УИХ-ын дарга Л.Энэбиш агсны хөшөө, дурсгалын нээлтийн үйл ажиллагаа дөнгөж сая боллоо.
Л.Энэбиш агсан Улаанбаатар хотын АДХГЗ-ны орлогч дарга, АДХ Тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргаар тус тус сонгогдон ажиллаж байсан ба тэрбээр 2001 оны есдүгээр сарын 29-нд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
Түүнд зориулсан хөшөө, дурсгалын цогцолбор нийслэлийн Баянгол дүүргийн III хорооллын авто замын дундах цэцэрлэгт байрлаж байна.
Энэхүү хөшөө, дурсгалын ажлыг Л.Энэбиш агсны хүү, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир санаачилсан юм.
Өнөөдөр энэхүү хөшөөний нээлтэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл оролцон хүндэтгэл үзүүлсэн бөгөөд тэрбээр энэ үеэр Л.Энэбиш агсны амьдрал, намтарынх талаар ярьж, дурсан саналаа.
Ч.Туяа