийн гол ажил бол энэ түүх, өгүүлэмжийг олох явдал. Хэвлэлийн менежерийн үүрэг нь мэдээ нийтлэл уншигчдын хүсэн хүлээж байсан зүйлийг үнэхээр хөндөж үү, үгүй юу гэдгийг хянах ажиллагаа юм.
А.Батсайхан