Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар улсын өмчийг хувьд заржээ. Өөрийн биеэр дур мэдэн зарсан зүйл нь Мардайгаас Чингисийн далан хүртэлх 131 км төмөр зам гэнэ. Тус газарт цагтаа ОХУ руу уран зөөвөрлөдөг урт зам зурайж байсан түүхтэй. Үүнийг Монгол хүн бүр мэднэ. Сүүлийн үед Монголын нэрийг дэлхийн чихэнд хүргэж, олны анхаарлыг татаад байгаа ганц газар нь.
Гэтэл Засгийн газарт стратегийн орд газруудын тухай ид яригдаж байгаа энэ үед эрхэм дарга асар их ураны нөөц уруу хүрэх замыг зарчихдаг нь хэн бүхний сонирхол татахаар хэрэг. Мэдээжийн хэрэг улсын нөөц даган Д.Сугарын хэтэвч зузаарах нь дамжиггүй. Гэхдээ яаж хэнд ч мэдэгдэлгүй тэр бүхнийг хийчихээд бүхэл бүтэн гурван жилийг юу ч болоогүй мэтээр өнгөрүүлж чадав. Бодит байдал дээр энэ хэрэг 2006 онд болж. Гэхдээ Засгийн газраас гаргасан хэд хэдэн тушаал, тогтоолуудыг ашиглаад тэр бүхнээ цэвэрхэн хийчихсэн гэхэд болно. Ямар ч ашиглалтгүй байсан төмөр замд манай төр засгийнхан дээлтэй хувцастайгаа нэг хэсэг "унаж үхэж" л дээ. Энд тэндээс албан бичгийг холбогдох байгууллагуудаас нь шидүүлсээр, 20 гаруй жил ашиглагдаагүй төмөр замыг "харж хамгаалуулах" гэсэн шалтгаанаар Засгийн газраас 190 дүгээр тогтоолыг гаргуулаад авсан гэдэг. Ингэж нэг хүссэндээ хүрсэн эрхэм "Бүрхээст хайрхан" компанийг хаанаас л бол хаанаас ч олоод авж л дээ. Тэгээд 93 км замыг 440 сая төгрөгөөр зарчихаж. Зарсан ч гэж дээ хүслээ биелүүлж, санаагаа гүйцэлдүүлсэн гэхэд болно. Энэ хэрэг ингээд дуусгавар болж, таг чигхэн хэдэн жилийн нүүр үзлээ.
Сүүлийн үед ОХУ улс их нөөцийг эргэн санагалзах үед хэрэг мандах нь тэр. Зарим нэг нь хийсэн хэргийг нь мэдчихээд цөөн үг чулуудахад Д.Сугар амиа аврахын тулд "Засгийн газрын гаргасан шийдвэр. Би ямар ч хамаагүй" гээд нэг л их ажилтай хүн зугтаж явна. Харин бусад нь мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн "Өө тийм үү" гээд л өнгөрсөн. Гэхдээ энд нэг л зүйл ойлгомжгүй байгаа. Хэрэв зээ Д.Сугарын хэлснээр "Бүрхээс хайрхан" компани Мардайн төмөр замыг хамгаалахаар хамаг хөрөнгөө зараад худалдаж авсан юм бол одоо өнөөх зам нь хаана байна вэ. Дэр мод нь галд шатаад нүүрс болчихсон, хамаг төмрүүдийг нь урд хөрш рүү зөөчихөөд байхад тус компанийнхан тухайн газарт юуг, яах гэж хамгаалаад, нэг ч бүтээн байгуулалт хийлгүйгээр гурван жилийг үдэв. Тэгээд болоогүй ээ Мардайн төмөр замыг мануулахаар 20 км зайтай таван айлыг буулгачихаад цалинжуулж байдаг юм гэсэн. Хэний ч бодсон хамгийн тэнэг хүн ч гэсэн 500 шахам сая төгрөгөөр "Энд төмөр зам байсан юм аа" гэсэн ор мөрийг худалдан авахгүй нь ойлгомжтой. Тэгээд бүр нэг центийг ч үнэлж чаддаг бизнесмэн хүн тэгнэ гэж байх уу. Төмөр зам тийм чухал юм бол УБТЗ-ынхан 30 гаруй км-ийг нь авчихаад өнөөдрийг хүртэл 71.8 сая төгрөгийг улсын төсөвт өгөөгүй л байна. Аргагүй шүү дээ. УБТЗ-нханд ураны нөөц хамаагүй болохоор төмөр зам нь ч гэсэн хэрэггүй. Харин Д.Сугар ураны асар их нөөцтэй газрыг хүнийх болохоос нь өмнө өөртөө ашиглахаар яаравчилсан байх. Тэгээд стратегийн орд
газрыг хувьдаа авсан, эсвэл бусдад шилжүүлснээр хэтэвчээ зузаатгасан нь дамжиггүй. Үүнд нэг зүйл дурьдахад баримт бичиг дээр "Мардайн 131 км зам байдгаас 34 км-ийг нь УБТЗ, 93 км-ийг нь "Бүрхээст хайрхан"-д өгсөн" гэсэн байдаг. Гэтэл тэр бүх замуудыг хасаад үзэхээр 30 гаруй км төмөр зам хаачсан нь мэдэгдэхгүй сох дутаад байгаа. Холбогдох хүмүүс нь ч мэдэхгүй. Тэгэхээр эрхэм гарын үсэг зурагч маань тэрхүү замыг ч гэсэн хонжоо хайгчид зарчихсан байх магадлалтай. Болж байгаа бодит үнэн энэ. Харин "Бүрхээст хайрхан"-ынхан худалдан авсан төмөр замаа "Дачбэн" компанийн нэр дээр шилжүүлсэн байна лээ. Ингээд цаашаа төмөр зам эзэмших эрхийн бичиг гap гар дамжсаар хэнд хүрээд, ураны асар их нөөц хаашаа зөөвөрлөгдөхийг бүү мэд.